x

Д.Сумъяабазар: Тавантолгойг хуваасан асуудал огт байхгүй

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн бүс нутагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаад ирсэн. Энэ үеэр түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

-Засгийн газраас уул уурхайтай холбоотой албан даалгавар гаргасан байдаг. Биелэлт ямар байна вэ?

-“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсэж байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай албан даалгаврыг  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд гаргасан. 

Удахгүй хугацаа  нь дуусаж, дүгнэх учиртай. Газар дээр нь очиж, биелэлттэй танилцахад 50 хувьтай байна. Уг нь Засгийн газраас маш тодорхой даалгаврууд өгсөн. 

Ялангуяа нүүрс тээврийн жолооч нарын эрүүл мэндтэй холбоотой  асуудал, уурхайн аюулгүй байдал, дүрэм журмыг тодорхой болгох  утга агуулгатай албан даалгавар гэж ойлгож болно. 50 хувь байгаа нь хангалтгүй л  санагдлаа.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд үйл ажиллагаагаараа улсдаа тэргүүлж байгаа том уурхай. 2018 онд 18 сая тонн нүүрс олборлож 15 сая тонныг борлуулсан бол энэ онд хагас жилийн байдлаар 17 сая тонн нүүрс олборлож, 1.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна. 

Одоо бид энэхүү  уурхай дээр түшиглэн бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх учиртай.

-“Эрдэнэс Тавантолгой”-н хажууд “Тавантолгой Майнинг” компани байгуулах асуудал яригдаж байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Энэ асуудал Засгийн газрын хэмжээнд шийдэгдэж байна. “Тавантолгой Майнинг”  компани байгуулаад олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж дэлхийн зах зээлд өөрсдийн гэсэн байр суурьтай болох юм.   Ойрын хугацаанд олон улсын хөрөнгө оруулалтын томоохон банкуудтай хэлэлцээ хийнэ.   

Мөн иргэн бүрт олгосон 1,072 ширхэг хувьцааг хэрхэн үр өгөөжтэй болгох  тухай асуудлыг судалж байна.  Ирэх арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт багтаж, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

-Охин компани байгуулж хөрөнгийн биржид гаргаснаар ямар давуу талтай вэ?

-Нэгдүгээрт засаглалын хувьд олон улсын стандартад нийцсэн, нээлттэй ил тод, шилэн болно гэсэн үг. Түүнчлэн хөрөнгө босгох, үнэ цэнээ өсгөх давуу талтай.  Өмнө нь бид зээл хэлбэрээр гаднаас санхүүжилт авч үзсэн. Бонд босгож байна. Эдгээрийн хүү, төлбөрийн асуудалд орж, улсаараа л өртэй явж байна.   

Мөн стратегийн компанитай хамтарч үзлээ. Ямар байдгийг та бүхэн харж байна. Харин олон улсын хөрөнгийн бирж дээр өөрсдөө хувьцаа гаргаад компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх нь бидний хувьд давуу талтай. Нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозам барих, кокосын үйлдвэр, эрчим  хүчний станцтай болох, мөн усны асуудал гээд  бүх асуудлыг шийдэх үндэс суурь нь энэ компани болох юм.

-Компанийн удирдлагын асуудлыг шийдсэн үү?

-Энэхүү охин компани  нь чөлөөт хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.  Бид удирдлагаар нь  “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, УИХ-ын гишүүн асан  Х.Наранхүүг танилцуулсан.   Салбартаа туршлагатай хүн учраас сайн ажиллана  гэж бодож байна. 

Энэ компани манай уул уурхай салбарт олон шинэ хаалгыг нээж өгнө. Түүнээс биш энэ компанийг хуваасан асуудал огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Манай  улс нүүрс экспортлох ганцхан гарцтай байгаа нь хангалтгүй байгаа талаар албаныхан хэлж байна.  Энэ асуудалд  ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Ганц Гашуунсухайтын боомтоор жилдээ 12 сая орчим тонн нүүрс гарч байна.  Цаашдаа 30-40 сая тонн хүргэх төлөвлөгөөтэй байна.  Зүүнбаянгийн төмөр зам нэг гарц болох юм.  Түүнчлэн Гашуунсухайтын төмөр зам байна. Төрийн хэмжээнд бүх тогтоол шийдвэрүүд нь гарчихсан. 

Одоо бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Жилд 60-70 сая тонн нүүрсийг олон гарцаар гаргаад эхэлбэл улс маань эдийн засаг  дээшээ явах учиртай.   

Мөн энэ төмөр замуудаар зөвхөн Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж бодож болохгүй. Учир нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар байдаг.

Үүнд нь, Тавантолгойн нүүрсний орд, Хармагтайн зэс алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөний томоохон ордууд байршиж байгаа.  Тэдний хувьд энэхүү төмөр зам нь том боломж болох юм.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • USD BANK (105.112.57.21)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
    2019 оны 08 сарын 22 | Хариулах
  • USD BANK (105.112.33.60)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг төгрөг зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай infousdbanko.com энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг infousdbanko.com
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 22 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 25 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 28 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 29 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 31 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 14 цаг 0 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 1 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 3 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 6 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 22 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 49 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 51 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 5 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 50 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 23 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 26 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 28 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 30 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 6 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 18 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top