x

Байт харвааны үндэсний шигшээ баг Японд бэлтгэл хангана

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өнгөрсөн онд Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхорид байт харвааны тамирчдаа тус улсад бэлтгэл хийлгэх хүсэлт тавьж ноён Ү.Ясүхиро дээрх хүсэлтийг хүлээн авч, хоёр тал хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

Энэ санамж бичгийн дагуу манай байтын тамирчид 2020 оны Токиогийн олимпийн өмнө тус улсад гурван удаа Японы тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр болсон бөгөөд анхны хамтарсан бэлтгэл ирэх долоо хоногт эхлэх аж. МБХХ-ны Ерөнхийлөгч П.Цагаан Оказаки хотын төлөөлөгч М.Китагаваг өнөөдөр хүлээн авч уулзаж, хамтарсан бэлтгэлийн талаар санал солилцож, баталгаажуулжээ. 

Ноён М.Китагава “Санамж бичгийн дагуу Монголын байтын тамирчдын Япон улсад байх бүх зардлыг манай тал бүрэн даана. Мөн тамирчдыг даатгалд хамруулна. Хоёр улсын тамирчид хамтарсан бэлтгэл хийнэ. Монголын байтын тамирчдыг хотын дарга хүлээн авах ёслол болно” хэмээн онцолсон байна. Харин П.Цагаан “Манай байтын тамирчид, дасгалжуулагчдыг хотдоо хүлээн авч, хамтарсан бэлтгэл хийх болсонд талархаж байна. Манай тамирчид Японы сахилга журмыг дагаж, их зүйл сурч, бэлтгэл сургуулилалт үр дүнтэй болно гэж бодож байна. Анхны бэлтгэл учраас сурах юм их байх болов уу” гээд ийм боломж олгосон Оказаки хотын дарга, ноён Ү.Ясүхирод талархлаа илэрхийлэв.

Ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг ахлагчтай байтын тамирчид Японд 18 хоногийн бэлтгэл хийгээд шууд Тайландад болох Азийн цомын төлөө тэмцээнд оролцох юм байна. 

Байт харвааны тамирчид Японд бэлтгэл хийнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 12 цаг 29 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 12 цаг 31 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 12 цаг 32 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 12 цаг 34 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 12 цаг 38 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 12 цаг 40 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 12 цаг 41 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 14 цаг 4 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 14 цаг 12 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 14 цаг 13 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 14 цаг 16 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 14 цаг 18 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 14 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 24 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 14 цаг 25 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 14 цаг 27 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 16 цаг 25 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 16 цаг 26 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 16 цаг 27 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 16 цаг 29 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top