x

Гал түймэр унтраах, эрэн хайх, аврах бүлэг шинээр байгуулах төслийн дэмжлээ

Улсын хэмжээнд 21 аймгийн 55 сум, нийслэлийн 9 дүүрэгт нийт 67 гал түймэр унтраах, аврах анги үйл ажиллагаа явуулж байна.

Бусад 275 суманд гарсан гал түймэр, гамшиг осол дээр Онцгой байдлын байгууллага шуурхай хүрч ажиллаж чадахгүй байгаагаас хүний амь нас эрсдэх, эд хөрөнгө, хүрээлэн буй байгаль орчинд их хэмжээний хохирол учрах эрсдэл гарч байна.

Тиймээс аймаг, орон нутгийн удирдлага, иргэдийн саналын дагуу хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, нягтрал ихтэй:

  • Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах, аврах анги,
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр,
  • Хэнтий аймгийн Баян-Адарга,
  • Баянхонгор аймгийн Жаргалант сумдад Эрэн хайх, аврах салбар,
  • Баянхонгор аймгийн Баянцагаан сум,
  • Өвөрхангай аймгийн Хужирт сум,
  • Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги”, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөтгөх, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлэх тогтоолын төсөл Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэмжигдлээ.

Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах, аврах анги байгуулснаар хил залгаа 2 аймгийн 5 сумын 5,498 иргэнд, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Эрэн хайх, аврах салбарыг байгуулснаар хил залгаа 2 сумын 2,191 иргэнд, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 4 сумын 2,453 иргэнд, Баянхонгор аймгийн Жаргалант суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 5 сумын 1,914 иргэнд, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 8 сумын 3,613 иргэнд, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 2 аймгийн 6 сумын 6,888 иргэнд, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 6 сумын 2,011 иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэх юм.

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар бүлгийг шинээр байгуулахдаа тухайн аймаг, сумын газарзүйн онцлог, хүн амын нягтрал, сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа аюулт үзэгдэл, ослын давтамж зэргийг харгалзан үздэг байна.

Мөн 4,000-аас дээш хүн ам тутамд 1 Гал түймэр унтраах, аврах анги, 10,000 хүн ам тутамд эсвэл алслагдсан орон нутаг, суурин газарт 6000-аас дээш хүн ам тутамд 1 Эрэн хайх, аврах нэгжийг байгуулах стандартын дагуу тухайн орон нутагт байгуулагдах салбар нэгжүүдийн үйлчлэх нутаг дэвсгэрийн хэмжээ болон хүн амын тоо зэрэг шаардлагыг үндэслэн аймаг, орон нутгийн удирдлага, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг харгалзан шинээр анги, салбаруудыг байгуулж, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилтыг биелүүлэн ажиллаж байна.

Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд 40,770 орчим аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2,124 хүний амь нас эрсдэн, 13.8 сая толгой мал хоргодон улсад 1 их наяд төгрөгийн хохирол учирсан байна. Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 14,259 иргэний амь нас, 215.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртдэг 53 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 56 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 57 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 1 цаг 0 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 1 цаг 1 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 1 цаг 2 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 1 цаг 9 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 1 цаг 16 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 2 цаг 11 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 2 цаг 16 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 48 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 4 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 3 цаг 7 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 18 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 3 цаг 23 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 15 цаг 23 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 49 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 16 цаг 12 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 17 цаг 43 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 20 цаг 1 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top