x

Эратосфен Киренский бөмбөрцгийн радиусыг бодож гаргажээ

МЭӨ 240 онд Грекийн эрдэмтэн Эратосфен Киренский дэлхийд анх удаа дэлхийн бөмбөрцөгийн радиусыг бодон гаргажээ. Эратосфен Киренский (МЭӨ 276-МЭӨ 194) нь эртний Грекийн тооч, одон орон судлаач, газар зүйч ба яруу найрагч хүн. Бага наснаасаа Александрид амьдарч нутаг нэгтэн, Александрын номын санг толгойлж байсан эрдэмтэн Каллимахаас эрдэм мэдлэгээ авчээ.

Авсан мэдлэгээ өргөжүүлэхээр тэр Афинд ирээд Платоны сургуулийн ойролцоо суурьшжээ. Энэ хоёр сургуулиар авсан түүний эрдэм Эратосфеныг олон талын шинжлэх ухааны бүтээл туурвихад нь тус болсон юм. III Птолемей Эвергет хаан Каллимахыг нас барсаны дараа Эратосфеныг эргүүлэн дуудаж Александрийн номын санг толгойлуулах болсон байна.

Түүний гол бүтээлүүдийн нэг нь дэлхийн радиусыг тооцон бодсон үйл юм. Эртний египетчүүд зуны өдөр хоногийн тэнцлээр нар Сиенад (өнөөгийн Асуан) гүнзгий худгийн ероолд тусдаг мөртлөө Александрид тийм үзэгдэл гардаггүйг ажиглажээ. Эратосфен үүнийг дэлхийн бөмбөрцгийн радиусыг тооцохдоо ашигласан байна.

МЭӨ 240 оны зургадугаар сарын 19-нд нар хамгийн өндөр байх цагт Александрия хотод тэрээр урт зүү ба скафис гэсэн аягыг хэрэглэн нар ямар өнцөгөөр тэнгэрт байгааг тогтоожээ.

Хэмжилтийн дараа 7 градус 12 минут буюу тойргийн 1/50 гэсэн тоог гаргаж авсан байна.  Тэгвэл Сиена нь  Александри хотоос тойргийн 1/50-д байгаа болж таарав. Хотуудын хоорондын зай нь 5,000 шатлал гэж байсан учир дэлхийн тойрог нь 250 000 шат болоод радиус нь 39,790 шатлал болжээ.

Гэхдээ Эратосфен ямар шатлалыг ашигласныг мэдэхгүй. Грекийн шатлал нь 178 м байсан бол дэлхийн радиус Грекийнхээр 7,082 км, Египетынх нь 6,287 км болж байгаа юм. Орчин үеийн хэмжилтээр дэлхийн радиусын хэмжээ нь 6,371 км болдог. Ямар ч байсан тэр үеийн энэ тооцоо гайхалтай болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top