x

Таеквондогийн тамирчдын виз гараагүйн улмаас ДАШТ-д оролцох боломжгүй болжээ

Английн Манчестер хотод таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ эдгээр өдрүүдэд болж байна. “Токио 2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох уг тэмцээнд Монгол улсаас М.Түмэнбаяр /эрэгтэй, 58 кг/, Т.Билэгсайхан /54 кг/ нар оролцох юм.

Харин “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон П.Тэмүүжин, өсвөрийн ДАШТ, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Намуун, 2017 оны ДАШТ-ий шагналт байр А.Нацагдорж, Э.Буяншагай нарын таван тамирчин ДАШТ оролцох боломжгүй болжээ. Учир нь тэд Английн виз авч чадаагүй байна.

Манчестер хотод очсон М.Түмэнбаяр, Т.Билэгсайхан нарын визний асуудалд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Гадаад харилцааны яам, Бээжинд суугаа Элчин сайдын яамны хамт олон тусалжээ. 

Харин ДАШТэмцээн ирэх ням гаригт өндөрлөх юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top