Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг устгах дэлхий нийтийн "90-70-90" зорилтыг дэвшүүлсэн. Энэ нь 15 хүртэлх насны охидын 90, 30-60 насны эмэгтэйчүүдийн 70, хорт хавдартай эмэгтэйчүүдийн 90 хувийг вакцинаар дархлаажуулах болон шинжилгээ, эмчилгээнд бүрэн хамруулах зорилготой.
Сүхбаатар дүүрэг "Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх 90-70-90 хөтөлбөр"-т нэгдэж, 30–60 насны эмэгтэйчүүдийг хүний папиллома вирус (ХПВ)-ийн эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Дүүргийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдах зорилтот буюу 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 насны 10944 эмэгтэйчүүдээс өнөөдрийн байдлаар 879 буюу 8 хувь нь эсийн шинжилгээнд хамрагджээ.
Иймд дээрх зорилтот насны эмэгтэйчүүд та бүхэн оршин суугаа хорооныхоо ӨЭМТ болон дүүргийн Эрүүл мэндийн төвд үнэ төлбөргүйгээр эрт илрүүлэгт хамрагдахыг уриалж байна. Эрт илрүүлэгт хамрагдахдаа сарын тэмдэг ирээгүй, 48 цагийн дотор бэлгийн харьцаанд орохгүй, үтрээний лаа, угаалга хэрэглэхгүй байх зэрэг зөвлөмжийг анхаарна уу.



