
Арга хэмжээний эхэнд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар Монгол Улсын Зэвсэгт хүчин “Олон улсын цэргийн наадам”-д ямар, ямар төрлөөр анх оролцсоноос эхлээд үзүүлсэн амжилт, туршлага сургамжийн талаар ярилаа. Анх “Танкийн биатлон”-д баг тамирчдаа илгээхээс эхэлсэн Монгол Улсын Зэвсэгт хүчин өдгөө зохион байгуулагч орон болохын зэрэгцээ оролцох төрлүүдээ ч өргөжүүлж, “Олон улсын цэргийн наадам”-д эзлэх байр сууриа нэмэгдүүлсэн талаар онцлов. Төгсгөлд нь манай цэргийн алба хаагчдад байхгүй зэвсэглэл, техникээр уралдана гэдэг амаргүй. Гэхдээ энэ бол та бидэнд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх учиртай. Цаашдаа өөрийн анги, салбартаа уралдаанаас авсан туршлага сургамжийн талаар яриа таниулга хийж, алба хаагчдадаа сурталчлах ёстой. Үүнийг үүрэг гэж хүлээн авч, заавал хэрэгжүүлээрэй гэсэн юм.
Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалаар шагнагдсан цэргийн алба хаагчдад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нар шагналыг нь гардуулан өглөө.




