x

МХЕГ-аас хүнсний танк журамлаагүй

Газ, грилл, утагч, ариун цэврийн өрөө болон усны банк бүхий явуулын хүнсний танк оруулж ирсэн иргэнийг МХЕГ-аас үйл ажиллагаа эрхлүүлэхгүй байгаа, хүнсний танкыг нь журамласан гэсэн мэдээ сошиал орчинд гарчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь тус мэдээлэлд бичигдсэн үйл ажиллагааны зөвшөөрлийг олгодоггүй ба бусдын эд хөрөнгийг журамлах эрх зүйн үндэс байдаггүй. МХЕГ-ын хяналт шалгалтын мэдээллийн сангаас шүүн үзэхэд хүнсний танкаар явуулын үйлчилгээ үзүүлсэн иргэн шалгагдсан тохиолдол байхгүй байна.

Тухайн мэдээллийг анх сошиал орчинд оруулсан иргэнтэй холбогдоход хүнсний танкны эзэн хэн болохыг хэлэхийг хүсээгүй ба мэдээлэлдээ ашигласан зураг нь интернэтээс татаж авсан зураг гэсэн хариу өгсөн юм. Иймд аливаа мэдээлэлд ул суурьтай хандаж, нягтлагдаагүй мэдээллийг түгээхгүй байхад анхаарна уу.

Явуулын үйлчилгээтэй хоолны газрыг ажиллуулахад “Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг” Техникийн ерөнхий шаардлага MNS 6192:2010 стандартын шаардлага хангасан хөдөлгөөнт байгууламжтай байх ба харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газрын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс байршил тогтоосон цэгийн зөвшөөрлийг авдаг.

Ингэсэн тохиолдолд харьяалах нутаг дэвсгэрийн Мэргэжлийн хяналтын байгууллагад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан мэдээллийг цахим, эсхүл цаасан хэлбэрээр бүртгэлд хамруулснаар үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болдог юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг 33 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 36 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 37 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 41 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 41 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 42 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 50 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 56 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 51 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 56 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 28 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 44 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 2 цаг 47 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 58 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 3 цаг 3 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 15 цаг 3 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 29 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 52 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 17 цаг 23 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 41 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top