x

Ц.Нямдорж сайдын “570” ба дипломатуудын хар тамхины хэрэг

Өнгөрөгч зургадугаар сард Т.Энхсайхан гэдэг хуульч эмэгтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулахаар яамных нь үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулж, нэг хэсэг л сандаргасан билээ. Сандарсан Ц.Нямдорж сайдтан тэр даруй телевизийн ярилцлагад орж “Нөхөр нь манайд хэв журмын офицер хийдэг юм. Хүнд хэцүү ажилтай нөхрийнхөө ар талыг бодохгүй ийм зүйл хийж явдаг” хэмээн загнасан билээ. 

Тухайн үед жагсагчийн нөхрийг "ажлаас нь хална" гэж дарамталсан тухай мэдээлэл цацагдсан ч Ц.Нямдорж сайд өөрийн амаар үгүйсгээд өнгөрсөн.

Гэвч Ц.Нямдорж сайдын анхааруулга үүгээр дууссангүй. Т.Энхсайхан гэх эмэгтэйг цагдаагийн байгууллага “хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан” хэргээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаад, торгох шийтгэл оногдуулсан байна. Харин жагсагч эмэгтэй энэ шийтгэлийг эсэргүүцэн Эрүүгийн хэргийн анхан шатна шүүхэд гомдол гарган заргалдаж байгаа юм байна. 

Үүгээр зогсохгүй өмнө жагсаал, цуглаан зохион байгуулж байх үеэрээ “олон нийтэд дэлгэнэ” гэж амласан Ц.Нямдорж сайдын талаарх баримт сэлтээ эхнээс нь дэлгэж эхэллээ. Энэ удаа Ц.Нямдорж сайдын хөлөглөж асан 360 сая төгрөгийн үнэтэй “Lexus 570” маркийн машин эхний “золиос” болов. Уг машиныг дипломат хар тамхины сүлжээгээр орж ирсэн гэж мэдэгдлээ.

Сануулахад, өнгөрөгч зургадугаар сард манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Турк улсын Станбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын хил дээр саатуулагдсан тухай мэдээлэгдсэн. Уг хэрэг гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсний дараа гэсэн үг. Энэ мэдээллийн араас ГХЯ-ны нөхдийн нуун дарж байсан бас нэг хэрэг илчлэгдсэн билээ. 

Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Улаан-Үдийн Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан Түдгэний Мөнхбат, Эрдэнэбаатарын Оргил гэх хоёр хүн Чех улсаас ХБНГУ руу орох гэж яваад хууль хяналтынханд саатуулагдсан байдаг. Хууль хяналтынхан тэдний унаж явсан дипломат дугаартай /089D93 77/ машинаас мансууруулах үйлчилгээтэй их хэмжээний эм, эмийн бэлдмэл олсон байна. Одоо энэ хоёр эрхэм ХБНГУ-ын Дрездэн, Гөрлитз хотын шоронд  тус тусдаа хоригдож байгаа. Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг нь өнгөрөгч долоо хоногт болсон. Энэ долоо хоногт үргэлжлэх юм байна. Тэднийг ХБНГУ руу эм, эмийн бэлдмэл (600 мянган еврогийн үнэтэй 150 мянган ширхэг мансууруулах эм, эмийн бэлдмэл) хууль бусаар оруулахыг завдсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа. 

Товчоор хэлбэл, Түдгэний Мөнхбат хэмээх энэ эр Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярын Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар очсоныхоо дараа өөрийн биеэр лоббидож, томилж (2017 оны аравдугаар сарын 11-нд) явуулсан хүн мөн гэж Т.Энхсайхан хэлэв. Үүнд нь Ц.Нямдорж сайдын ч оролцоо байсан гэлээ. 

Учир нь Ц.Нямдорж сайдын унаж асан алдарт “Lexus 570” маркийн машиныг ОХУ-аас өөрийнхөө нэр дээр худалдаж (дипломат хөнгөлөлттэйгээр шүү) аваад хөлөөр нь авчирч, ШШГЕГ-т шахсан хүн нь Т.Мөнхбат юм байна. Худалдах, худалдан авах гэрээгээ “Нотус Голд Майнинг” компанийн нэрээр байгуулжээ. “ШШГЕГ-ын албан хэрэгцээнд туулах чадвар сайтай машин нийлүүлэх тухай” хоёр талын гэрээ байгуулж, 360 сая төгрөгөөр шахсан энэ машин гялгар ууттайгаа Ц.Нямдорж сайдын гар дээр очсон хэрэг. Ийм л үйл явдал болсон юм байна.

Т.Энхсайхан гэх эмэгтэй энэ бүх мэдээллийг өөрийн гараар цуглуулсан. Харин үлдсэн асуудлыг АТГ газар болон Улсын ерөнхий прокуророор шалгуулахаар цуглуулсан мэдээллээ өчигдөр орой нийгмийн сүлжээнд тавьсан байна. Тухайлбал, ХБНГУ-д үйлдэгдсэн энэ хар тамхины хууль бус наймааны хэрэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр нар холбоотой эсэр талаар тодруулахыг хүсчээ. 

Монголын дипломатуудын оролцсон хар тамхины хэргүүдээс болж Монголын иргэд Герман улсад зорчих, хил гаалиар нэвтрэх, тус улсад амьдарч буй Монголын иргэдийн визний асуудал маш хүнд байгаа. Тэр ч байтугай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь хүртэл Германы хил гааль дээр саатуулагдаж, хоёр цаг 40 минут байцаагдсан тухай хэвлэлүүд мэдээлсэн.

Б.СЭМҮҮН

Холбоотой мэдээ: ГХЯ-ны нөхдийн нуун далдалж буй "дипломат" гэмт хэргүүд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (150.129.143.250)
    Nimka kuur yumaa
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • Aagii (64.119.22.10)
    Хар тамхи гэдэг үг бусдад хамаатай их холын юманд хамаатай үг байв. Одоо бид нэгэнт дээр дооргүй энэ хар тамхинд ороогджээ
    2019 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.184.99)
    Шал худлаа мэдээлэл тараахаа больж үз!!! Наад машины чинь тухай Нямдорж сайд яг үнэндээ юу ч мэдэхгүй, доод албан тушаалтнуудынх нь холион бантан ш дээ!
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
    • тийм ээ доод албан тушаалтан ууд нь өөрийг нь хорлож байгаа юм байна л даа сайд олон жил ажилласан хүн хэнийг юунд томилохоо сайн мэдэж байгаа байх даа
      2019 оны 08 сарын 28
  • Hvv (202.126.89.117)
    Tegheer mapin tolgoilogch baihan
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (139.5.217.167)
    Танай сайт ямар сонирхолтой юм бэ? Худлаа мэдээлэл цацаж ард олныг муудалцуулж тархан бутруулах сонирхолтой. Уг нь сэтгүүл зүй, сэтгүллч гэдэг үнэн зөв мэдээлэлээр хүмүүсийг хангах ёстой байтал худал хортой мэдээллээр хүмүүсийн тархийг хооллож байдаг. Ингэж байхаар хаагдвал таарна. Олсон мөнгөндөө зөв л хахаарай даа
    2019 оны 08 сарын 28 | Хариулах
  • nyamka (103.212.117.31)
    kuur iimaa
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг 26 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 29 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 31 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 34 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 35 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 36 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 43 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 50 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 44 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 49 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 22 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 38 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 2 цаг 41 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 51 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 56 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 56 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 22 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 45 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 17 цаг 16 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top