x

Хавар өссөн шатахууны үнэ дорвитой буулгүй намартай золгов

Шатахууны үнийн өсөлт, бууралтаас ергөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэж, улмаар иргэдийн амьжиргаанд ч нөлөөлж болохуйц дүр зураг манай улсад ажиглагдаад багагүй хугацааг үдсэн.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард шатахууны үнэ литр тутамд 50 төгрөгөөр нэмэгдэж, АИ-92 шатахуун 1,785-1,790 төгрөг болж өсөөд байсан. Дараа cap нь буюу тавдугаар сард дахин нэмэгдэж, АИ-92 шатахууны жижиглэн борлуулалтын үнэ 70-80, АИ-95-98 шатахууны үнэ 40-50, дизель түлшний үнэ 30-35 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгвэл өчигдрийн байдлаарх шатахууны үнийн мэдээллийг сурвалжиллаа.

“Петровис”, "Сод Монгол”, “Шунхлай”, “Магнай трейд”, Тэс Петролиум”, “М-Ойл”, “Синчи-Ойл”, “Сити газ энержи” компанийн зарим шатахуун түгээх станцад АИ-92 шатахуун 1,780-1,840 төгрөгийн үнэтэй байв.

Харин АИ-95 шатахуун 2,230-2,240, дизель түлш 2,350-2,370 төгрөгийн үнэтэй байна. Улаанбаатар хот дахь дээрх шатахуун түгээх станцаар АИ-80 шатахуун төдийлөн борлуулагдахгүй байгаа аж.

Учрыг тодруулбал, орон нутгийн салбаруудаар 1,600-1,750 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа гэсэн мэдээллийг өгч байсан юм. Нийслэлийн Статистикийн газрын энэ сарын 21-нд хийсэн судалгаагаар нийт шатахуун түгээх станцад АИ-95 шатахуун долдугаар сарын 10-нийг хүртэл 2,285 төгрөгийн үнэтэй байсан. .Үүнээс хойш наймдугаар сарын 21-нийг хүртэл 2240 төгрөгөөр буюу 45 төгрөгөөр буурсан үнээр тогтмол борлуулагдсан гэсэн судалгааг хийжээ.

Энэ онд Монгол Улс нийт 1.1 сая тонн газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхийг зорьж байгаа. Тэгвэл долдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 554.9 тонн газрын тос олборлож, 525.3 тонныг экспортолжээ.

Улмаар улсын төсөвт төвлөрүүлэхийг зорьсон нийт орлогын 40 хувь буюу 134.3 тэрбумыг хуримтлуулсан байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн   яамнаас тодрууллаа. Тэгвэл энэ сарын 27-ны байдлаар манай улс ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Холбогдох албаныхан шатахууны үнэ нэмэгдэх шалтгааныг хилийн үнэ, валютын ханшийн савлагаатай холбон тайлбарладаг.

Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард шатахууны үнэ өссөн нь гол импортлогч ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны хилийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байсан. Ийн шатахууны үнэ шуугиан дагуулж нэмэгдсэнээс хойш гурван cap гаруй хугацаа өнгөрсөн ч дорвитой буугаагүй болохыг сурвалжилгын үнийн хүснэгтээс харж болох юм.

Шатахууны худалдаа эрхлэгчид автобензин, дизель түлшний жижиглэн борлуулалтын үнийг удаа дараалан нэмэгдүүлсэнтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Үнийн бодит өсөлт үү, холбогдох хуульд нийцэж байна уу” гэдгийг шалгахаар худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байдаг.

Хяналт, шалгалтад хамрагдсан 17 аж ахуй эрхлэгчдийн жижиглэн борлуулалтын мэдээлэл, өртөг, ашиг, алдагдал зэргийг тооцоход сонирхолтой дүгнэлт гарсан юм. Дүгнэлтэд гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсээгүй хэмээн тооцсон.

Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахуун литр тутамд 30-100, дизель түлш литр тутамд 270-289 төгрөгийн ашигтай байхад жижиглэн борлуулалтын үнийг нэмэг-дүүлсэн гэж үзээд, хэд хэдэн чиглэлээр үнийг бууруулах үүрэг, зохицуулалт өгсөн ч хэрэгжилт төдийлөн харагдахгүй байгаа билээ.

Шатахуун импортлогчид өнгөрсөн онд АИ-92 шатахууны үнийг нийт долоон удаа нэмснээр литр тутамд 231 төгрөгөөр өсөөд байсан бол энэ онд гурван удаа нэмснээр литр тутамд 204 төгрөгөөр өссөн болохыг сүүлийн судалгаанаас харж болох юм.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг саяхан Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 3 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 4 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 8 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 8 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 9 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 17 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 24 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 18 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 23 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 55 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 11 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 2 цаг 14 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 25 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 30 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 30 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 14 цаг 56 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 19 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 50 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 8 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top