x

С.Бадар-Ууган: Тамирчид өөрийнхөө хоол унд, эм тариаг сайн хянаж байх хэрэгтэй

Допингийн асуудлыг МҮОХ зангидах ёстой

Үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн хурал он гарсаар хэд хэдэн удаа хойшилсны эцэст өнгөрөгч баасан гаригт хуралдлаа. Онцлог нь энэ удаагийн хуралдаанаар анхаарлын төвд байгаа олимпын хорооны ерөнхийлөгчийн асуудлыг огт хэлэлцсэнгүй. Учир нь ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Мөнх-Очир Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ асуудлыг хэлэлцэхгүй байх хүсэлт хүргүүлсэн юм. Иймээс ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн болон нэр дэвшигч Э.Мөнх-Очир нарын шүүхийн маргаан эцэслэн шийдэгдэхийг хүлээхээр шийдсэн байна.

Д.Загдсүрэн, Б.Наранцэцэг нар бүлэглэж, гурван тэрбум төгрөг завшжээ

Эргэн сануулахад, олимпын хорооны Ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн нь өдгөө өмч хувьчлалын асуудлаар шүүхээс ял сонсоход хүрээд байна. Түүний хувьд олимпын хорооны захиргааны албаны дарга, хуулийн зөвлөх Б.Нарантуяагийн хамт бүлэглэж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг хонжоо олох зорилгоор Монголын үндэсний олимпын хорооны өмчлөлд байсан тамирчдын сэргээх төвийн зориулалттай 1890 м.кв талбайтай, таван давхар үл хөдлөх хөрөнгийг завшжээ. Д.Загдсүрэн тус барилгыг Б.Нарантуяагийн үүсгэн байгуулсан “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьсан гэж олимпын хорооны гишүүдэд ойлгуулж, гурван тэрбум 854 сая төгрөгийг завшиж үрэгдүүлсэн юм байна.

С.Бадар-Ууган: Тамирчид өөрийнхөө хоол унд, эм тариаг сайн хянаж байх хэрэгтэй

Бүх гишүүдийн хуралдааны үеэр Үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Бадар-Ууганаас дараах зүйлсийг тодрууллаа. Тэрбээр “Д.Загдсүрэн Ерөнхийлөгчийн асуудлаас болоод олимпын хорооны ажил зогсохгүй. Тийм болохоор бид хурлаа хийж, тайлангаа тавьж, цаашид хийх ажлаа өнөөдөр ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар БСШСЯ-тай хамтран Спортын дэд хороо байгуулж ажлын хэсгийн хурлыг ойр ойрхон хуралдуулж байна. Маш олон ажил, бэлтгэл сургуулилт, сургалтын ажлууд биднийг хүлээж байгаа. Үүнийг шат дараатай хэрэгжүүлэхээр ярьж, төлөвлөж байна. Энэ удаагийн хурлаар өнгөрөгч оны тайлан, ирэх оны төсөв төлөвлөгөөг батлах, зарим нэг спортын холбоодыг эгнээндээ элсүүлж нэгтгэх асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улс 2020 оны олимпод 40 эрх авах зорилго тавиад байна. Эрх авах тэмцээнүүд зарлагдаж эхлээгүй байгаа. Одоогийн тамирчид маань оноогоо цуглуулах ажилдаа ид ороод явж байна. Олимпод оролцох тамирчдынхаа хувцсыг урьдынх шиг хэл ам татахгүйгээр чанартай, өнгө үзэмжтэй хийх талаар ярилцаж л байна. Сонгон шалгаруулалтаа эрт зарлахыг зорьж байна. Олимп ойртсон энэ үед тамирчдын дунд маш их өрсөлдөөн бий болдог. Шинэ эм, витаминууд маш их нэмэгддэг. ОХУ-ын тамирчид мельдиниум гэдэг эмийг мэдэхгүй хэрэглээд допинг илэрч байсан гашуун туршлага бий. Тийм болохоор БТСГ, Олимпын хороо допингийн мэдээллийг тухай бүр гаргаж тамирчдадаа мэдээлж байгаа. Бид бүхэн үүнийг маш их анхаарч байна. Тэр бүх мэдээллийг спортын холбоод цааш нь хэрхэн мэдээлдгийг сайн мэдэхгүй юм. Эцсийн бүлэгт тамирчид өөрөө өөрийнхөө аманд орж байгаа хоол, хийлгэж байгаа эм тариагаа өөрсдөө сайн хянаж байх хэрэгтэй. Анхаарал сэрэмжгүйн улмаас өөрийнх нь биеэс допинг илэрсэн тохиолдолд хэнд ч буруу өгөх аргагүй болдог гэдгийг анхааруулмаар байна” гэв.

М.Бөхбат: Шинжлэх ухаан спортын салбарт хөгжөөгүй байна

Жүдо бөхийн холбооны нарийн бичгийн дарга М.Бөхбат, “Миний хувьд жүдо бөхийн холбоог төлөөлж үндэсний олимпын хорооны гишүүнээр сонгогдоод ажилладаг. Ер нь олимпын хорооны ажлын талаар сэтгэл нэлээн дундуур явдаг. Дүрмийн болон бусад шинэчлэл хийх шаардлагатай нь харагдаж байна. Өнгөрсөн сонгуулийн үеэр нэлээд алдаатай шийдвэр гаргаж, гэмт хэрэгт холбогдсон, ял эдэлж байсан хүнийг хорооны гишүүнд сонгосондоо харамсаж байгаа. Удирдлага маань ийм асуудалтай болсон болохоор цаашид зохион байгуулалт, менежментийн ажил нь мөн цалгардаад байх болсон. Бид удирдлага зохион байгуулалтаа шинэчилж, чадварлаг үнэхээр сайн хүнээ сонгож, нийт зохион байгуулалт, дүрмээ шинэчлэх хэрэгтэй байна. Үндэсний олимпын хороо нийт тамирчид, спорт сонирхогчдодоо хандсан ийм байгууллага болох ёстой юм болов уу гэж хардаг. Манай олимпын хороо өнөөдөр үнэхээр шаардлага хангахгүй, нэр төдий л ажиллаж байна. Үүний нэг илрэл допингийн асуудал. Манай тамирчдаас жил бүр л сэргээш илэрч байна. Үндэсний бөх, бусад спортод ч мөн адил. Тэгэхээр үүнийг шинжлэх ухааны үндэстэйгээр судалж, ямар эм бэлдмэл сэргээшийн төрөлд орохыг тодорхойлон тамирчдад мэдээлж байх хэрэгтэй байна. Үүнийг үндэсний олимпын хороо зангидах ёстой гэж боддог. Ялангуяа шинжлэх ухааны салбар энэ дээр тэргүүлж ажиллах ёстой. Төрийн байгууллага үндэсний олимпийн хороо, спортын холбоод өөр хоорондоо үргэлж зөрчилдөөнтэй байдгаас гол асуудалдаа орж чадахгүй дунд нь тамирчид ингэж хохироод байгаа юм. Олимпын хорооны гол тэмцээнүүд үргэлжлээд, тамирчид бор зүрхээрээ л оролцоод явж байна. Харамсалтай нь улсын эдийн засаг хангалттай сайн биш болохоор бидний санхүүжилт дутуу олгогдсон байгаа. Ялангуяа “Токио 2020” олимпод багийн спортод жүдо орох болсон. Гэтэл тамирчдын орон тоо, тэмцээн уралдаанд орох зардлыг ч нэмээгүй байна” гэв.

Б.Наранчимэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 12 цаг 7 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 12 цаг 9 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 12 цаг 10 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 12 цаг 12 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 12 цаг 16 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 12 цаг 18 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 12 цаг 19 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 13 цаг 42 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 13 цаг 50 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 13 цаг 51 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 13 цаг 54 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 13 цаг 56 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 14 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 2 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 14 цаг 3 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 14 цаг 4 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 16 цаг 3 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 16 цаг 4 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 16 цаг 5 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 16 цаг 7 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top