x

“Англи хэлтэй залуус” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өчигдөр Сүхбаатарын талбайд болж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл” нь 2018 онд байгуулагдсанаасаа хойш орон даяар 36,000 гаруй ахлах ангийн сурагч, оюутантай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон байна.

Оюутан залуусаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хамгийн түгээмэл хүсэлт нь англи хэл суралцах, түвшингээ ахиулахад дэмжлэх үзүүлэх байсан юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийг 2019 оны наймдугаар сарын 1-нээс 21-ний хооронд амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд монгол, гадаад нийлсэн 50 гаруй багш ажиллаж, 16-30 насны 4,530 суралцагчид англи хэлний анхан, дунд, ахисан түвшний хичээлийг үнэ төлбөргүй орсон байна.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа сургалтаа амжилттай дүүргэсэн суралцагчдад мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм. “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн нийт оролцогчдын дунд явуулсан санал асуулгаар 96 хувь нь “англи хэлний түвшин ахисан” гэж хариулсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа онцлов.

Үүний дараа Сүхбаатарын талбайд цугласан оюутан залуус Монголын үндэсний бүжиг бүхий флаш моб бүжгээр дамжуулан эх дэлхийгээ хайрлах, өглөө эртлэн босож, хийж бүтээхийг үеийн залуустаа уриалсан юм.

Харин хаалтын үйл ажиллагааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оюутан залуустай мэндчилж, сургалтын үйл ажиллагааг дүгнэж үг хэлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

“Эрдэмтэн багш, оюутан, залуус та бүхний энэ өглөөний амрыг эрэн мэндчилье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын хүүхэд багачууд, оюутан залуусын хөгжлийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх оронч үндэсний үзэл бүхий хүмүүжилтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой “Монголын ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, дэд хөтөлбөрүүдийг өнгөрсөн хугацаанд бид хэрэгжүүлээд байна.

Бид оюутан, залуусын хөгжлийн асуудалд анхаарч дэргэдээ “Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл”-ийг 2018 онд байгуулсан билээ. Тус зөвлөлийн ажлын хүрээнд 2 жилийн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн 10-12 дугаар ангийн 20,000 сурагч, их, дээд сургуулиудын 16,000 гаруй оюутантай Монгол Улсын Ерөнхийлөгчийн холбогдох зөвлөхүүд биечлэн уулзаж, тэдний санал бүрийг надад мэдээлж байсан юм.

Оюутан, залуусаас ирүүлсэн хүсэлтүүд дотор хамгийн түгээмэл хүсэлт бол англи хэл сурахад дэмжлэг үзүүлэх болон зуны амралтаараа ажил хийх боломжийг нэмэгдүүлэх байсан юм. Энэ бол яах аргагүй эрин цагийнхаа аясыг мэдэрсэн, хэрэгцээгээ тодорхойлсон залуусын хүсэлт байжээ. Гадаад хэл, тэр дундаа англи сурах нь интернэт хэмээх мэдээллийн далайгаас мэдлэг, санаа, мэдээлэл шүүрдэх өргөн боломжийг залуучуудад нээж өгнө. Англи хэл дэлхийн хаана ч явсан бусадтай харилцах, ойлголцох боломжийг олгодог. Тийм учраас англи хэл сурах нь залуу хүн бүрийн зорилго, хэрэгцээ байх нь зөв юм.

Оюутан залуус хичээлийн бус цагаар ажил хийх, ойр зуурын хэрэглээний зардлаа олох нөхцөл бий болгох талаарх та бүхний хүсэлтийг бодит ажил болгон хэрэгжүүлэхээр зорьж байгааг дуулгахад таатай байна.

Нэгэн жишээ нь өнөөдрийн арга хэмжээ юм. Одоогийн байдлаар “Ажилтай оюутан хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт 2,600 гаруй оюутан түр ажлын байртай болж, нийт 530 гаруй сая төгрөгийн цалин, урамшуулал авсан байна.

“Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөр 21 хоногийн хугацаанд хэрэгжиж өнөөдөр хаалтаа хийж байна. Энэ хөтөлбөр зарлагдмагц 4 хоногийн дотор 4,530 хүн бүртгүүлэн суралцаж, суралцах хугацаандаа нийгмийн сайн сайханд чиглэсэн уриалга, бодит ажлуудыг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрт оролцогч залуус Туул гол дагуу 13.8 км зайд нийт 4 тонн, 250 гаруй шуудай хогийг цэвэрлэсэн нь иргэдэд эерэг зөвийг үлгэрлэсэн үйлдэл юм. Баяр хүргэе.

“Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжиж, хамтран ажилласан их, дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагууд, багш нарт гүн талархал дэвшүүлье.

Оюутан, залуус Та бүхэнд “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрт идэвхтэйгээр хамрагдаж, өөрсдийгөө сурах, хөгжих урмаар цэнэглэсэнд баяр хүргэж, эндээс олж авсан сэдэл урмаараа үргэлжлүүлэн англи хэлийг төгс эзэмшихийг хүсэн ерөөе!” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртдэг 51 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 54 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 55 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 59 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 1 цаг 0 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 1 цаг 0 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 1 цаг 8 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 1 цаг 15 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 2 цаг 9 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 2 цаг 14 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 46 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 2 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 3 цаг 5 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 16 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 3 цаг 21 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 15 цаг 21 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 47 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 16 цаг 10 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 17 цаг 41 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 59 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top