x

IBO: Н.Төгсцогт 12 раунд тулалдаж, онооны илүүгээр яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтын ээлжит тулаан Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө 9 цагт болж мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн эзэн боллоо.

Тулаан Нью Йоркийн Брүүклиний “Barclays Center”-т эхлэж, Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр "NTV" телевиз шууд дамжуулсан үзүүллээ. 

Н.Төгсцогт Доминиканы боксчин Клаудио Маррейротой 12 үе тулалдаж, онооны илүүгээр ялалт байгууллаа. Манай тамирчин тоглолтын туршид довтолж, удаа дараалсан оновчтой цохилтууд хийж, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулснаар ялалт байгуулж, аваргаллаа. 

“Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug"-ийг дэмжжээ. Хөгжөөн дэмжигчдийн дунд олимпийн аварга Э.Бадар-Ууган, аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй, чөлөөт бөхийн тамирчид болох Л.Сэргэлэнбаатар, Д.Лхагвадорж нарын спортынхон байсан юм. 

Дашрамд дурдахад, Н.Төгсцогт хамгийн сүүлд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 29 ялалттай босоо явсан Мексикийн Хорхе Лараг 33 секундэд нокаутаар ялж байсан юм.

Н.Төгсцогт, IBO холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга цолыг эзэмшсэнээр WBC холбооны дэлхийн аварга цол, бүсийн төлөө тулалдах эрхтэй болж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Өмдөндөө тууцан аятай баймааргүй (66.181.180.37)
    Төгсцогт яг үнэндээ нэг хөгшинтэй үнэн тааруухан тоглож ялагдан байж нэг юм ялсан боллоо доо, цаашдаа ийм маягаар бол томчуудтай тогловол алуулна, нэг бол эртхэн больсон нь дээр эсвэл үлэмж сайжрах л шаардлагтай байна даа
    2019 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 12 цаг 26 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 12 цаг 29 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 12 цаг 30 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 12 цаг 32 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 12 цаг 36 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 12 цаг 37 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 12 цаг 39 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 14 цаг 2 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 14 цаг 10 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 14 цаг 11 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 14 цаг 14 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 14 цаг 16 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 14 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 21 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 14 цаг 22 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 14 цаг 24 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 16 цаг 23 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 16 цаг 24 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 16 цаг 24 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 16 цаг 27 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top