x

XXIХ Универсиад наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбаа гардуулан өглөө

Дэлхийн оюутны спортын “Красноярск 2019” өвлийн XXIХ универсиад Их наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа өнөөдөр үдэн гаргах ёслол Спортын төв ордонд боллоо.

Энэхүү ёслолд УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Джеваков Мерген Владимирович, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан болон МОСХ, Монголын цанын холбоо, Монголын тэшүүрийн холбоо, БТСГ-ын төлөөлөл оролцож, Монголын оюутан тамирчдаа “Красноярск 2019” наадамд амжилттай оролцохыг хүслээ.

БТСГ-ын 3 давхарын 303 тоот өрөөнд зохион байгуулсан уг ёслолын үеэр тус наадамд оролцох цанын спортын ОУХМ Б.Ачбадрах, тэшүүрийн спортын мастер Б.Гэрэлтуяа нар тамирчдаа төлөөлөн тангараг өргөлөө.

“Красноярск 2019” энэ удаагийн наадамд өвлийн спортын 11 төрөлд 60 орны 3500 гаруй тамирчин, төлөөлөгчид оролцоно. Манай улсын хувьд цана, цанын орон зай баримжаалах, шорт трек, уран гулгалт, фристайлын гэсэн 5 төрөлд баг тамирчдаа оролцуулахаар бэлтгэлээ базаасан юм.

Ийнхүү Монголын баг тамирчид анх удаа 5 төрөлд өрсөлдөнө. Тухайлбал, цанын төрөлд Б.Ачбадрах, С.Дүүрэнбаяр, Б.Мөнхгэрэл /эр/, А.Энхтуул, Д.Оюунчимэг, Э.Ариунтунгалаг /эм/, багийг Б.Энх-Амгалан дасгалжуулна. Шорт трекийн төрөлд Б.Гэрэлтуяа /эм/, дасгалжуулагчаар Б.Сансарбилэг ажиллана. Цанын орон зай баримжаалах спортын төрөлд Д.Ганбаяр, Г.Мөнх-Эрдэнэ, Д.Бумбаяр /эр/, Ц.Мөнхчимэг, Д.Хулан, Б.Нангид /эм/ багийн дасгалжуулагчаар Ж.Батсайхан, Б.Гэрэлт-Од нар ажиллах бол уран гулгалтын төрөлд Г.Марал-Эрдэнэ өрсөлдөнө. Түүний дасгалжуулагч нь А.Шинэсаран. фристайлын төрөлд С.Тэмүүлэн, Г.Буянт /эр/ нар оролцоно. Энэ ёслолын үеэр баг тамирчдад БТСГ, МОСХ-ноос бэлтгэсэн Испанийн "Келме" брэндийн найман иж бүрдэл спортын хувцсыг захиалж хийлгэснээ гардуулан өгөв.

Манай шигшээ баг 16 тамирчин, 6 дасгалжуулагч, багийн 4 албаны ажилтан нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй Красноярск хотноо очих юм. Монгол Улсын Төрийн далбааг багийн тугч ОУХМ Б.Ачбадрахад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулан өгч амжилт хүслээ.

Дашрамд сонирхуулахад, Өвлийн Универсиад наадамд Монголын баг тамирчид анх удаа 1991 оны Японы Саппоро хотноо оролцсон түүхтэй. Түүнээс хойш 14 дэх удаагаа хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх гэж байна. “Красноярск 2019” өвлийн XXIХ универсиад наадмыг Боловсрол телевиз эх орондоо шууд дамжуулна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 12 цаг 27 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 12 цаг 29 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 12 цаг 30 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 12 цаг 32 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 12 цаг 36 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 12 цаг 38 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 12 цаг 40 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 14 цаг 2 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 14 цаг 10 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 14 цаг 11 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 14 цаг 14 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 14 цаг 16 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 14 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 22 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 14 цаг 23 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 14 цаг 25 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 16 цаг 23 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 16 цаг 24 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 16 цаг 25 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 16 цаг 27 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top