Хичээлийн шинэ жилийг угтан БСШУСЯ-наас дараах мэдээллийг хийлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг:
-"2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа гэсэн үг. Цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжинэ.
Жилд 30-40 мянган оюутан нэмэгддэг байсан бол энэ жил 10 гаруй мянган оюутан их, дээд сургуульд элсэн суралцана. Энэ нь хүн амын насны бүтэцтэй холбоотой.
2019-2020 оны хичээлийн жилд сургалтын хөтөлбөрийг сайжруулж байгаа. Ингэснээр агуулгын хоцрогдолгүй байх, багш нарт нэмэлт ачаалалгүй байх, эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг арав гаруй зорилтыг дэвшүүлсэн. Багш бүрт боломжийг олгож байна" гэв.
Мөн өнөөдөр тус яамнаас “ХИЧЭЭЛ ЭХЭЛЛЭЭ” нээлттэй мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулж, эцэг эх, оюутан, сурагчдад зөвлөгөө, мэдээлэл өгч байна.



