x

Б.Жаргалсайхан: Т.Ганболд худлаа яриагүй

БНН-ын дарга Б.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд зарим улстөрчтэй холбоотой баримтыг дэлгэлээ. Та улстөрчийн хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Хууль хяналтын байгууллага удирдан ажиллаж байгаа хүн авлига авч, бусдыг рикетлэн дарамталж шоронд хийнэ гэдэг байж болшгүй зүйл шүү дээ. Манай хуулийн байгууллагууд ямар их ялзралтай байгаагийн нэг тод жишээ юм. Ер нь сүүлийн үед дэндүү байна. Эрдэнэтийн 49 хувийг улаан цайм Захиргааны хэргийн шүүхээр нөгөө талын нөхдүүдэд өгчихөж байна.

Хууль бус хувьчлал болсон байна, төр эргүүлж өмчөө авна гэж байхад шүүх нөгөө талд шийдчихэж байх жишээтэй. Энэ дахиад хуулийн байгууллагын ялзралыг харуулж байна. Нийгэмд шударга ёс тогтооё гэж байгаа бол хууль тогтоох байгууллагаа шинэчлэх хэрэгтэй.Том шалгалт оруулах шаардлагатай байна. Тэгэхгүй бол бизнес эрхлэгчдийгээ дарамталж шоронд хийж байгаад авлига авдаг тийм ёс зүй энд явж байна.

Т.Ганболд худлаа яриагүй. Шоронд гурав дөрвөн cap суусныг нь мэдэж байна. Ер нь ганц Т.Ганболд биш маш олон бизнес эрхлэгч дарамтад орж байсан шүү дээ. Тэд одоо яаж дарамтлуулж, мөнгө өгч байснаа хэлэх хэрэгтэй.

-ТаТ.Ганболдын дэлгэсэн бүх баримт мэдээлэлтэй санал нийлж байгаа юм байна. Тийм үү?

-Яагаад санал нийлэхгүй гэж. Тэр хүн хариуцлагагүй мэдээлэл хийхгүй. Үнэхээр тийм зүйл болсон учраас ярьж байгаа. Маш их хэмжээний мөнгөн дүн яригдаж байна. Тийм байдлаар бусдыг гүжирдэнэ ч гэж юу байх вэ.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудлыг ярьж байсан. Та сайд байхдаа тус үйлдвэрийг улсын өмчид авах шийдвэр гаргаж байсан байх аа?

-Тийм ээ. Улсаас хөрөнгийг нь гаргаад хайгуул хийж нөөцийг нь тогтоосон хэд хэдэн орд газар манайд бий. Тухайн үедээ ЗХУ-ын зээлийн хөрөнгөөр геологи хайгуул хийж, Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Төмөртэй, Хустай, Баянгол, Асгатын ордыг нээж байлаа. Тухайлбал, Асгатын мөнгөний орд бол маш чухал. Ирээдүйд бидний том үүц. Заавал өнөөдөр бид байгалийн баялгаа гаргаж, цацан үнэгүйдүүлж хувааж идэх шаардлага байхгүй.

Мөнгөөр бид ирээдүйд юу хийж болох билээ. Хамгийн энгийн жишээ гэхэд мөнгөөр хийсэн аккумлятор 100 жилийн настай. Хүнд хиймэл зүрх ч хийчихэж байна. Ирээдүйд цахилгаан эрчим хүчээр хангах нэг том эрдэс бол мөнгө юм. Гэтэл Асгатын мөнгөний ордоо хувааж аваад идэж байна. Уг нь Монросцветмент компанийн мэдэлд байсан. Гэтэл компанийг нь байхгүй болгож байгаад л авсан байгаа юм. Би тухайн үед Төмөртэй Хустай ордыг хурааж авсан.

Баярцогт гэдэг нөхөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд байхад нь хууль бусаар аваад хятадуудад зарчихсан байсан. Би түүнийг хурааж аваад, эргүүлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт өгч байлаа. Бид ордуудаа байгалийн баялгаа ард түмэн, улс орныхоо хөгжил зориулах учиртай юм. Түүнээс биш хэдэн гэр бүл хувааж авдаг байж болохгүй.

Өнөөдөр ганцхан Д.Дорлигжавын асуудал биш. Эрдэнэтийн 49 хувийг хэн яаж, яах гэж хувьчилж авсан бэ. Дарханы Төмрийн үйлдвэрийг хэн, хэзээ, яах гэж авсан. Энэ нөхдүүдийг шалгах цаг нь болсон. Манай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орны маань том үүцүүд хэн нэгний мэдэлд очиж байхад юу хийж байсан юм. Шалгах л хэрэгтэй. Энгийн ард түмний хүүхдийг шалгаад л байгаа биз дээ.

-Саяхан Салхитын мөнгөний ордод гүйцэтгэх ажиллагаа явууллаа. Үүнийг нэг хэсэг нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн үйл явдал болсон гэж тайлбарласан. Та ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Тэр хүмүүст битгий хуц гэж хэлье. Монголд ганцхан эрх ашиг бий, тэр нь ард түмний эрх ашиг юм. Хөрөнгө оруулагчид, хятадуудад хайртай юм бол тэр урд зүг рүүгээ явж амьдар. Сүүлийн 20 жилд бид монгол хүний эрх ашиг биш дандаа гадаадын нэг нөхрийн эрх ашгийг ярилаа. Одоо залхаж байна. Монголын ард түмний эрх ашгийг хэн хамгаалах юм. Монголд хуулийн хүрээнд ажиллаж амьдардаг тийм тогтолцоо руу шилжицгээе. Түүнээс биш төрийн эрх авангуутаа албан тушаалаараа далайлган хулгай луйвар хийдэг тийм ёс зүйгээ зогсооцгооё.

Яг бидэн шиг замаар яваад сөнөчихсөн улс орон олон бий шүү дээ. Африкийн зарим орон шиг болох гээд байгаа юм уу. Монголд ашигтай өөртөө ч ашигтай, хуулийн дагуу ажиллах тайм хөрөнгө оруулагч бидэнд хэрэгтэй. Тэд өөрсдөө л хожоод монгол хохироод үлддэг тийм хөрөнгө оруулагч хэрэггүй. Монголын хуулийг, монгол хүнийг уландаа гишгэдэг гаднынхан бидэнд хэрэггүй.

Бидний ёс заншлыг ойлгодог, монгол хүнийг дээдэлдэг тийм хөрөнгө оруулагч хэрэгтэй. Түүнээс биш хэдэн төгрөгтэй л бол би ингэж болно гэсэн шиг дураараа загнадаг асуудал байж болохгүй. Үүнийг ялгаж, салгах цаг болсон.

-Эрх баригч намын дарга У.Хүрэлсүх шинэчлэл эхлүүлсэн талаар ярьж байна. Үүнийг та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-МАН-ын нэр нь л ардынх болохоос анх Оросын большевикуудын байгуулсан коммунист нам юм шүү дээ. Тухайн үед нэг хэсэг нь хөрөнгөтний замаар явж ардчилсан нийгмийг төлөвшүүлэхээр болсон. Нөгөө хэсэг нь ЗХУ-ыг дагахаар болсон. Хөрөнгөтний замаар явъя, ардчилсан нийгэм төлөвшүүлье гэж зүтгэсэн нь Данзан, Бодоо нар юм шүү дээ. Тэд “Иргэн баян бол улс баян” гэж хэлээд буудуулж байлаа.

Өнөөдөр тэдний Ардын нам юу болсон бэ гэхээр тэр үеийн тэмцэгчдийн нэрийг зээлсэн хулгайчид л болж хувирсан. МАН одоо бидний алтан үеийн түүхийн нэрийг нь хулгай хийж авчихаад дэвслээд нулимаад байж байна.

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан намын байгуулсан, Ю.Цэдэнбалын удирдаж явсан МАХН бол түүхэнд алган үсгээр бичигдэх гавьяатай нам юм. Монголыг мөхлөөс аварсан юм шүү дээ. Харин одоо МАН-д баахан хулгайч нар сууж байна. Тэд яаж улс орноо тонон дээрэмдэх вэ гэдгийг л ярьж байна. Дээр нь бүх дарга нар нь казиночид. Сингапур, Сөүл, Макаод МАН-ын дарга нар л тоглож байна. Тэгэхээр их мөнгөтэй байна. Амьдралдаа ганц оймс хийж үзээгүй хүмүүс яаж баяжсан нь ойлгомжтой. Тэд баяжаад ард түмэн маань ядуураад л байна. Одоо сүүлдээ улстөрчид ичиж эмээхээ ч болилоо.

ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 47 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 49 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 50 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 52 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 56 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 58 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 59 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 22 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 30 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 31 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 34 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 36 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 42 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 43 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 45 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 43 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 44 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 45 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 4 цаг 47 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top