x

Ч.Дэлгэр: Практик буудлагын спорт олимпийн төрөл болно

Энэ сарын 3-10-нд Швед улсын Карлскога хотод болсон практик буудлагын спортын ДАШТ-ээс манай улсын баг мөнгөн медаль хүртсэн. Энэ талаар Монголын практик буудлагын холбооны нарийн бичгийн дарга Ч.Дэлгэртэй ярилцлаа.

 

-2017 онд хүрэл медаль авсан бол энэ жил амжилтаа ахиулж мөнгөн медаль авчээ. Гурван баг оролцсон гэсэн үү?

-Практик буудлага бол аль нэг төрлөөр бус бүх төрлөөр нь давхар хичээллэж болдог онцлогтой спорт болохоор тухайн төрлийн ДАШТ жил  дараалан болдоггүй.

Өмнөх карбины ДАШТ 2017 онд ОХУ-ын Москва хотод болсон. Манай улсаас 20 хүний бүрэлдэхүүнтэй таван баг оролцсоноос эрэгтэй, эмэгтэй багууд маань хоёр өөр ангилалд тус бүр хүрэл медаль авч байсан.

Энэ жил гурван багийн 12 тамирчин оролцсоноос  гар цэнэглэлттэй стандарт ангилалд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчнаас бүрдсэн холимог баг мөнгөн медаль авч амжилтаа бататгалаа.

-“Mongolian steppe-2019” олон улсын тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулсан. Энэ нь практик буудлагын спортыг хөгжүүлэхэд том түлхэц болсон болов уу?

-Олон улсын практик буудлагын холбоонд 2012 онд гишүүнээр элссэнээс жилийн дараа гар бууны төрлөөр олон улсын тэмцээн зохиох эрхтэй болсон. “Mongolian open” гар бууны төрлийн олон улсын тэмцээнээ зургаа дахь жилдээ, “Mongolian steppe-2019” олон улсын тэмцээнийг анх удаа карбины төрлөөр амжилттай зохион байгууллаа.

Анхны тэмцээнд Монгол, Швед, Норвеги, Франц, ӨАБНУ, Орос, Хонг Конг, Филиппин гэсэн найман орны 70 тамирчин оролцсон.  Дэлхийд өндөр зэрэглэлд тооцогдох тамирчид ирж оролцсонд бид сэтгэл хангалуун байна. 

Эдгээр тамирчдын ур чадвар, олон улсын тэмцээнийг хэрхэн зохион байгуулах туршлагаас суралцсан нь  практик буудлагын спортын хөгжилд  том хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.

-Карабины төрөл холын зайнд бууддагаараа онцлогтой байдаг бил үү?

-Бусад төрөлтэй харьцуулахад карабинаар хол зайд буюу 200-аас дээш метрийн зайнд буудах шаардлага тавигддаг.

Манай улс Азидаа газар нутгийн  хувьд өргөн боломжтой, хууль эрх зүйн орчин сайн учраас карабины төрөл хөгжих бололцоо бий.

Гар бууны төрөл сайн хөгжсөн Индонез, Филиппин улстай зэрэгцэхээс илүү өөр чиглэлийг хөгжүүлбэл манай улс бүс нутагтаа өндөр амжилт үзүүлэх боломжтой гэж  бид харж байгаа. Манай газар нутгийн онцлог, дасгалын байгууламж Европоос ирсэн тамирчдын сонирхлыг татаж тэдэнд сорилго болж чадсан гэж хэлсэн.

-Практик буудлагын спорт дэлхийд хөгжөөд нэг их удаагүй байгаа юу?

-Практик буудлагын спорт үүсэж хөгжөөд 40 гаруй жил болж байгаа боловч 2010 оноос дэлхийд эрчимтэй түгэн дэлгэрч байгаа спорт. Тиймээс энэ спортоор дэлхийтэй хөл нийлүүлэн алхах бололцоо бидэнд байна.

Бид практик буудлагын спортын дэлхийд манлайлах топ 10 улсын нэг болох  зорилго тавиад үүнийхээ төлөө  зүтгэж байна. Буудлагын олон төрөл байдгаас хичээллэгч, хамрах орны тоогоороо практик буудлага бол олимпийн буудлагын дараа бичигддэг том спорт. Тиймээс олимпийн нэг төрөл болгох тал дээр олон улсын практик буудлагын холбооноос зорьж ажиллаж байна. Манай улс буудлагын аль ч спортоор хичээллэхэд насны хязгаарлалт байхгүй, иргэддээ ээлтэй хуультай. Бусад орны хүмүүс ч эрх зүйн зохицуулалт сайтай гэж магтдаг.

-40-ээс дээш насныхан энэ спортоор амжилт гаргах магадлал өндөр байдаг гэсэн. Энэ нь юутай холбоотой байдаг юм бол?

-Практик буудлагын спорт нь тамирчнаас буудаж чаддаг, хурдан хөдөлдөг байхаас  гадна нарийн тооцооллыг шаарддаг. Дасгал бүр өөр өөрийн онцлогтой учраас дасгал бүр дээр толгойгоо ажиллуулна.

Дан ганц байгаа онох тухай бус хэрхэн богино хугацаанд дасгалаа гүйцэтгэх, яавал цэцэн мэргэн буудах вэ, ямар байрлалаас, ямар дарааллаар гүйцэтгэвэл амжилт гаргах боломжтой вэ гэдгээ нарийн бодож тооцоолно. Тиймээс 40-ээс дээш насныхны амжилт амьдралын туршлагатай  нь  холбогдох байх.

Ямар нэг зүйлийг хурдан хугацаанд бодож боловсруулдаг оюун ухааны чадамж өндөртэй, мөн зарим талаар  физиологийн онцлогт нийцдэг учраас Монголчууд энэ спортоор амжилт гаргах бүрэн бололцоотой.

-Практик буудлагын спортыг хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Жилд хилээр оруулж ирэх галт зэвсэг болон сумны тооны хязгаарлалт нь Монголд аль ч төрлийн буудлагын спорт хөгжихөд хамгийн том тээг болж байна. Олон улсын жишгээр практик буудлагын спортын идэвхтэй тамирчны жилд  хэрэглэх сумны тоо 40-60 мянга байдаг. Нэг тэмцээнд ороход хамгийн багадаа 200 сум ашигладаг.

200 сумаар буудах тэмцээний төлөө 2,000-3,000 заримдаа 10-20 мянган сумаар бэлтгэл хийдэг. Энэ хооронд хэд хэдэн зэвсэг элэгдэнэ. Энэ жилийн ДАШТ-д гурван баг явсан ч ганц нь медальтай ирдэг шалтгаан нь зэвсэг хэрэглэл хангалтгүй байлаа. Нэг бүтэн баг маань ОХУ-ын тамирчны зэвсгээр буудсан. Өөрийнхөө хэрэглэж дассан зэвсгийг  ашиглаж бэлтгэлээ сайн базаасан бол гурван баг медальтай ирэх боломж байсан.

Тухайн жилд зохион байгуулах тэмцээний тоо, тамирчны бэлтгэлийг тооцсоны үндсэн дээр сум болон галт зэвсгийнхээ тоог гаргадаг тул  спортын салбарын зэвсэг, сумны тоог хасахгүй байх нь  буудлагын спортод том дэмжлэг болно.

"Зууны мэдээ" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • USD BANK (105.112.57.21)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
    2019 оны 08 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 22 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 25 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 28 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 29 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 31 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 14 цаг 0 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 1 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 3 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 6 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 22 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 49 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 51 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 5 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 50 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 23 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 26 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 28 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 30 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 6 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 18 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top