x

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг наадмын дараа хэлэлцье гэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын тухай” албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Албан бичигт:

“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл, ойлголцолд тулгуурлан явуулах шаардлагыг үл хэрэгсэж, ард түмний хүсэмжлэл, хүлээлтэд дөрөөлөн дутуу дулимаг, өмнөх алдааг давтсан байдлаар явуулж байгаад санаа зовниж байна.

Монголын ард түмэн 1992 онд баталсан анхны Ардчилсан Үндсэн хуулиараа хүний үндсэн эрх, эрх чөлөөг бүрэн хүлээн зөвшөөрч, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд шилжүүлж, нийгмийнхээ тогтолцоог ардчилсан ёсонд нийцүүлэн үндсээр нь өөрчилж, тусгаар улсын эдлэх ёстой бүрэн эрхийг бүрэн олж, харийн тушаалаар бус хамтын зүтгэлээр хөгжин дэвжих боломжийг нээж чадсан нь эрхэм дээд ололт мөн байв.

Анхны Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойших 27 жилийн хугацаанд парламентын 7 удаагийн, ерөнхийлөгчийн 6 удаагийн сонгуулийг амжилттай явуулж, сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлсэн, мөнхийн хоёр хөршөөсөө гадна гуравдагч хөрштэй болсон, дэлхийн улс орнуудтай эн тэнцүү, эрх тэгш харилцаж байгаа зэрэг бахархам амжилтууд бий болсон.

Гэвч ард түмний засаглах эрх алдагдсан, бүх нийтэд хүртэх ёстой байгалийн баялгийг ашиг сонирхлоор холбогдсон хэсэг бүлэг хүн өмчилдөг, Монгол Улсад ашиггүй, Монголын ард түмэнд хүртээлгүй нөхцөлөөр өгдөг, зардаг гаж жишиг тогтсон, хууль мөнгөтэй чадалтайд нь уярч, мөнгөгүй чадалгүйд нь улам чангарч, ялгамжтайгаар хэрэгждэг ёс бус тогтолцоо бий болсон, эрх, эрх чөлөөг эмх замбараагүй дур зорго, эрх мэдэл, албан тушаалыг эрдэнэст хүрэх үүд хаалга мэт болгож хувиргасан зэрэг анхаарвал зохих асуудлууд ч мөн үүссэн байна.

Ардчилсан Үндсэн хуулийн амжилт ололт, алдаа дутагдал ил байна. Амжилтыг ахиулж, алдааг засах нь Монголын төр, ард түмний үүрэг мөн, арга зам нь хуульдаа өөрчлөлт оруулж, сайжруулах гэдэгтэй маргаж буй хүн алга. Нөхцөл байдал ийм байхад долоо хэмжих асуудлыг нэг хэмжиж хэрхэвч болохгүй гэдгийг онцгойлон сануулъя.

Миний бие нийт ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаар хэлэлцүүлж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг албан бусаар олж авч, зохих хэмжээнд судалж танилцлаа. Авууштай зүйл ч байна, алдаатай зүйл ч байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг баяр наадмын өмнө яаран сандран хэлэлцэх бус наадмын дараа нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх чуулганд биечлэн оролцож, саналаа тусгайлан илэрхийлнэ.

Зохих арга хэмжээг авч, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх Улсын Их Хурлын чуулганыг баяр наадмын дараа товлож, мэдэгдэнэ үү” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Батмөнх Цэрмаа (66.181.161.56)
    Зөв .Ард түмний оролцоотой эрдэмтэд мэргэд туршлагатай олон талыг харсан шийдвэр гаргах хэрэгтэй.Өнөөдөр бизнeсийн өөрсдийн талд шийддэгийг болих хэрэгтэй.Бодит байдал дээр тулгуурлах явдал юм.
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулахыг бүх талаар дэмжинэ 50 мин Сонгуулийн тухай хууль зөрчсөн этгээдийг нэр дэвшигчээр бүртгэхгүй 1 цаг 14 мин Франц улс Украинд цэргээ оруулна гэсний дараа Орос тактикийн цөмийн зэвсгийн сургуулилалт зарлав 1 цаг 33 мин Бага насны хүүхдийг машин дотор үлдээхгүй байхыг анхаарууллаа 3 цаг 58 мин Гантулгын Буянбаатар: Санал болгож буй номууд 4 цаг 0 мин Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн онцлох заалтууд 4 цаг 2 мин Баян малчид, тансаг цэвэрлэгчид үйлчилдэг улны багш, эмчтэй нийгэм байгуулах уу? 4 цаг 32 мин “Титаник”, “Бөгжний эзэн” цувралын од Бернард Хилл таалал төгсжээ 5 цаг 2 мин Хонины гулууз килограмм нь 8,900, ямааных 6,700 төгрөгийн үнэтэй байна 5 цаг 16 мин 15-ныг хүртэл нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, өмнөд хэсгээр хална 5 цаг 28 мин Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачдад халтай 5 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан 5 цаг 47 мин Сэтгүүлч А.Баярмааг прокурорын саналаар баривчилсан гэв 22 цаг 11 мин “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд өлсгөлөн зарлаад 7 хонов 22 цаг 25 мин Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? 23 цаг 14 мин Гадаадад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 47 салбар комиссыг байгууллаа Өчигдөр 12 цаг 55 мин "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн чөлөөлөх үүрэг өгчээ Өчигдөр 12 цаг 45 мин Төвийн зургаан дүүрэгт ил, далд зогсоол хийх ажлыг эхлүүлнэ Өчигдөр 12 цаг 38 мин Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ Өчигдөр 09 цаг 52 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ Өчигдөр 09 цаг 45 мин
iИх уншсан
КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Сонгуулийн дараа араа даах уу, МАН дарга аа? … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... Баян малчид, тансаг цэвэрлэгчид үйлчилдэг улны багш, эмчтэй ... Н.Гансүх: Энэ удаагийн сонгууль залуучууд, эрдэмтэн судлаачд... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... “Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд ... Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол...
Top