x

"Токио-2020" олимпын наадмаар "MONGOLIA HOUSE" ажиллуулахаар төлөвлөжээ

Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, "Токио-2020" зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшиг Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд, бүрэн Эрхт Элчин сайд, ноён Такаока Масатотай уулзлаа.

Уулзалтаар хоёр орны спортын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцож, "Токио-2020" Олимпийн наадмын үеэр Токио хотноо Монгол Улсын соёл, ёс заншил, спорт, олимпизмын түүхэн замналыг дэлхий нийтэд сурталчлах "Mongolia House" байгуулан ажиллахыг төлөвлөж байгааг дурдаад, хамтран ажиллахыг хүссэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top