x

Монголын анхны өвлийн спортын ордон ирэх оны 7 дугаар сард ашиглалтанд орно

Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн "Мөсөн өргөө" өвлийн спортын ордны шав тавих ёслол боллоо.

"Мөсөн өргөө" ордон нь Буянт-Ухаа-2 хорооллын замын эсрэг талд Шинэ яармаг хороололд баригдах юм.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс, мөн ОХУ-ын Красноярск хотноо өнгөрөгч 3 сард болсон Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад их наадамд уран гулгалтын төрлөөр анх удаа Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон уран гулгагч Г.Марал-Эрдэнэ нар оролцлоо.

Шав тавих ёслолын эхэнд бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж буй “Степпа Арена” компанийн удирдлагууд өвлийн спортын ордныг 16 сарын дотор ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллана гэсэн бөгөөд байгууламжтай холбоотой зарим мэдээллийг өгсөн юм. Энэхүү "Мөсөн өргөө"-г үндэсний томоохон компаниуд болох МАК, "Ачит Ихт" зэрэг компаниудын оролцоотойгоор байгуулах гэж байгаа билээ. 

Энэхүү “Мөсөн өргөө” ордон нь:

  • Хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд
  • Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
  • 5700 м.кв ашиглалтын талбайтай,
  • 2,600 хүртэлх үзэгчийн суудалтай,
  • Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай
  • Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй,
  • Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар төлөвлөжээ.

Монголын үе үеийн хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл болсон тус ордны газар шороо, суурийн ажил ийнхүү албан ёсоор өнөөдөр эхэллээ.

Барилга угсралтын ажил 2020 оны долоодугаар сард дуусах ба мөн оны наймдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмын уран сайхны гимнастик, ширээний теннис, таэквондогийн тэмцээнийг тус ордонд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: "Мөсөн өргөөг барих шийдвэр гаргасан үндэсний компаниуддаа баярлалаа.  

2020 онд Монгол Улсад Азийн хүүхдийн наадам зохион байгуулагдана. Мөн 2023 онд Азийн залуучуудын наадмыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. “Мөсөн өргөө” бол энэ бүх олон улсын наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа юм. Энд мөн 50 м-ийн урттай усан бассейн байгуулагдана. Мөн 10 мянган хүний суудалтай хөл бөмбөгийн талбай байгуулагдана” гэлээ. 

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: “Өнөөдөр нийслэл хотод амьдарч байгаа хүүхэд, залуучууд, иргэдийн спортын болон оюуны хөгжлийг дэмжихэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд дутмаг байгаа.

Энэ асуудлыг шат шатандаа анхаарч Улаанбаатар хотод дэлхийн хэмжээний олон төрөлт спортын арга хэмжээг зохион байгуулах, олон улсын стандартын шаардлага хангасан “Мөсөн өргөө” ордон спорт цогцолборын байгуулах ажлыг өнөөдөр эхэлж байна. Техник технологийн хөгжлийг дагалдан интернэт, гар утаснаас улам бүр хамааралтай болж байгаа өнөө үед хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бие бялдараа хөгжүүлж спорт, урлагаар хичээллэх боломжийг бий болгох зорилгоор цаашид олон томоохон бүтээн байгуулалтыг ажлыг хийх болно” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 12 цаг 21 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 12 цаг 23 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 12 цаг 24 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 12 цаг 26 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 12 цаг 30 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 12 цаг 32 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 12 цаг 33 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 13 цаг 56 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 14 цаг 4 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 14 цаг 5 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 14 цаг 8 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 14 цаг 10 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 14 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 15 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 14 цаг 16 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 14 цаг 18 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 16 цаг 17 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 16 цаг 18 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 16 цаг 19 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 16 цаг 21 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top