x

Нөөцийн махны үнэ өнгөрсөн оныхоос буурсан

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд иргэдэд тогтвортой  хямд үнээр нийлүүлэхээр бэлдсэн  мах энэ сарын 10-наас худалдаанд гарсан. Энэ талаар Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар (НХХААГ)-ын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцгээгээс тодруулав.

-Энэ жил хэдэн аж ахуйн нэгж, хэдэн тонн нөөцийн мах бэлтгэсэн бэ?

-Энэ оны мах бэлдэх ажил өмнөх жилүүдийнхээс өөр журмаар явагдсан. Өмнө нь аж ахуйн нэгжүүдийн нөөцөлсөн махны кг тутамд нь төрөөс 1000 төгрөгийн урамшуулал олгодог байсан юм. Харин энэ жил сонгон шалгаруулалт зарлаад, тэнцсэн компаниудад арилжааны дөрвөн банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох зарчмаар явсан. Тэгэхээр нөөцийн мах гэхээсээ илүү “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хийж буй ажил гэж болно. Энэ жил 11 аж ахуйн нэгж 13 мянган тонн мах бэлтгэсэн. Үүнээс 24.1 хувь нь үхрийн мах, 40.8 хувь нь хонины мах, 35.1 хувь нь ямааны мах байна. ХХААХҮЯ, НХХААГ, Монголын махны холбоо хамтран зохион байгуулж байгаа энэхүү ажлын хүрээнд бэлтгэсэн махыг энэ оны долдугаар сарын 01 хүртэл зах зээлийн үнээс хямдаар борлуулах юм.

-Үнийн хувьд?

-Үхрийн мах нэг кг нь 5500, хонины махыг 5300, ямааны махыг 4400 төгрөгөөр худалдаалж байгаа. Тогтоосон үнийг зах зээл дэх махны нийлүүлэлттэй уялдуулан тодорхой хэмжээгээр буулгаж болно. Харин өсгөхгүй. Өмнө нь нөөцийн махыг хоёр болон таван кг-аар савладаг байсан. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвараас хамааран таван кг-аар савласан махны борлуулалт муу байсан юм. Тиймээс энэ жил таван кг-аар савласан махны тоог цөөлсөн.

-Махны үнэ өнгөрсөн оныхоос буурсан уу? 

-Өнгөрсөн онд үхрийн махны жижиглэнгийн нэ 5750 төгрөг, хониний мах 5450 төгрөг байсан. Энэ жил тодорхой хэмжээгээр буурсан. Ямааны махны үнэ хэвэндээ байгаа.

-Махаа хаагуур борлуулж байна вэ?

-Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 180 гаруй дэлгүүрт борлуулж байсан. Энэ жилийн  хувьд  217 дэлгүүрт нөөцөлсөн махаа борлуулж байна.

-Энэ жил мал амьтны гоц халдварт өвчний гаралт их байсан. Аж ахуйн нэгжүүд махаа хаанаас хэрхэн бэлдсэн бэ?

-Гоц халдварт өвчин гараагүй, өвөлжилт хүндэрсэн аймгуудаас мах бэлтгэх бодлого баримталсан. Бүх аж ахуйн нэгж нөөцөлсөн махныхаа гарал үүслийн гэрчилгээг бүрдүүлснээс гадна үйлдвэрийн аргаар боловсруулж,  савлан худалдаанд гаргаж байгаа.

-Махны чанар, эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Хамгийн гол нь үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг иргэдэд нийлүүлэх ёстой. Энэ чиглэлд НМХГ, НХХААГ болон холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьдаг. Мах бэлтгэхээс эхлээд хадгалах, савлах, борлуулах гээд бүхий л үйл явцад хяналт тавьж байгаа.

-Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

-Махны үйлдвэртэй, хөргүүртэй, стандартын шаардлага хангасан агуулахтай байх зэрэг шаардлага тавьсан.

-Аж ахуйн нэгжүүдэд хэдэн төгрөгийн зээл олгосон бэ?

-Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банк, Капитал банк, Хас банк сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдэд жилийн 21 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Зээлийн хүүгийн 11 хувийг ХХААХҮЯ хөнгөлж өгнө. Нийт 41.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

 

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 35 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 37 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 38 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 40 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 44 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 46 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 47 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 10 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 18 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 19 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 22 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 24 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 29 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 30 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 32 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 31 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 32 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 33 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 35 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top