x

"Торгоны зам" авто раллиг Монголын 12 цэг дээр очиж үзэх боломжтой

Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах юм.

Тэмцээний албан ёсны нээлт өчигдөр ОХУ-ын Эрхүү хотод болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Торгоны зам” авто раллигийн улсын ажлын хэсгийн дарга З.Энхболд оролцлоо.

Тамирчид ийнхүү Эрхүү хотоос гараанаас гарч, энэ сарын 9-ний өдөр Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсын нутагт орж ирэх юм. Улмаар Сэлэнгэ, Дархан, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад маршрутаар уралдаж энэ сарын 13-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтоор БНХАУ-руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ.

Монгол Улсын нутагт дэвсгэрээр уралдах үеэр авто спорт сонирхогч иргэд тэмцээнийг үнэ төлбөргүй үзэж болох бөгөөд Цагдаагийн Ерөнхий газраас дараах байршлуудад тэмцээнийг үзэж сонирхох боломжтой хэмээн үзэгчдийн хэсгийг бэлтгэсэн байна.

“ТОРГОНЫ ЗАМ” РАЛЛИГ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ 12 ЦЭГ:

  1. Сэлэнгэ аймаг Сайхан сумын 3 дугаар баг Цахир /1 дүгээр гараа/

  2. Сэлэнгэ аймаг Сайхан сумын /Хөтөл тосгон/ –

  3. Сэлэнгэ аймаг Орхон туул /Төмөр замын 42 дугаар зөрлөг/

  4. Төв аймаг Жаргалант сумын төв

  5. Төв аймаг Баянцогт сум

  6. Төв аймаг Баянцогт сум /жирмийн цагаан нуур 1 дүгээр бариа/

  7. Төв аймаг Алтанбулаг сумын  /Хөшигтийн хөндий 2 дугаар гараа, бариа/

  8. Төв аймаг Бүрэн сумын  төв

  9. Төв аймаг Сэргэлэн сум /Ээж хад/

  10. Дундговь аймаг  /Даланзагад хотын төв/

  11. Дундговь аймаг Цагаан дэлгэр сумын  төв

  12. Өмнөговь аймаг Цогтцэций сум, Мандалговь аймгийн төв.

Мөн Цагдаагийн ерөнхий газраас уралдаан явагдаж буй замын орчимд аль болох хөдөлгөөн үйлдэхгүй байх, замын ойролцоо малаа хариулгагүй орхих, гэр, майхан барихгүй байх, уралдааны аюулгүй байдлыг хангаж буй алба хаагчдын шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм байна. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1,400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч Монголын хилээр нэвтэрч тэмцээнийг зохион байгуулж, оролцож, сурвалжлахаар мэдүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 4 цаг 56 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 4 цаг 59 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 5 цаг 0 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 5 цаг 2 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 5 цаг 6 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 5 цаг 7 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 5 цаг 9 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 6 цаг 32 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 6 цаг 40 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 6 цаг 41 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 6 цаг 44 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 6 цаг 46 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 6 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 6 цаг 51 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 6 цаг 52 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 6 цаг 54 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 8 цаг 53 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 8 цаг 54 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 8 цаг 54 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 8 цаг 57 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top