x

Их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт зарласан ч элсэх оюутан алга

Жил бүр наймдугаар сарын 20-оос их, дээд сургуулиуд хөл ихтэй байдаг. Учир нь өдийд их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт авдагтай холбоотой юм.

 

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хавар нь аль нэг их, дээд сургуульд элсэж чадаагүй бол нэмэлт элсэлт эхлэх хоногийг хуруу даран тоолж суудаг. Ингээд элсэлтийн өдөр эхлэв үү, үгүй юу эцэг, эхийгээ дагуулаад л сургуулиудын хаалга татан сонирхсон мэргэжил, нэмэлт элсэлт, сургалтын төлбөрийг нь асуугаад хэдэн өдөр явдаг. Жилийн жилд ийм байдалтай байсан билээ.

Тэгвэл энэ жилийн тухайд арай өөр зураг харагдаж байна. Улсдаа томоохонд тооцогддог төрийн өмчит их дээд сургууль МУИС, ШУТИС жилдээ шинээр 5000 орчим элсэгч авдаг байсан бол энэ жил хоёр мянга гаруй оюутан элсүүлжээ.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТ 50 ХУВИАР БУУРЧЭЭ

Энэ жил 10 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгссөн. Харин улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 94 их, дээд сургууль, коллеж бий. Тэгэхээр эдгээр төгсөгч төрийн өмчит АШУҮИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС гээд томоохон сургуулиудад төгсөгчид нь орчихно.

Өмнө жил 36 мянган хүүхэд их дээд сургуульд элссэн бол энэ онд 10 мянган хүүхэд элссэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 14 мянган шалгуулагч ЭЕШ өгсөн нь хамгийн цөөхөн төгсөгчтэй жил болсон аж. Ингэхээр сүүлийн хоёр жилд их, дээд сургуульд орох элсэгчдийн тоо 12 мянгаар, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14 мянгаар буурсан судалгаа гарчээ.

Дээд Боловсролын бодлогын газрын мэргэжилтэн О.Янжмаа “Нэмэлт элсэлтийг сургуулиуд өөрсдөө сайн дурын үндсэн дээр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд элсэгчид маш цөөн байгаа учраас дахин нэмэлт элсэлтийг сургуулиуд хийж байна.

Заавал төрийн болон, хувийн хэвшлийн гэж ялгаагүйгээр бүх сургууль нэмэлт элсэлт авах боломжтой. Мөн мэргэжлээ сонгоогүй, гадаадад сургуульд сурч байсан, шилжилт хөдөлгөөн зэргээс хамаараад нэмэлт элсэлтэд шалгуур хангасан хүүхдүүд хамрагдах боломжтой” гэв.

ТАВАН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ

Дээд боловсролын сургалтын 94 байгууллагаас 86 нь Улаанбаатар хотод, найм нь хөдөө орон нутагт байдаг.

Дээд боловсролын сургалтын байгууллагын тоог хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр хувиар буурсан байна. Энэ нь зарим их дээд сургууль татан буугдсантай холбоотой аж. Мөн энэ жил таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг БСШУСЯ-наас цуцалжээ.

Харин хувийн хэвшлийн сургуулиуд хаалгаа барих хэмжээний асуудал үүсээд байгааг зарим хүмүүс хэлж байв. Хувийн хэвшлийнхэн дундаа тэргүүлдэг “Их засаг” олон улсын сургууль, “Отгонтэнгэр”, “Монголын үндэсний дээд сургууль” зэрэг цөөхөн хэдэн их, дээд сургууль л хяналтын тоогоо дөнгөж 50 хувьд хүргэж байгаа аж. “Этүгэн” “Сити”, “Улаанбаатар”, “Газарчин”,”Хүмүүнлэг” гээд бүх л хувийн сургуулиуд нэмэлт элсэлт авч байна.

Гэвч нэмэлт элсэлтэд бүртгүүлж байгаа хүүхэд ховор байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ жилийн тухайд төгсөгчид ч элсэгчид ч буурсан үзүүлэлттэй байв. Жилд дунджаар 30 гаруй мянган төгсөгчидтэй үед хувийн хэвшлийнхэн элсэгчдэд санаа зовох зүйлгүй зөвхөн сургалтынхаа чанарт анхаардаг байсан бол өнөөдөр хэрхэх нь одоохондоо тодорхойгүй байна.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Элсэгчдийн тоо гурав дахин буурчхаар сургуулиудад хүндрэл үүсэх магадлал өндөр байдаг. Сургуулиуд дандаа л сургалтын төлбөр дээрээ суурилж үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр элсэгч багатай сургуулиудад тодорхой хэмжээний сорилтууд тулгарч байгаа” гэдгийг онцолж байлаа.

Элсэгчид бага үед сургалтын төлбөртэй холбоотой асуудлууд зэрэгцээд яригдаж байгаа. Улсын их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10 хувь нэмсэн гэх яриа байна. Г эвч сургуулийн удирдлагууд бүгд л “Инфляцтай холбоотойгоор бага зэрэг нэмэгдэнэ” гэсэн хариуг өгч байна.

Ерөнхийдөө их, дээд сургуулиудын сургалтын төлбөр одоогоор 1.6 -3.6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь кредит цагтай холбоотойгоор тогтоосон дүн. Харин хувийн хэвшлийнхэн энэ жил элсэлт багатай байгаа учраас сургалтын төлбөрөө нэмэх гэж яарахгүй байгаа гэнэ.

Оюутнуудын ярьж байгаагаар бол энэ жил нэгдүгээр курст цөөхөн хүүхэд орно гэсэн. Ихэнх хүүхэд улсын сургууль гэж байгаа энэ үед сургалтын төлбөрөө нэмэх биш багасгавал элсэлтийн тоо нэмэгдэж магадгүй гэдгийг тэд хэлж байсан юм.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг 23 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 27 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 28 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 31 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 32 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 33 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 40 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 47 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 42 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 47 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 19 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 35 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 2 цаг 38 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 49 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 54 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 54 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 20 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 43 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 17 цаг 14 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 32 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top