Зуун айлын уулзварыг 32-ын тойрогтой холбосон 1.6 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
Шинэ зам нь 12 метр өргөн, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээ бүхий юм. Үндсэн замын барилгын ажил дууссан тул зорчих хэсгийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нээж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан мэдээллээ.
Борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22 ширхэгийг хийжээ. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашины зогсоол барьсан байна. Харин замын бусад тоноглолын ажлыг есдүгээр сард дуусгах юм.
Уг авто замын нийт төсөв нь 3.4 тэрбум төгрөг. Зам барилгын ажлыг "Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ"-ийн хамт олон гүйцэтгэж байна.



