Малайзын нийслэл Куала Лампур хотод шайбтай хоккейн “Asian challenge cup” тэмцээн өчигдөр өндөрлөж, Монголын хоккейчид алтан медаль хүртлээ.
Манай тамирчид финалд Филиппиний багийг 6:3 харьцаатай буулган авч Asian Challenge Cup тэмцээнд 2 дахь удаагаа түрүүлж хошой алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэд алтан медаль хүртэх замдаа Малайзыг 9:5, Сингапурыг 13:3-аар хожсон байна.