x

“Game of Thrones”-ын фенүүд цувралаа ахин бүтээлгэхээр санал цуглуулж байна

Дэлхий нийтийг байлдан дагуулж буй “Хаадын тоглоом” буюу “Game of Thrones” цувралын төгсгөлийн ангиуд HBO сувгаар цацагдаж байгаа билээ. Цувралын төгсгөлийн бүлэг зургаан ангитай бөгөөд одоогоор тав дах анги нь үзэгчдийн хүртээл болоод байна. Харин уг цувралын фенүүд анги бүр дээр хагаралдаж, сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлж байгаа аж.

Энэ асуудлыг шийдхээр фенүүд нэгдэж ангиудыг дахин хийхийг уриалсан цахим өргөх бичигт гарын үсэг цуглуулж байгаа ба уг бичигт одоогоор 215 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ.

Цувралын фенүүд "Төгсгөлийн ангиуд сэтгэлд хүрэхгүй байна, киног бүтээгчид залхуурч үйл явдлыг хэтэрхий шахсан, цувралын жинхэнэ утгыг алдагдуулж эхний бүлгүүдээ гутаасан ангиуд хийж байна" хэмээн дүгнэжээ.

Тус өргөх бичигт цувралын найруулагчид болох Давид Бениофф, Д.Б.Вейсс нарыг цувралын сүүлийн зургаан ангийг дахин хийхийг уриалсан байна. Уг үйл явдал наймдугаар бүлгийн тавдугаар ангийн дараагаас эхлээд байгаа юм.

Наймдугаар бүлгийн “The Bells” нэртэй тавдугаар ангид гарсан хамгийн чухал эргэлтүүдийн нэг нь Дейенерис Таргариен бүрэн утгаараа “Галзуу хатан” болон хувирч, Долоон хаант улсын нийслэлийг үнсэн нуранги болгосон явдал байсан билээ.

“The Bells” анги тавдугаар сарын 12-нд гарсны дараа нийгмийн сүлжээнүүд Дейенеристэй холбоотой сэтгэгдлүүдээр дүүрч, түүнийг баатрын дүрээс хорон санаатан болгон хувиргалаа хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.

“Зохиолч Жорж Р.Р. Мартины 30 жилийн хөдөлмөрийг Д.Бениофф, Д.Б.Вейсс нар 90 минутад сүйрүүллээ” гэж “Annapurna Pictures” компанийн үүсгэн байгуулагч Меган Эллисон твиттер хуудсаараа жиргэжээ. Мөн тэрбээр, Дейенерис олон мянган гэм зэмгүй иргэний амийг аварсны дараа нийслэл хотыг сүйтгэх сэдэл түүнд төрөх боломжгүй гэж бичжээ.

Хэрвээ та "Game of Thrones" цувралын үнэнч үзэгч бөгөөд танд уг цувралын төгсгөлийн бүлгийн ангиуд таалагдахгүй байгаа бол ЭНД дарж саналаа өгөөрэй.

"Game of Thrones" цувралын төгсгөлийн наймдугаар бүлгийн сүүлийн анги ирэх долоо хоногийн даваа гаригийн /монголын цагаар/ өглөө “HBO” сувгаар гарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Анхаа (202.126.89.63)
    Өс хонзонтой хүн өвөртөлж байсан аашаа гаргаж бна мэдрэл муутайн бна хүмүүс тоохгүй урваад бгаа юм шиг санагдаж хотын хүмүүсийг хүйс тэмтэрсэн гэж бодож бсан
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон даяар зохион байгуулах “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулга 10 цаг 59 мин Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо 13 цаг 14 мин Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт уриалж байна 13 цаг 14 мин Иран улс гал зогсоох хэлэлцээрт Ливаныг багтаах шаардлага тавив 13 цаг 15 мин Улаанбаатар хотын хуучирсан шугам сүлжээг шинэчлэх, засварлах ажил үргэлжилж байна 13 цаг 15 мин Прокурорын байгууллага авлигын 50 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 13 цаг 16 мин Европын Комисс Унгарт олгох зээлээ хойшлуулжээ 13 цаг 17 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны хэлэлцээг дөрөвдүгээр сард эхлүүлнэ 13 цаг 18 мин Насанд хүрээгүй хүүхэд суррон унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно 13 цаг 19 мин Зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн "Цагаан хуаран Консалтинг" ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоов 15 цаг 0 мин ХӨСҮТ-ийн хүүхдийн тасгийг иж бүрэн шинэчлэн засварлалаа 15 цаг 12 мин Дэлхийн хотуудын ердөө 14 хувь нь аюулгүй агаараар амьсгалж байна 15 цаг 16 мин Өвөрмонголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудад өртсөн малчдад 200 мянган юань хандивлалаа 15 цаг 18 мин Монголын пара таеквондочид “Турк опен”-оос хос мөнгөн медаль хүртлээ 15 цаг 19 мин Гуравдугаар сарын 28-нд нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 22 мин "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо 15 цаг 23 мин Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд танилцууллаа 15 цаг 25 мин Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй 15 цаг 26 мин Зундарь: Амин насны урсгал 17 цаг 20 мин Химийн хорт бодис хууль бусаар хадгалсан гадаадын иргэн, хуулийн этгээдийг торгожээ 17 цаг 42 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Фронтын генерал ба индрийн маршал Зундарь: Амин насны урсгал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top