x

Толгойтоос Амгалан хүртэл шахмал түлшийг төмөр замаар түгээнэ

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар салбар хариуцсан сайд нар, холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийжээ. Авто зам болон агаарын тээврийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалт, төлөвлөлтийн талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар танилцуулсан байна.

Л.Халтар:

-"2019 онд авто замын салбарт нийт 133 төсөл хэрэгжиж байгаа нь өнөөдрийн байдлаар 60.5 хувьтай байна. Замуудын засварын ажилд цаг агаар нэлээд сөрөг нөлөө үзүүлж, ажлын явцыг удаашруулж байна. Гэхдээ бид замын засварын 65 хувиас дээш явж байгааг нь арваннэгдүгээр сарын 15 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна.

Агаарын тээврийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хангахад ямар нэг хүндрэлгүй байна. Мөн агаарын болон авто тээврийн хувьд өнгөрсөн жилүүдэд цаг агаараас болж саатсан. Харин өвлийн бэлтгэлээ тааруу хангасны улмаас гарсан саатал байхгүй. Ирэх сараас эхлэн "Өвөлд бэлэн үү" аяныг зохион байгуулан орон нутгийн чиглэлд үйлчилж байгаа нийтийн тээврүүдэд зохих шаардлагыг тавина.

Өвлийн бэлтгэл ажил зам тээврийн хөгжлийн яамны хэмжээнд 34.28 хувийн биелэлттэй байна. Энэ эрчээрээ явбал бид арваннэгдүгээр сарын 20 гэхэд өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусна.

Энэ жил Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвартай холбогдуулан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургацын тээврийг төмөр замаар хийнэ. Учир нь одоо байгаа түр замаар ургацыг тээвэрлэх бололцоо хомс байгаа юм.

Харин ургацын замын засварын ажлыг ирэх сарын 15 гэхэд дуусгах зорилттой ажиллаж байна. Тус ажилд 2.7 тэрбум төгрөг хэрэгтэй гэж урьдчилсан байдлаар тооцоолсон.

Есдүгээр сарын 1-нээс автозамын хөдөлгөөн идэвхждэг учраас шахмал түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хот дотор тээвэрлэх асуудлыг УБТЗ хариуцна.

Өөрөөр хэлбэл, Толгойтоос Амгалан хүртэл нүүрс борлуулах цэгүүдэд шахмал түлшийг төмөр замаар түгээнэ. 

Мөн Засгийн газраас УБТЗ-ын хэрэгцээнд 10 тонн орчим түүхий нүүрс оруулах зөвшөөрөл хүсэж байна. Учир нь зогсолттой үед хөлдөөхгүйн тулд өвөл галлах шаардлагатай байдаг. Харин шахмал түлшийг үүнд хэрэглэхэд бодит хүндрэлүүд байна" гэлээ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртдэг 1 цаг 0 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 1 цаг 3 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 4 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 1 цаг 7 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 1 цаг 8 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 1 цаг 9 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 1 цаг 16 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 1 цаг 23 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 2 цаг 18 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 2 цаг 23 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 55 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 11 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 3 цаг 14 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 25 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 3 цаг 30 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 15 цаг 30 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 56 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 16 цаг 19 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 17 цаг 50 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 20 цаг 8 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top