Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан цэвэрлэх байгууламжийн лаганд унаж амиа алджээ. Энэ тухай дуудлага өнөөдөр 15.47 цагт Нийслэлийн аврах ангид ирсэн байна. Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, төв шугамаар ирэх бохирыг хаасан ч ус алдсаар байжээ. Энэ үеэр газ алдагдаж, шумбалт хийх боломжгүй байсан бөгөөд 5 метрийн урттай төмрөөр тэмтэрч, ажилтнуудыг хайсан байна. Аврагчид 16.34 цагт хоёр ажилтныг, 17.09 цагт гурав дахь ажилтны, 17.23 цагт дөрөв дэх ажилтны цогцсыг гаргаж авсан байна.
Аврах ажиллагааны үеэр таван машин, хоёр мотопомпоор (насос) тасралтгүй лагийг соруулжээ. Ослын газарт УСУГ-ын даргаар ахлуулсан албаныхан, хотын удирдлагууд яг одоо ажиллаж байна гэх мэдээллийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс өглөө.
Сэтгэгдэл (3)