x

Ирэх онд 10 мянган айлын гэрийг шинэ технологиор дулаална

АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн инженерийн багийн судалгаанд түшиглэн монгол гэрийн дулааныг алдуулахгүйгээр илүү боловсронгуй болгох шинэ технологийг нэвтрүүлээд удаагүй байна.

Өнгөрсөн гуравдугаар сард нэг айлд шинэ загварын гэр сууц буюу гэр хэлбэртэй байшин сууцыг барьж өгч, гурван айлд гэр дулаалгын технологийг хэрэгжүүлсэн нь анхных байв. Цаашлаад СХД-ийн 23 дугаар хороонд 10 гэр сууц шинээр барьж, 150 гэрийг шинэ технологийнхоо дагуу дулаалах ажил үргэлжилж байгаа юм байна.

Тиймээс энэ тухай сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийг зорилоо. Уг дүүрэгт “Сайн учрал” сан, дэлхийн 189 оронд хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байгаа “Дэзэрэт” олон улсын байгууллага, АНУ-ын Бригам Янгийн их сургууль хамтарч “Зөв гэр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн айл өрхөөс сонгож, дулаалгын үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр хэрэгжүүлж байна.

Уур, дулаан тусгаарлагч, дээвэр болон хананы агаарын үе тусгаарлагч гэсэн дөрвөн шийдлийг гэрийн үндсэн үе давхаргуудад нэмж оруулж дулаалснаар гэрийг дулаан байлгахад шаардагдах эрчим хүчний зарцуулалт долоон квт-ааас 1.3 квт болж буурах ашиг тустай хэмээн технологийг боловсруулагчид онцолж байна.

Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гэр сууцыг хүлээж авсан СХД-ийн 23 дугаар хорооны иргэн Б.Даваасүрэн нь ам бүл есүүлээ. Нэгээс 11 настай долоон хүүхэд, нөхрийн хамт эгчийнхээ хашаа, байшинд амьдардаг байжээ.

Анх Н.Учрал гишүүнд гэр бүлийнхээ байр байдлын талаар хэлэхэд амьдралынхаа төлөө тэмцэж байгаа айл өрх байна гээд газар болон амьдрах орон сууцны асуудлыг нь шийдэж өгсөн гэнэ. Харин СХД-ийн 23 дугаар хорооны иргэн Э.Батбаярын хувьд одоогоор ам бүл гурвуулаа амьдардаг. Удахгүй эхнэр нь амаржих гэнэ. Хашаанд нь гэр шиг хэр нь талст хэлбэртэй гэр сууцыг бариад дуусчихсан.

Түлхүүрээ хүлээж аваад байгаатай бид танилцлаа. Төсөлд яаж хамрагдсан тухай тодруулахад Э.Батбаярыг хөдөө ажилтай байх үед нь хорооноос судалгаа ирж авсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард судалгаа аваад cap гаруйн хугацаанд тохилог сууц шуурхай барьж өглөө. Энэ төсөл залуу гэр бүлийг дэмжихэд чиглэсэн учраас бидэнд олгогдсон гэж бодож байна.

Сууц маань дулаанаа сайн хадгалж, эрчим хүчний хэрэглээг багасгана гэсэн учраас их сонирхолтой санагдаж байна хэмээсэн юм. Агаарын орон зайг дулаан тусгаарлагч тусгай материал ашиглан үүсгэж, улмаар бидний мэдэхээр “цайны халуун сав шиг” ажиллагааг үүсгээд дулааныг гэр дотор гадагшлуулахгүйгээр барих зориулалттай болгох нь төслийн гол зорилго юм байна.

Сонирхуулахад, дулаалсан гэрт зуух, яндан ашиглахгүй гэдгээрээ тун онцлог. Харин зуухны оронд хэмнэлттэй байдлаар цахилгаан зарцуулах керамик халаагуурыг төсөлд хамрагдсан айл өрх бүрт үнэгүй тарааж байгаа аж.

Тус халаагуурын гадаргууд хүний гар хүрсэн ч түлэхгүй учраас бага насны хүүхэдтэй айл өрхөд тохиромжтой. Ийнхүү гэрийг дулаалахдаа эхлээд шалны дулаалгыг хийж эхэлнэ. Технологийн дагуу дулаалсан модон шалыг хийхдээ шалны тавцан, уур тусгаарлагч, шалны хөндлөвч, дулаан тусгаарлагч, хөндөл модыг доош суухаас сэргийлэх ивээс гэсэн хэд хэдэн шат дамжлагыг дамжих юм.

Үүний дараа гэрээ бариад эхний туурган дээр урт хар өнгийн тусгаарлагч болон цагаан өнгийн хуванцар хоолойг нарийн хэмжээсийн дагуу тойруулж байрлуулах аж. Ингэснээр гэрийн хана, эсгий, агаарын үе, дулаан тусгаарлагч, эсгий, гэрийн бүрээс гэсэн үе давхаргыг үүсгэнэ.

Энэ мэт “агаарын үе” гээчийг үүсгэх нь хамгийн чухал бололтой. Тодруулбал, дулааны 95 хувь буцаж ойсноор тусгаарлагч агаарын үеийг үүсгэдэг тухай “Дэзэрэт” олон улсын байгууллагын төслийн менежер Жоу Кван хэлсэн юм. Энэ бүх шат, дамжлагыг дамжаад гадаа цаг агаар хасах 40 хэм байсан ч гэрийн доторх дулааны хэм нэмэх 17 байх боломжтой гэдгийг судлаачид баталжээ.

Ийн Улаанбаатар хотод яндан хэрэглэж, утаа үүсгэдэг 220 мянган айл, өрх байдаг учраас хялбар хэрэглээ, ашигтай ажиллагааны үр дүнд утаа гаргахгүйгээр гэрт амьдрах боломжтой болох нь.

“Зөв гэр” төслийн хүрээнд 2020 онд 10 мянга хүртэлх айл өрхийн гэрийн дулаалга хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр УБ хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид тооцож байгаа аж. Энэ талаар төсөл санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Н.Учралаас тодруулахад тэрбээр “Зөв гэр” төслийг гэр хорооллын яндангийн тоог бууруулах зорилгоор анх эхэлж байсан.

Агаарын бохирдлыг бууруулахад сайн шийдэл, технологи чухал. Энэ технологи нь нүүрс түлснээс хамаагүй бага зардалтай. Улс, нийслэл, дүүргийн төсвөөс санхүүжилт шаардахгүйгээр 10 мянган айлын дулаалгыг зөвхөн олон улсын байгууллагын тусламжтайгаар нийгмийн хариуцлагын хүрээнд хийхээр төлөвлөлөө.

Одоогоор СХД-ийн 23 дугаар хороонд гэр хэрхэн дулаалах тухай сургалт зохион байгуулж байгаа. Цаашид Улаанбаатарын иргэдээс гадна малчдад таниулах нь чухал. Дулаалга хийлгэж, халаалт тавьсан айлууд сэтгэл ханамжтай байгаагаа хэлж байна.

Өмнөх туршлагуудаас харахад ч энэ дулаалгын технологи нь агаарыг тусгаарлаж байгаа учраас үр дүнтэй нь харагдана. Ингэснээр гэрийн дулааны 70 хувийг бүрэн хадгалах боломжтой.

Түүнчлэн зуухны оронд халаалт тавихаар гэрийн багтаамж ихсэж, ханиад томуугийн өвчлөл багасаж, дулаанаа барих гэх мэт олон ач холбогдолтой хэмээсэн юм. Сонирхуулахад, дээрх багийн Монгол Улсад чиглэсэн дараагийн төсөл нь байшин дулаалгын төсөл гэнэ.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртдэг 1 цаг 2 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 1 цаг 5 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 6 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 1 цаг 10 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 1 цаг 11 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 1 цаг 11 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 1 цаг 19 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 1 цаг 26 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 2 цаг 20 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 2 цаг 25 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 58 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 13 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 3 цаг 17 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 27 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 3 цаг 32 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 15 цаг 32 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 58 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 16 цаг 21 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 17 цаг 52 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 20 цаг 10 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top