x

Налайхын шинэ замыг ирэх сарын 20-нд нээнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өчигдөрГацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажилтай танилцан, газар дээр нь очиж ажиллалаа.

 

Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай, далангийн ажил 85 хувьтай хийгдсэн. Хоолой, тунелийн ажил дууссан. Цементээр эхлүүлсэн хучилт 1 км байна. Замын хучилтыг ирэх аравдугаар сарын 10-н гэхэд дуусгана. Хөдөлгөөнийг аравдугаар сарын 20-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс салбарын сайд болон Хотын Захирагчид танилцуулав.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Замын чанарын асуудлыг онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ аюулгүй байдлыг сайн хангаж, захиалагчийн хяналтыг сайн тавьж ажиллах”-ыг үүрэг чиглэл болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажилд нийслэлээс байнга хяналт тавьж ажиллаж байна. Төлөвлөсөн цаг хугацаандаа замыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай” гээд “Замыг чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн ханган хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниудад анхааруулж байна” хэмээлээ. Гурван нүхэн гарц хийхээс хоёр нь 100 хувь, нэг нь 93 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дараа нь хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаны төлөөллийн хамт уг авто замын цементээр бэхжүүлсэн суурь болон далангийн ажил, техникийн хучилт болон бетонон хучилт, замын зааг, гэрэлтүүлэг, нүхэн гарц гэх зэргийг ажлууд ямар шатанд хийж гүйцэтгэж байгаатай биечлэн танилцсан юм. Энэ үеэр нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “30 см зузаантай цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэхээс одоогоор 15 см зузаантай эхний доод суурийн ажил 1.2 км замд хийгдсэн. Дараагийн хоёрдугаар үеийг бэхжилтээ бүхэн авсаны дараа ирэх долоо хоногт хийнэ. Мөн гурван нүхэн гарц хийхээс хоёр нь 100 хувь, нэг нь 93 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн” гэж танилцууллаа.

Хотын Захирагч С.Амарсайхан “Замын ажлын ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч бүх компанийн удирдлагатай хамт замын ажлыг гүйцэтгэхэд анхаарч ажиллах ямар асуудал байгааг ярилцаж, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх гэж Баянзүрхийн товчооноос Налайхын уулзвар хүртэл явж ажиллалаа.

Гүйцэтгэгч компаниудын зүгээс ажил явуулахад ямар нэгэн хүндрэлтэй асуудал байхгүй цаг хугацаандаа ашиглалтад орно гэдгийг албан ёсоор хэллээ

Өнөөдрийн байдлаар замын ажилд ямар нэгэн удаашрах зүйл байхгүй, товлосон хугацаандаа ашиглалтад орохоор байна. Нүхэн гарцын цутгалтын ажил дууссан байна. Гүйцэтгэгч компаниудын зүгээс ажил явуулахад ямар нэгэн хүндрэлтэй асуудал байхгүй цаг хугацаандаа ашиглалтад орно гэдгийг ч сая албан ёсоор хэллээ” гэсэн юм.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

 
 
 
 
 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг 3 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 6 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 7 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 10 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 11 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 12 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 19 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 26 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 21 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 26 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 1 цаг 58 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 14 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 2 цаг 17 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 28 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 33 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 33 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 14 цаг 59 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 22 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 53 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 11 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top