x

Л.Болд: Монголыг сонирхож байсан бүх хөрөнгө оруулагчид Шок-нд орчихлоо

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

Өөр зүйлд чиглэсэн сануулга болов уу-

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой төсөл тойрсон асуудал олны анхаарлыг татаж буй. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг одоо бид нэг мөр шийдэж чадах болов уу?

-“Эрдэнэт” үйлдвэр тойрсон асуудалд ард түмэн өнөөдрийг хүртэл шийдтэй хариулт хүлээсээр байна. Цаг нь тулчихсан асуудлууд ч байгаа. Гэхдээ хууль хяналтын байгууллага шалгаж байгаа, хараахан тодорхой болоогүй асуудлуудыг бид хамаагүй мөхөж ярьж болохгүй. Энэ чинь эргээд Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулагчдыг үргээх, хөгжлийн бодлогын зөв голдрилыг өөрчлөх өндөр эрсдэлтэй.Гэнэтийн шуугиан олон давтамжтайгаар дэгдээж байгаа нь харамсалтай үйл явц гэж би хувьдаа харж байгаа.

-“Оюутолгой” төслийг зогсооно, зогсоохгүй гэсэн маргаан улс төрийн хүрээнд өрнөж эхэллээ. Манайх шиг жижиг эдийн засагтай оронд төслийг зогсоох замаар асуудлыг эргэж харах нь хэр зохистой хувилбар бэ?

-“Оюутолгой” төслийг зогсоовол эдийн засагт аюултай нөхцөл байдал үүснэ. Томоохон хөрөнгө оруулагчдад яг ямар санаатайгаар шахалт үзүүлээд байгаа нь одоогоор тодорхой биш байна. Гэхдээ энэ асуудал ил болох нь тодорхой. Ер нь С.Зоригийн аллага гэхчлэн томоохон асуудлууд цаг нь ирэхээр ил болно гэж би боддог. Яг үүнтэй адилхан зорилго нь тодорхой болохыг хүлээж байна. “Оюутолгой” төслийг Монголчууд өөрсдөө бие даан хөдөлгөж чадахгүй. Хөрөнгө санхүү, технологи,менежментийн хувьд ч тэр. Тиймээс ч энэ асуудал дээр бид долоо хэмжиж, нэг огтлохын үлгэрээр ажиллах ёстой. Ингэж байж л хамгийн зөв шийдвэрийг гаргах учиртай юм. Улсын эрх ашгаас гадна бид бас хөрөнгө оруулагч талаа хүндэтгэн үзэх ёстой.

Дэлхий дахинд “Монгол Улс бол Ардчилсан улс. Эрхзүйт төртэй юм” гэдгээ харуулах хүлээлт, шаардлага үүсчихээд байна. Хэрэвзээ ингэж чадахгүй бол асуудал бүр хүндэрнэ. Өнөөдрөөр “Оюутолгой” тойрсон асуудлыг харахад хэний төлөө, хэн, хэрхэн асуудлыг явуулж байгаа нь тодорхойгүй байна. Яг ийм байдлаар асуудалд хандаж болохгүйг Африкийн олон орны жишээнээс харж болдог. Африкт яг “Оюутолгой” шиг орд нь гацсанаас үүдэж, улс сүйрсэн, иргэний дайнд орсон жишээ хүртэл бий. Бид олон жишээг харж, бодолтой хандах хэрэгтэй гэж дахин хэлмээр байна. Ер нь “Оюутолгой”-н асуудлыг хөндөж буй нь галаар тоглож буй хэрэг юм.

-Дубайн гэрээг өнөөгийн УИХ-ын гишүүд ихээр шүүмжилдэг. Тухайн үед та УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Энэ гэрээг хэрхэн хардаг бэ?

-Тэр үед манай Засгийн газрыг огцруулсан байсан үе. Огцруулсан хүмүүс нь бусад намтай нийлж байгаад шинэ Засгийн газраа байгуулсан. Тэдгээр хүмүүс биднээс нууж байгаад л Дубайн гэрээг зурсан байдаг. Тэр гэрээнд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үнэхээр байсан уу гэдгийг ард түмэн ч бид ч өнөөдөр хүлээж байгаа. Энэ бол тусдаа асуудал. Дотоодын асуудал юм. Ер нь өнөөдөр “Оюутолгой”-той холбоотой ямар нэгэн асуудал энд үүсвэл тэр бидний дотоодын асуудал л болно. “Эрдэнт” үйлдвэрийн тухайд ч тэр. Үүнийг томоохон төслүүдийн өдөр тутмын бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай холбож болохгүй.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгой гэрээний асуудалтай холбогдуулан, саатуулан шалгаж байгаа. Энэ асуудал дээр та хувь гишүүнийхээ зүгээс ямар байр суурьтай байгаа бэ?

-Хоёр зүйл байгаа. Нэгд, гадаадад байгаа Монгол Улсын иргэн шалгуулъя гээд өөрөө ирж байхад барьж хорьсон нь надад эргэлзээ төрүүлсэн. Хоёрт, яг Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үер саатуулсан явдал. Ерөнхий сайдын айлчлал удаан яригдсаны үндсэн дээр явагдсан. Ийм цаг үетэй давхцуулан төрийн хамгаалалтад байгаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүнийг хорьчихлоо. Хууль хяналтын байгууллага гэрийн хорионд оруулах, хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарлах зэрэг өөр олон аргачлалуудаас ашиглаж болох байсан. Гэтэл шууд бариад хорьчихлоо. Үнэн мөнийг  тогтоох нь үүний дараачийн асуудал юм.Одоо Ч.Сайханбилэгийг хорьж, залхаан цээрлүүлэх замаар болоогүй хэргийг хүлээлгэхгүй нь тодорхой. Хуулийн асар ойлгомжтой заалтууд байсаар байхад дээр нэрлэгдсэн хоёр үйлдэл давхардан явагдлаа. Энэ нь өөрөө эргэлзээ төрүүлж байгаа юм. Цаана нь улс төрийн зорилго байгаа л гэж харж байна. Асуудал Ч.Сайханбилэг, Оюутолгой төсөлд байгаа биш аж гэсэн итгэл үнэмшил надад төрсөн. Энэ бол өөр зүйлд чиглэсэн сануулга болов уу.

- Монголыг сонирхож байсан бүх хөрөнгө оруулагчид Шок-нд орчихлоо -

-Тухайлбал, хэнд өгч байгаа сануулга байж болох уу?

-Магадгүй, Ч.Сайханбилэгийг саатуулсан нь УИХ, Засгийн газарт өгч буй сануулга болов уу. 1996-2000 онд үүссэн тэр нөхцөл өнөөдөр давтагдах үйлдэл рүү явж байна уу даа гэж би хувьдаа харсан. Энэ бүхний цаана хэн хожиж, хэн хохирол амсдаг бэ гэдгийг бид бүхэн бодох хэрэгтэй.

-Экс Ерөнхий сайд нарыг хорьсноор Рио-Тинто группийн хувьцааны ханш унасныг та хэрхэн харав?

-Монгол Улсын эдийн засгийн орчин сайжрах чигтэй байна. Хойд, урд хөрштэйгөө учраа ололцож байна. Монгол Улсад томоохон төслүүд хэрэгжиж байна. Одоо л гэхэд АНУ, БНАСУ-ын Ерөнхийлөгч нар манай улсад уулзалтаа хийх нь үү гэсэн хүлээлт үүсчихээд байна. Яг С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулах үеэр Монгол Улсын талаарх сайн мэдээ гадаад орчинд явагдаж байсан. Гэтэл нэг л өдөр Оюутолгойн гэрээнд хамааралтай хоёр ч Ерөнхий сайд асан хүнийг саатуулчихлаа. Энэ нь эргээд Монгол Улс том төслүүдээ хаах нь ээ гэсэн айдсыг дэлхий дахинд өгчихөж байгаа юм. Нэг ингэчихээрээ хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил мөддөө сэргэддэггүй. Монголыг сонирхож байсан бүх хөрөнгө оруулагчид “шок”-нд орчихлоо. Бүгдээрээ эргэлзчихлээ. Энэ  саатуулах ажиллагаа улсын эдийн засаг, гадаад дахь нэр хүндэд ингэж л нөлөөллөө гэж харж байна.

-“Оюутолгой”-н гэрээг цуцлуулах ашиг сонирхол гадаад орчноос байх боломжтой юу?

-Би гадаад улсууд гэж харахаасаа илүү манай дотоодын  асуудал даамжирснаас үүдсэн гэж хэлмээр байна. Эрх мэдэл, мөнгө санхүү, Засгийн эрхийн төлөө дотоодын том тэмцэл явагдаж байна. Энэ тэмцлийн  үр дүнд Монголын ард түмэнд золиослогдсоор байна л гэж хэлмээр байгаа юм.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг саатуулагдахаасаа өмнө намынхантайгаа холбогдсон уу?

-Би УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн хүн. Энэ хүрээндээ ойрын үед би Ч.Сайханбилэгийг очиж эргэнэ. УИХ дахь АН-ын бүлгээс Я.Санжмятав гишүүн Ч.Сайханбилэгийг эргэсэн байгаа. Ер нь Ч.Сайханбилэг,С.Баяр нарыг саатуулсан асуудлыг УИХ байнгын анхааралдаа байлгах хэрэгтэй. Ямар  нэгэн байдлаар хүний эрхийн зөрчил гаргахгүй байх чиглэлд анхаарах ёстой. АН-ын гишүүн л бол хатуурхдаг. Тэднийг толгой дараалан хорьдог байдлыг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Эх сурвалж: DEMPARTY.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Иргэн (66.181.180.161)
    Үгээ бодож хэлээрэй. Үндэслэл, бодол, гаргалаа нь орон гаран, долгинуур болчих вий дээ.
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • иргэн (27.123.214.115)
    чи 3 сая иргэнээ, солонгост энэ хүмүүсийн гайгаар боолын хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ, солонгосын элчингийн өмнө бөхөлзөж байгаа ард түмнээ юунаас болов гэхийн оронд идэж уусан 2 хүнийг юунд нь хайрлав.
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.214.115)
    Үхсэндээ долигноод олон 7 юм гуцаадаан.Яавч бүх бухимдал нь идэж ууж ханаж цаддгүй сүгнүүдээс болсон.Нүхээ ухаад 2 одоо нэгэнт гал авалцсан.
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (95.7.172.195)
    эднийг зориуд баривчилж улс орны нэр нүүрийг улаалгаж хойгуур нь хятадад өгчих санаа яваад л байна чоно борооноор гэдэг шиг үүнийг зохиосон хүн нь УИХ- н дарга гуай юм биш үү.
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • irgen (66.181.160.92)
    Ami nas haluun tsusaa ursgan baij avch irsen mongol nutgiig mini amia hoohoilon bj zarj gadnihantai huivaldan idsen bol amiar ni tuluud ch bagadah tul yaaval deer ve. heleh muu ug alga . 9 uyeer ni uud ni buu haruul .Nar buu uzuul
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
  • Batzul bataa (112.72.11.105)
    Shalgah estoi bol heniig ch shalgana eronhiilogh baisan ch chi ch booronhii hun l dee tsagiin aysiig harj baigaa baih
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Иргэн О (112.72.14.71)
    Оюутолгойн гэрээ маш буруу гэдгийг яагаад ойлгохгүй байгаам бэ? Нэг нь хувь хүртээд ард түмэн нь ядуу байж болохгүй. Хөрөнгө оруулагчид чинь өөрт ашигтайгаар гэрээ хийнэ үү гэхээс бидэнд хэзээч ашигтайгаар ажиллах сонирхолгүй байгааг Оюутолгойгоос харж байна. Хуулиндаа тодорхой заалт байгаач шаардлагатай бол шууд хорих нь буруу биш юм. Үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээний нууц байж болно Хэдий ЕС нараа хорьсон ч буруугүй нь нотлогдвол эсэн мэнд гараад ирнэ үүнд би эргэлзэхгүй байна.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Саран (103.10.21.57)
    РИО г санаандаа хүртэл буулгаж, өөрсөддөө ашигтай болгохгүй л юм бол гэрээгээ цуцалсан ч яах вэ дээ.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Temiijin (59.153.113.39)
    Bold gej sagsuu populist neher hudlaa ongirch bas gai bolno doo.Sagsuu batzandantaigaa niilbel neg teregnii 2 dugui.taarchihsan novshnuud.odoo ene eveeg Ih Hurlaas eguulen tatah heregtei.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Mongol55 (70.53.97.41)
    Mongol uls irgedee gem buruutai vgvig n shalgahad Rio ingej sandrah hereg bga yumuu? Bid heniigee shalgahaa tendees asuuhgvi shtee. Mongol ulsiin dotood asuudald orj bj honshooroo tasluulav daa gj helie. Daramd helhed Gadaad yaman dotroos Riogiin tejeever chonotoi niilsen nohdiig vter huuj gargaj shalgah heretei
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • АЛДАР (139.5.217.19)
    Улс орноо тонож гадагш нь зөөчихөөд араас нь очоод идээд хэвтчихдэг
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
    • Мөнх
      Яг үнэн тэгээд бас иргэншил хүртэл аваад явхад бэлдчихсэн бна шүү
      2018 оны 04 сарын 24
  • Зочин (202.21.106.121)
    Энэ улсын байж бгааг. Дээгүүрээ улсаа самарсан гэрээ хийдэг. Уг нь баялгаа зарж бгаа улс ашиг олох ёстой биздээ. Эсрэгээрээ бид яагаад өрөнд ордог юм. Рио гэх эз н алуурчин компанийг хөөж явуулаад Монгол улсад ашигтай хийчих олон улсын тендер зарлаачээ. Бид ч бид Монгол ялнаа гээд гаргасан төрийн тэргүүнээ хар. Төмөр зам гээд олон зуун тэрбумыг хусчихсан хүн сонгочихдог. Тэр юу хийж бна. Юу ч хийгээгүй. Баахан хүн хар гэрт морилох юм шиг бна. Улсаас хулгай хийсэн хүнийг шоронд хийж яах юм. Идсэнийг нь төлүүлж , дээр нь идсэн шиг нь торгодог, хөрөнгийг нь хураадаг болмоор бна. Хорилоо гээд яах юм. Хэдхэн жил суугаад гарч ирээд харин ч задгай найрлах бишүү. Дээр баахан хулгайч , луйварчид. Тэдэнд хууль үйлчилдэггүй. Доор хэдэн амьдралаа авч яваа ард түмэн. Тэднийгээ сорж мөлжиж , өчүүхэн хэргийх нь төлөө хэцүү нэртэд хатааж дээрэлхдэг хуультай.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
    • Hen urund orchihood bgaan be hogiin genkogiin yalaa.
      2018 оны 04 сарын 24
  • 002 (64.119.23.149)
    ER NI BOL ZORIG AGSNII HEREG MANDANGUUT OUY- TOLGOIN HEREG GEGCHIIG BII BOLGON ZORIGIIN HERGIIG DARAGDUULAH ARGA CH BJ BOLOH YUM SHUU
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.160.10)
    АН ын алуурчил дандаа шаадгийм.1937 оныхоо хэлмэгдүүлэлтээ ярьсаар
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.94.45)
    Ална шүү Болд хогын новшоо. Бидний баялгыг үнэгүй тараадаг чи муу хэн юм. Нөгөөдүүл нь шоконд орлоо ч гэх шиг
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • awilag (66.181.161.101)
    awligaar ywaj baij l gadnii xorongo oruulagch orj irxiin bol demi niz de
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.109)
    chi bas daisan bsiim uu
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.109)
    chi bas daisan bsiim uu
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.25.89)
    Авилгал дээр байгуулсан олон улсын шудрага бус гэрээнээс айх явдал байхгуй.Оюу толгой бол зевхен монгол усгуй болж элсэн цел болох асуудал уусгэж байхад монголын тедийгуй дэлхийн эко системд том асуудал уусгэж байхад гадны уул уурхайгаас айх явдал байхгуй .Монгол улс энэ том теселд орсноор улам их ядуурч хэзээ ч байсан телевтее эргэн орохгуйгээр эко ситемээ устгуулж байгаа нь дэлхийн асуудал юм Улс терчдийн увайгуй мэлэгдлууд хинд хэрэгтэй юм
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 5 цаг 34 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 5 цаг 54 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 5 цаг 58 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 6 цаг 1 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 6 цаг 9 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 6 цаг 58 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 6 цаг 58 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 7 цаг 1 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 8 цаг 55 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 9 цаг 51 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 9 цаг 57 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 10 цаг 2 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 10 цаг 19 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 10 цаг 26 мин Түүх бол сургамж-багш 10 цаг 29 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 10 цаг 34 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 10 цаг 39 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 10 цаг 42 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 12 цаг 6 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 12 цаг 12 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top