x

Манай энхийг сахиулагчид холын зайн эргүүлийг дугуйтай гүйцэтгэжээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяраар ахлуулсан 3 эрэгтэй, 2 эмэгтэй цэргийн алба хаагчдын бүлэг “Хубилай” баазаас “Эко”, “Арвай”, “Дельта” баазуудын чиглэлд холын зайн эргүүлийг анх удаа дугуйтай гүйцэтгэлээ.

Энхийг сахиулах ажиллагаанд холын зайн эргүүлийг анх удаа UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гүйцэтгэсэн бөгөөд байгаль, цаг уурын хүнд нөхцөлд 400 гаруй километр газрыг 4 хоногийн хугацаанд туулжээ. 

Бeнтью-Парианг-Жам Жанг, Жан Жанг-Парианг-Бeнтью гэсэн чиглэлд холын зайн дугуйтай эргүүлийн хийсэн байна. Үүний зорилго нь “Монгол Улс, Зэвсэгт хүчнээ сурталчлах, БНӨСУ-д энх тайван цаг ирж байгааг орон нутгийн иргэдэд илтгэн таниулах, нийтийн биeийн тамирын спортыг сурталчлах, орон нутгийн иргэдийг спортоор хичээллэхийг уриалах, иргэн цэргийн ажиллагааг бэхжүүлэх, батальоны цэргийн алба хаагчдын сэтгэл санааг өргөх болон шинэ Хүчний командлагчийн ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдлээ.

UNMISS ажиллагааны Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкар 2019 оны долоодугаар сард “Бентью” хотын “Хубилай” баазад ажлын айлчлал хийх үедээ “Цэргийн багууд аль болох НҮБ-ын бааз, Дотоодын дүрвэгсдийн хуарангаас гадагш гарч үүрэг гүйцэтгэх, ялангуяа нутгийн иргэдтэй илүү ойр дотно харилцаа үүсгэж тэдний үзэл бодол, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж мэдээлэл цуглуулах, тэдэнд энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлт, бүх төрлийн эргүүлийн  үндсэн зорилгын талаар тайлбарлан таниулах замаар эерэг сэтгэгдэл төрүүлж, тайван амгалан цаг ирж байгааг сайтар ойлгуулах хэрэгтэй” гэв.

Дугуйтай эргүүлийн бэлтгэл ажлыг 2019 оны 07 дугаар сараас эхлэн зохион байгуулсан ба НҮБ-ын мужийн зохицуулагч Хироко Хирохара, Хойд секторын тэргүүний штабын зүгээс баяртайгаар хүлээн авч, үүрэг гүйцэтгэлтэд дэмжлэг үзүүлжээ.

Батальоны удирдлага, штаб энэхүү дугуйтай эргүүлийн явцад олж авсан дадлага, туршлагадаа үндэслэн бие бүрэлдэхүүнээс сайн дурын үндсэн дээр дараагийн дугуйтай эргүүлийн үүргийг гүйцэтгэх эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагчдыг сонгон бэлтгэлийг ханган ажиллаж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртдэг 1 цаг 0 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 1 цаг 3 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 4 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 1 цаг 7 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 1 цаг 8 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 1 цаг 9 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 1 цаг 17 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 1 цаг 23 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 2 цаг 18 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 2 цаг 23 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 55 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 11 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 3 цаг 14 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 25 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 3 цаг 30 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 15 цаг 30 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 56 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 16 цаг 19 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 17 цаг 50 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 20 цаг 8 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top