x

Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан, технологийн талаар олон улсын эрдэмтэд чуулж байна

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал өнөөдөр болж байна.  

Уг хурлын үндсэн зорилго нь байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж шинжлэх ухааны ололт амжилт, нийгэм, эдийн засаг, бүс нутгийн хөгжлийг сайжруулах юм.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн экосистемд эрсдэл учруулсаар байгаа өнөө үед байгалийн сөрөг хүчин зүйлсийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндсэн гол арга зам нь байгалийн нөөцийг тогтвортойгоор ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, экологид халгүй дэвшилтэт технологийг ашиглах явдал юм.  Хүний сөрөг үйл ажиллагаа, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан улс орон, бүс нутагт олон сөрөг үр дагавар үүсч байна. Энэ бүхнийг зөвхөн нэг улсын хэмжээнд даван туулах стратеги шийдэл гаргах нь учир дутагдалтай юм. Үүсч буй асуудлыг улс орон, бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаанчаар харж нэгдсэн ойлголцлоор судлан тогтоон тэдгээр асуудлыг шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх замаар даван туулах стратеги боловсруулах нь хамгийн үр дүнтэй байх боломжтой. Иймээс эдгээр сөрөг хүчин зүйлийг даван туулах шинжлэх ухаанч арга ухаан, технологийг хэлэлцэн, зөвлөлдөх боломжийг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” /EST2019/ сэдэвт олон улсын хоёрдугаар бага хурал олгож байгааг зохион байгуулагчид онцолж байна.

Энэ жилийн салбар хуралдааныг байгалийн шинжлэх ухаанаас гадна нийгэм эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлыг хөндсөн судалгааг хэлэлцүүлж байна. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд ололт, амжилт, туршлагаасаа хуваалцах, мэдлэгээ харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх нөхцөлийг бий болгож байгаагаар онцлог юм. 

Тус хуралд оролцлогчдийн төлөөлөл  ийн ярьж байна.

ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар:

Хувьсан өөрчлөгдөж байгаа хүрээлэн буй орчны өнөөгийн нөхцөлд “Ногоон хөгжил”, “Тогтвортой хөгжил” гэсэн үзэл баримтлал, ойлголтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтын талаар өрнөж буй өргөн агуулгатай хэлэлцүүлгийн дотор   “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдвээр зохион байгууллагддаг энэхүү олон улсын  эрдэм шинжилгээний бага хурал өөрийн гэсэн бодитой байр суурийг эзлэх болжээ. Эрдэмтэд бид бүхэн уур амьсгал, хүрээлэн буй орчны ихээхэн өөрчлөлттэй энэ эринд байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг хөгжүүлэх, түүнд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар иргэдэд шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг түгээх үүрэгтэй. Энэ удаагийн  олон улсын эрдэм шинжилгээний хурал, түүний бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажил  болон хурлын үр дүнгээр  дараа нь зохион байгуулагдах арга  хэмжээнүүд шинжлэх ухааны мэдлэг түгээх үйл хэрэгт бага биш хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

БОАЖЯ-ын сайдын зөвлөх Ё.Нямдаваа:

Монгол орны хүрээлэн буй орчин байгалийн зүй тогтлоор өөрчлөгдөж байдаг учраас үүнийг бодлого болгож тодорхойлоход шинжлэх ухааны үндэслэлийг харгалзаж үзэх шаардлагатай. Иймээс энэхүү хурал нь хүрээлэн буй орчны асуудлыг төрийн бодлого болгон тодорхойлоход чухал нөлөөтэй юм. Монгол орны нийт газар нутгийн 76,8 хувь нь цөлжилтөт автсан. Нийт бэлчээрийн 57 хувь нь доройтсон зэрэг тулгамдсан асуудлууд бидэнд байна.

 ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох:

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хэрхэн хамтрах тухай хуралд хэлэлцэж байна. Хурлын оролцооноос харахад үр дүн нь маш сайн гарна гэж харж байна.

БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн профессор Ван Тао:

“Миний бие элсний салхин нүүдлийг зогсоох, цөлжилттэй тэмцэх аргын талаар илтгэл тавилаа. Энэ чиглэлээр манай хоёр орон хамтран туршилт судалгааны төв байгуулсан. Хамтран ажиллахад шинэ санаа, мэдлэг ур чадварын хувьд асуудал гараагүй ч төслийг үргэлжлүүлэн хийхэд хөрөнгө оруулалт, дэмжлэг дутмаг байна.

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын анхдугаар бага хурал 2017 онд зохион байгуулсан бөгөөд тус хурлаас 2 жил тутам уг хурлыг зохион байгуулахаар тогтсон. Иймээс “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын II бага хурал 2019 онд зохион байгуулагдаж байна. Тус бага хуралд БНХАУ, ОХУ, Япон, Герман, БНСУ, Энэтхэг, Канад, Буриад, ӨМОЗО болон Монгол улсын эрдэмтэн судлаач, багш нар оролцохоос гадна БСШУСЯ, БОАЖЯ, ШУА-ийн удирдлага, ажилтан ОУ-ын байгууллагын төлөөлөл бүхий 200 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Мөн түүнчлэн тус бага хуралд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болох  БНХАУ-ын эрдэмтэн “Wang Tao”, “Dong Suocheng” Японы эрдэмтэн “Tsunekawa Atsushi”, БНСУын эрдэмтэн “Sung Gyu Kim” болон Энэтхэг улсын эрдэмтэн, ОУ-ын зөвлөх “Mahesh Patanker” нар уригдан ирж түлхүүр илтгэлийг танилцуулж байна.

“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” (EST-2019) олон улсын бага хурал нь доорх үндсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Үүнд:

  • Байгалийн нөөц ба ашиглалт

  • Хүрээлэн буй орчны төлөв байдал ба загварчлал

  • Уур амьсгалын өөрчлөлт ба хүрээлэн буй орчны нөлөөлөл

  • Экологи, хүрээлэн буй орчны судалгааны арга, аргачлал

  • Байгаль орчны бодлого ба тогтвортой байдал

  • Эдийн засгийн корридор ба интеграци

  • Улс хоорондын, салбар хоорондын судалгаа шинжилгээний хамтын ажиллагаа

  • Шинжлэх ухаан, бизнесийн салбарын үр ашигтай хамтын ажиллагаа ба кластер хөгжлийн зарчим

  • Нөхөн сэргээлт, хянах арга технологи Хаягдал бохир усыг цэвэрлэх технологи ба менежмент

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна 2 цаг 4 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ 2 цаг 43 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ 2 цаг 55 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа 5 цаг 48 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ 11 цаг 48 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно 12 цаг 50 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна 12 цаг 54 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм 13 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан 13 цаг 4 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав Өчигдөр 16 цаг 10 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ Өчигдөр 16 цаг 05 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ Өчигдөр 16 цаг 01 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Өчигдөр 15 цаг 58 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна Өчигдөр 15 цаг 54 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 50 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ Өчигдөр 15 цаг 40 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг Өчигдөр 15 цаг 31 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна Өчигдөр 12 цаг 01 мин Месси 80 мянган евро хандивлажээ Өчигдөр 11 цаг 30 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй Өчигдөр 11 цаг 20 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж...
Top