x

ФОТО: МБХХ-ны дэд ерөнхийлөгч П.Мөнхтулгын нэрэмжит "МАРТ-8" байт харвааны тэмцээн боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын байт харваан холбоо, "Хөх чоно" групп хамтран МБХХ-ны дэд ерөнхийлөгч П.Мөнхтулгын нэрэмжит "МАРТ-8" байт харвааны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 9-10-ны хооронд боллоо. 

П.Мөнхтулга нь МБХХ-ны дэд ерөнхийлөгчөөр 2018 онд сонгогдсон бөгөөд өнгөрөгч оны наймдугаар сард "360 Дайчин чанар-Тэсвэрийн талбар" байт харваан гадаа талбайд дэд бүтээн байгуулалт болгож хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл Дэлхийн хамгийн том Олимпын таван цагирагийг сүндэрлүүлсэн юм. Мөн тус бүтээн байгуулалт нь “Бөртэ чоно-2018”-ын шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан юм. 

МБХХ-ны дэд ерөнхийлөгч П.Мөнхтулга:

-"Энэ тэмцээнийг ивээн тэтгэн зохион байгуулж байгаадаа баяртай байна. Манай монгол харваачид үеийн үеэд манлайлагч байсаар ирсэн, спортын түүхэнд хамгийн анх МУГТ Д.Дэмбэрэл дэлхийн аварга болж байсан түүхтэй. Энэ тэмцээнээс улбаалан олон арван тив дэлхийн аваргууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна. Тэмцээн бүхэн тамирчин хүнд амжилтаа ахиулах шинэ урам зориг, ухаарал өгдөг. Бай шагнал авсан ч, аваагүй ч тэмцээнд оролцож, өрсөлдөж байна гэдэг нь өөрөө шагнал юм шүү. Энэ тэмцээнд оролцсон бүх тамирчиндаа баярлалаа" гэлээ.

Тус тэмцээнийг олон улсын байт харвааны холбооны /WA/ дүрмийн дагуу 18 метрийн зайнд /заалны-Indoor/ Рекурв болон Кампоундын төрлөөр насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн насны ангилалаар зохион байгуулжээ.

"МАРТ-8" тэмцээнд 10 байгууллагын 80 гаруй тамирчин оролцож, хувь буюу ганцаарчилсан, холимог баг /эрэгтэй, эмэгтэй/, багийн /эрэгтэй гурван тамирчин, эмэгтэй гурван тамирчин/ найман багц медалийн төлөө цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм.

МБХХ-ны дэд ерөнхийлөгч П.Мөнхтулгын нэрэмжит "МАРТ-8" тэмцээнд "Хангарьд" спорт хороо аваргаллаа. 

Тэмцээний дүн:

Байгууллагын дүнгээр

Тэргүүн байр : 30 оноогоор "Хангарьд" спорт хороо
Дэд байр : 26 оноогоор "Добу Мэргэн" клуб
Гутгаар байр : 25 оноогоор "Алдар" спорт хороо

Рекурв Эрэгтэй баг:

Алтан медаль: "Төв аймаг" Төв аймгийн клуб
Мөнгөн медаль: "Хангарьд" спорт хороо
Хүрэл медаль: "Хэнтий" Хэнтий аймгийн клуб

Рекурв Эмэгтэй баг:

Алтан медаль: "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: "Добу Мэргэн" клуб
Хүрэл медаль: "Алдар" спорт хороо

Рекурв Холимог баг /эрэгтэй, эмэгтэй/:

Алтан медаль: "Добу Мэргэн" клуб
Мөнгөн медаль: "Нийслэл Өргөө" клуб
Хүрэл медаль: "Алдар" спорт хороо

Рекурв Эрэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Э.Нармандах "Добу Мэргэн" клуб
Мөнгөн медаль: Д.Дашнамжил "Хангарьд" спорт хороо
Хүрэл медаль: Б.Базыр "Хэнтий" Хэнтий аймгийн клуб

Рекурв Эмэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Д.Мирослава "Алдар" спорт хороо
Мөнгөн медаль: Б.Буд-Алтай "Добу Мэргэн" клуб
Хүрэл медаль: Ж.Дагийжанчив "Добу Мэргэн" клуб

Кампоунд ганцаарчилсан:

Алтан медаль: Ш.Даваахүү "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: Л.Алдар "Алдар" спорт хороо
Хүрэл медаль: Л.Мөнхбаатар "Алдар" спорт хороо

Рекурв Өсвөр Эрэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Ц.Цэнгүүн "Хангарьд" спорт хороо
Мөнгөн медаль: Т.Билгүүн "Алдар" спорт хороо
Хүрэл медаль : Э.Батбилэг "Алдар" спорт хороо

Рекурв Өсвөр Эмэгтэй ганцаарчилсан:

Алтан медаль: Н.Бямбабаяр "Добу Мэргэн" клуб
Мөнгөн медаль: М.Гэгээн "Хангарьд" спорт хороо
Хүрэл медаль: Г.Оюунгэрэл "Хангарьд" спорт хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 12 цаг 9 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 12 цаг 11 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 12 цаг 12 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 12 цаг 14 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 12 цаг 18 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 12 цаг 20 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 12 цаг 21 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 13 цаг 44 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 13 цаг 52 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 13 цаг 53 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 13 цаг 56 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 13 цаг 58 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 14 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 3 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 14 цаг 4 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 14 цаг 6 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 16 цаг 5 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 16 цаг 6 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 16 цаг 7 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 16 цаг 9 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top