x

Ж.Тогтохбаяр: Ойрын хоёр жилд таван гүүр ашиглалтад оруулж, түгжрэлийг 30 хувиар бууруулна

Энэ жил нийслэлд авто замын томоохон бүтээн байгуулалтууд эхэлж байна. Үүнээс хамгийн том нь авто замын цагдаагийн гүүр гэнэ. Энэ гүүр өндөр үнээр баригдаж байгаа тухай, мөн гүүр баригдах хугацаанд олон замууд хаагдах тухай цахим ертөнцөөр шуугиж байна. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяртай ярилцлаа. 

-Энэ жил Нийслэ­лийн авто замын хөгжлийн газраас ямар ажлуудыг хийх вэ?

-Таван том гүүрийн ажил хийгдэхээр төлөвлөгдөөд ажил эхэлсэн.

-Энэ ажлууд хөрөнгө, ТЭЗҮ, тендер нь зарлагдсан уу?

-Бүгд шийдэгдсэн.

-Эдгээр ажлуудыг нэрлэхгүй юу?

-Яармагийн гүүр өнгөрсөн жил барьж эхэлсэн. Өнөөгийн байдлаар гүйцэтгэл 50 хувьтай байна. Энэ жилдээ багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Сонсголонгийн гүүрний ажил энэ дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байгаа. Энэ гүүрийг нэг жил зургаан сарын хугацаанд барина. Замын цагдаагийн гүүрийг дөрөвдүгээр сарын 15-наас барьж эхлэх бэлтгэл ажил хангагдсан. Энэ гүүрийг 2.5 жилд барих төлөвлөгөөтэй боловч, түүнээс богино хугацаанд ашиглалтад оруулах зохион байгуулалт хийж байгаа. Баянзүрхийн гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байна. Зүүн дөрвөн замын давхар гүүрийн ажил эхэлнэ.

-Хамгийн том гүүр нь аль нь вэ?

-470 метрийн урттай замын цагдаагийн гүүр. Энэ гүүр нарны зам, төмөр зам, дунд гол дээгүүр гарна.

-Эдгээр бүтээн байгуулалтуудад нийтдээ хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна?

-Нийтдээ 90 орчим сая ам.доллар зарцуулна.

-Мөнгө хаанаас гарах вэ?

-БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр.

-Зээл өгсөн улс нь хөрөнгө оруулалтынхаа ихэнхийг аваад гарчихдаг гэсэн шүүмжлэл байдаг.

-Дээрх бүтээн байгуу­лалтын хувьд арай өөр байдлаар шийдэгдсэн. Жишээлбэл, ажилчдын 30 хувь хятадаас, үлдсэн 70 хувь нь монголчууд байна. Туслан гүйцэтгэх бүх ажлыг Монголын компаниуд хийнэ. Мэдээж бүтээн байгуулалт Монголд үлдэнэ. Мөн одоогийн мөрдөж байгаа хуулиар дотооддоо үйлдвэрлэж байгаа барааг зөвхөн дотоодоосоо авна. Өөрөөр хэлбэл, аль талаараа монголчууд 70 хувиас доошгүй ашгийг хүртэнэ. Гэхдээ дотоодод байхгүй зүйлийг арга байхгүй гаднаас авах нь зайлшгүй л дээ.

-Энэ гүүрнүүд ашиглалтад орсноор нийслэлийн авто замын түгжрэл хэдэн хувиар буурах вэ?

-Замын цагдаагийн гүүр Олимпийн гудамж, Гадаад хэргийн яам, Дүнжингарав худалдааны төв, Энхтайваны гүүрний доор уулзвар дээр түгжирдэг байдлыг бууруулна. Бид өдөрт зөвхөн гэрлэн дохион дээр 30 гаруй удаа саатдаг юм байна. Үүн дээр галт тэрэг нэвтрэн өнгөрөхөд төмөр замын гарцыг 40 гаруй удаа хааж байна. Энэ гүүр ашиглалтад ороход дээрх хамгийн их түгжрэлтэй замуудын ачаалал 2-3 дахин буурах тооцоо бий. Бусад уулзваруудын түгжрэл 20-30 хувь буурна.

-Энэ гүүрийг өндөр үнэтэй гэсэн шүүмжлэл их явж байна.

-2009-2012 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 262 метр урттай Нарны гүүрийг 35 сая ам.доллраар барьсан. Одоо бид 42 сая ам.доллараар 470 метр урт гүүр барьж байна. 

-Энэ гүүрүүдийг барихын тулд зам хаана гэсэн яриа гараад байна?

-Энэ жил 118 байршилд дэд бүтцийн ажил хийнэ. Зөвхөн зам гүүр биш, гэрэл, дулаан, цэвэр бохир усны шугам гээд олон ажил хийгдэнэ. Энэ бүхнийг хийхэд 17 газарт хаалт хийх хэрэгтэй. Гэхдээ том замууд хаагдахгүй шүү дээ.

-Цаашдаа авто замын түгжрэлийг бууруулах ямар бодлого баримтлах вэ?

-Бид өнгөрсөн хугацаанд авто замын уулзваруудыг өргөтгөсөн. Уулзваруудыг өргөтгөөд явган хүний гарц, гэрлэн дохиог нэмээд үр дүн гарсангүй. Одоо бид бодлогын хувьд гэрлэн дохио, огтолцлол, явган хүний гарцгүй замуудыг барина. Үүнийгээ хэрэгжүүлж эхэлж байна. Одоогийн барьж байгаа гүүрүүд авто машин зогсох шаардлагагүй, нэвт­рэн өнгөрөхөөр зохион байгуулагдсан. Хөрөнгө шийдэгдвэл цаашдаа захын хорооллуудыг ч ийм замтай болгох бодлого барьж байгаа.

-Гүүрэн гарц түгжрэ­лийг шийдэх үндсэн арга мөн үү?

-Өнөөгийн нөхцөл байдалд энэ илүү тохиромжтой зам болоод байгаа юм. Энхтайваны өргөн чөлөөнд тавхан км-т 28 ширхэг гэрлэн дохио бий. Дээр нь жолооч нарын ухамсар хөдөлгөөний соёлоос хамаарч түгжрэл багагүй хувиар нэмэгдэж байна. Зөвхөн дүрмээ барьчихад л замын түгжрэл 20-30 хувь буурах судалгаа байдаг.

-Авто зам нарийн өргөтгөх газар байхгүй байхад компаниуд замын газраас хумслаад байдаг гэсэн шүүмж байдаг.  

-Нийслэлийн Засаг даргын Захирамж байдаг. Нийслэлийн Засаг даргын орлогч Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг байдаг. Өнгөрсөн жил нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй орсон компаниудын 300 гаруй тохиолдлыг зассан. Гэтэл өнөөдөр 130 гаруй нь эргээд зам хаагаад буцаагаад хашаагаа барьчихсан байна. Манай газрын албаныхан төсөв мөнгөндөө тохируулаад хашаануудыг буулгасан. Одоо дахиад хөрөнгө төсөв шийдэж байж энэ ажиллагаа явах болчихоод байна.

-Компаниудын хууль бус ажиллагааны төлөө нийслэл дахиад мөнгө гаргадаг юм уу?

-Үйл ажиллагааны зардлыг буруутай этгээдүүдээс гаргана. Энэ талаар манайхан шүүх болон бусад байгууллагуудад хандаж байгаа. Бид энэ байгууллагуудыг олон нийтэд зарлаж байна.

-Зам өргөтгөх аргагүй гэж байна, ачааллыг бууруулах өөр ямар гарц байна?

-Үнэхээр нийслэлийн төвийн замыг өргөтгөх газар байхгүй. Дээр нь шинээр зам баригдаж байгаа ч жилд орж ирж байгаа машины тоо авто зам барилгаас хэд дахин их байгаа юм. Жилдээ нийслэлд 40 гаруй мянган машин орж ирж байна. Хасагдаж байгаа нь бараг байхгүй. Харин хуульд өөрчлөлт оруулаад татвар, машины оноор жаахан хязгаар тавьж болох байх. Эсвэл буруу жолоотой машиныг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна. Одоогоор буруу, зөв жолоотой авто машины тоо бараг 50:50 хувьтай болсон.

-Бага тойрогт тодорхой цагаар төлбөртэй зорчуулах тухай яригдаж байгаад чимээгүй болсон.

-Тэр асуудал судалгааны шатанд байгаа байх. Бид бага тойруугийн зогсоолуудыг төлбөртэй болгож байгаа. Багахан төлбөр төлөөд бүгд машинаа зогсоолд тавиад сурчих хэрэгтэй.   

Х.Баттөгс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 32 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 33 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 35 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 39 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 41 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 42 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 5 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 13 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 14 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 17 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 19 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 24 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 25 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 27 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 26 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 27 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 28 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 30 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top