x

Тээврийн хэрэгслээ дахин оношлуулахад төлбөр төлөхгүй

Эхний хагас жилийн байдлаар техникийн хяналтын үзлэгт 379,828 тээврийн хэрэгсэл хамрагджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2018 онд гаргасан мэдээгээр дэлхий дахинд зам, тээврийн ослын улмаас жилд 1.2 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаагийн үндсэн шалтгаан нь зам тээврийн осол болж байгаа судалгаа байдаг. 

Манай улсын тээврийн хэрэгслийн тоо жил бүр өсөж, 2018 оны байдлаар 970,880 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж, зам, тээврийн ослын улмаас 20,345 хүн гэмтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, 504 хүн амь насаа алдаж, 19.2 тэрбум төгрөгийн эд материалын шууд, 35.0 тэрбум төгрөгийн шууд бус хохирол учирчээ.

Монгол Улсын хэмжээнд зам, тээврийн ослын улмаас нас барагсдын 78, хүнд гэмтэгсдийн 72 хувь нь орон нутгийн замд гарсан бөгөөд 2012 онд 100.0 мянган хүнд ногдох зам, тээврийн ослоос үүдэлтэй нас баралт 21 байсан бол 2018 онд 16.9 болж буурсан хэдий ч Европын орнуудтай харьцуулахад ихээхэн өндөр байна.

Монгол Улсын автотээврийн тухай хуулинд “Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэж заасны дагуу МУ-ын замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид жил бүр автомашинаа техникийн хяналтын үзлэгт хамруулж байна. 

Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэгийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, техникийн хяналтын үзлэгийн инженерийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад суурин болон явуулын 50 төвөөр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд техникийн хяналтын үзлэгээр авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлтүүд стандартын шаардлага хангаж байгаа байдалд техникийн дүгнэлт гаргадаг.

Мөн автотээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаан дахь хорт бодис, тортогийн хэмжээ, урд, хойт болон зогсоолын тоормосны идэвхжил, урьд тэнхлэгийн тохиргоо, урьд гэрлийн чадал, тусгалын тохиргоог хүний хүчин зүйлийн оролцоогүйгээр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар тодорхойлдог.

Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн 3 төв ажлын өдөр 8:30-20:30, амралтын өдөр 09:00-19:00 цагуудад тогтмол ажиллаж байгаа ба өдөрт 1,000-1,500, жилд 350-500 мянган тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх хүчин чадалтай юм. 

2019 оны хагас жилийн байдлаар техникийн хяналтын үзлэгт 379,828 тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. 

Автотээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийтийн тээврийн үйлчилгээний автотээврийн хэрэгслийг хагас жил тутам, бусад автотээврийн хэрэгслийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэгт хамруулахаар хуульчилсан байдаг. 

Мөн дараах тохиолдолд дээрх хугацааг үл харгалзан автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулна. Үүнд:

  • Хөдөлгүүр болон арал сольсон, нэмэлт төхөөрөмж суурилуулсан бол;
  • Урьд нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан автотээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагаар засвар үйлчилгээ хийлгэсний дараа эзэмшигч нь хүсэлт гаргасан бол;
  • Зам, тээврийн осолд өртөж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх агрегат, зангилаа, механизмд эвдрэл гарсан болон автотээврийн хэрэгслийг засварласан бол дахин замын хөдөлгөөнд оролцохын өмнө;
  • Автотээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэсэн, үйлдвэрийн технологийн зориулалтын дагуу угсарсан зэрэг байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээд хууль, журмын хүрээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаар тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдэж, зам тээврийн осол, болзошгүй аюулаас хамгаалж чадах юм.

Тус үйлдвэрийн газрын техникийн хяналтын үзлэгийн төвүүд нь тухайн тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангаагүй бол энэ талаар тээврийн хэрэгсэл эзэмшигчид зөвлөгөө өгч дахин хамрагдахад төлбөрөөс чөлөөлөх ба энэ нь тухайн жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангах хүртэл үргэлжилдэг байна. Энэ үйл явц нь тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн тээврийн хэрэгслийг засварын газарт оношлогоо хийлгэх явцыг зарим түвшинд хялбаршуулж өгдөг ач холбогдолтой гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртдэг 1 цаг 2 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 1 цаг 5 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 6 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 1 цаг 10 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 1 цаг 11 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 1 цаг 11 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 1 цаг 19 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 1 цаг 26 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 2 цаг 20 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 2 цаг 25 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 58 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 13 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 3 цаг 16 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 27 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 3 цаг 32 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 15 цаг 32 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 58 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 16 цаг 21 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 17 цаг 52 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 20 цаг 10 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top