МҮОХ-ны Гишүүдийн хурал 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 10.00 цагт Чингис зочид буудлын хурлын танхимд болох гэж байна.
Хурлаар:
- МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайлан
- 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах
- МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн тайлан
- МҮОХ-ны 2019 оны төсвийг батлах
- Зарим спортын холбоо болон гишүүдийг МҮОХ-ны гишүүнээр батлах
- МҮОХ-ны Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэж МҮОХ-ноос мэдээллээ.
МҮОХ нийт 92 гишүүнтэй бөгөөд түүнээс сонгогдсон гүйцэтгэх зөвлөл 11 хүнээс бүрддэг юм байна. МҮОХ-нд 65 спортын холбоод харьяалагддаг аж.