x

Өмнөговьд 66 хүн хүлээн авалтын хоолноос хордлого авчээ

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын түүхт 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсон иргэд хүндэтгэлийн хүлээн авалтын хоолонд хордсон байж болзошгүй байдалтай байгаа талаар аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 66 иргэн эрүүл мэндийн байгууллагад хандаж, 20 иргэн аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Тус арга хэмжээ нь энэ сарын 8-нд болсон бөгөөд тухайн үед 170 орчим хүн хүлээн авалтад оролцжээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргалын хэлснээр 66 хүн салмилёз гэх хоруу чанартай гэдэсний халдварт бактериар өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Анхны шинж тэмдэг илэрсэн хүн энэ сарын 10-нд эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд улмаар аймгийн Эрүүл мэндийн газраас Халдвартын эмнэлгийн үйл ажиллагаагаа идэвхижүүлж, эмч, сувилагчдын тоог нэмэгдүүлэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Одоогоор хүнд байдлаар өвчилсөн хүн байхгүй, биеийн байдал нь хүндэвтэр хүмүүс байгаа гэнэ

Цаашид ч хордлогын шинж тэмдэг хүнд, хөнгөнөөр илэрсэн хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Учир нь хордлогод орсон зарим иргэд жин цохих зэрэг өөр өвчинтэй андуурч хугацаа алдан эмнэлэгт хандаж байгаа тул аймгийн Эрүүл мэндийн газраас тус арга хэмжээнд оролцсон бүх хүмүүстэй холбоо тогтоож биеийн байдлыг нь асууж, болзошгүй эрсдлийг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байгаа гэлээ. Хордлогод орсон хүмүүсийн ихэнхид нь хөл, гар зэрэг хүчтэй өвдөх, суулгах, толгой өвдөх, халуурах, нуруу өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Халдварыг таслан зогсоохоор Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллаж байгаа гэж мэдээллээ.

Эх сурвалж: Говь телевиз

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 1 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 5 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 1 цаг 43 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 1 цаг 46 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 47 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 1 цаг 50 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 1 цаг 51 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 1 цаг 52 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 2 цаг 0 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 2 цаг 6 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 3 цаг 1 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 3 цаг 6 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 3 цаг 38 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 54 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 3 цаг 57 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 4 цаг 8 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 4 цаг 13 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 16 цаг 13 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 16 цаг 39 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top