x

Уран гулгагч Г.Марал-Эрдэнэ мөсөн талбайд Монгол хүн гулгаж болохыг дэлхий дахинд харууллаа

ОХУ-ын Красноярск хотноо Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадам болж байна. Тус наадамд дэлхийн 58 орны 3800 оюутан тамирчин оролцож байгаа юм. Монголын тамирчид анх удаа спортын таван төрөлд өрсөлдөж байгаагаас уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ нэгэн түүхийн хуудсыг эхлүүллээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн уралдаан эхлэж, тамирчид богино үзүүлбэрээ толилуулсан юм. 

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрээр 35 тамирчнаас 24 нь чөлөөт үзүүлбэрт өрсөлдөх эрхийг авсан. Манай тамирчин Г.Марал-Эрдэнэ 24.75 оноог авч, 30-р байрт орсноор чөлөөт үзүүлбэрт өрсөлдөх эрхийг хараахан авч чадсангүй.

Энэ төрөлд Япон, ОХУ, Казахстан, Армен, Францын тамирчид 60-аас дээш оноо авч тэргүүлжээ. 

Уран гулгалтын түүхэнд шинэ хуудсыг эхлүүлсэн Г.Марал-Эрдэнэ Япон улсад дасгалжуулагч Козука Сачикогийн удирдлаган дор бэлтгэлээ хийдэг байна. 

Г.Марал-Эрдэнэ нь 5 настайгаасаа Японд амьдарсан, тус улсад суралцахын зэрэгцээ алдарт Мао Асадагийн багт хичээллэж, шоу тоглолтод нь оролцдог тамирчин. Олимпийн мөнгө, дэлхийн 3 алтан медальтай Мао 2017 онд зодог тайлан, одоо “Thanks tour” шоу тоглолт зохион байгуулж байгаа аж. Энэ жил Японы 21 хотод тоглох юм байна. Манай тамирчин эхний 2 шоунд нь оролцоод Универсиад наадамд оролцохоор Красноярскт ирсэн билээ. Мөсөн талбайд монгол хүн гулгаж болохыг дэлхий дахинд харуулж, өвлийн спортын уран гулгалтаар Монголын залуучууд дэлхийд өрсөлдөх боломжтойг Г.Марал-Эрдэнэ охин эхлүүллээ.

Универсиад наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэр өнөөдөр болж, медальтнууд тодорно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.81)
    баярласан аа сайн байсан ... шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлсэн ш дээ
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • B.Davaajav (78.191.42.0)
    Delhiid mongol ulsiinhaa neriig duursagsan aldartai tamirchin bolooroi.amjilt husie.
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (78.191.42.0)
    Mongol ulsinhaa neriig delhiid duursagsan sain tamirchin bolooroi.amjilt husie.
    2019 оны 03 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 12 цаг 15 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 12 цаг 17 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 12 цаг 18 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 12 цаг 20 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 12 цаг 24 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 12 цаг 26 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 12 цаг 27 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 13 цаг 50 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 13 цаг 58 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 13 цаг 59 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 14 цаг 2 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 14 цаг 4 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 14 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 10 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 14 цаг 11 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 14 цаг 13 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 16 цаг 11 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 16 цаг 12 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 16 цаг 13 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 16 цаг 15 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top