x

Итали улс 20 жилийн дараа Паралимпын их наадмыг дахин хүлээн авлаа

Өвлийн Олимпын наадам өндөрлөсөн ч Италид спортын их баяр үргэлжилсээр байна. 2026 оны 3 дугаар сарын 6–15-ны өдрүүдэд болох “Милан–Кортина”- 2026 Өвлийн Паралимпын наадам түүхэн ой, дээд амжилт, өрсөлдөөнөөр дүүрэн болохоор хүлээгдэж байна.

Энэ удаагийн наадам нь:

• Өвлийн Паралимпын 50 жилийн ой

• Итали улс Паралимпыг хүлээн авснаас хойш 20 жилийн дараах (“Торино -2006”)наадам

• Оролцогчдын тоо болон медалийн багцаар шинэ дээд амжилт тогтоох боломжтой

Нээлтийн ёслол – Ромын түүхэн тайзнаа

Паралимпын нээлтийн ёслол МЭ-30 онд баригдсан түүхэн Ромын амфитеатр болох “Арена ди Верона”-д зохион байгуулагдана. Энэхүү ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байгууламж нь Олимпын хаалтын ёслолыг мөн хүлээн авсан билээ.
Анхны Өвлийн Паралимпын наадам 1976 онд Шведийн Өрншёлдсвик хотод зохион байгуулагдаж, 16 улсын 198 тамирчин ердөө хоёр төрөлд өрсөлдөж байв.

Харин Милан–Кортина 2026-д

50 орчим Үндэсний Паралимпын Хороо (NPC), 665 хүртэлх тамирчин оролцохоор төлөвлөгдөж байгаа нь “Бээжин -2022” өвлийн олимпоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт 79 багц медаль олгох бөгөөд шинээр тэргэнцэртэй кёрлингийн холимог хосын төрөл Паралимпын дебютээ хийнэ.

Тэмцээний төрлүүд

Милан–Кортина 2026-д дараах 6 спорт багтана:

• Пара уулын цана
• Пара биатлон
• Пара гүйлтийн цана
• Пара мөсөн хоккей
• Пара сноуборд
• Тэргэнцэртэй кёрлинг
(Кёрлингийн тэмцээн 3 дугаар сарын 4-нд эхэлнэ.)

Тэмцээнүүд гурван бүсэд явагдана

• Милан
• Кортина д’Ампеццо
• Вал ди Фьемме (Тесеро)
Италийн Альпийн нурууны үзэсгэлэнт байгаль дунд, цас мөсөн талбайд тамирчид өөрсдийн хязгаарыг давж, өрсөлдөөн, шийдвэрлэх мөчүүд өрнөх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэгдэл бий болно                                                                    11 мин Өвлийн паралимпын наадмыг зорих Монголын баг тамирчдыг үдэн гаргалаа 14 мин Аялал жуулчлалын 11 бүсэд менежментийн төлөвлөгөө боловсруулж, иргэдийн оролцоог дэмжинэ 15 мин Rose 'Brit Awards'-аас шагнал хүртсэн анхны K-pop артист болж, түүх бүтээлээ 17 мин Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ 13 хувиар огцом өслөө 19 мин Хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн тодорхой бөгөөд тогтвортой байдлыг хүсч байна 27 мин Итали улс 20 жилийн дараа Паралимпын их наадмыг дахин хүлээн авлаа 1 цаг 50 мин PDAC-2026: Монгол Улс нийлүүлэгчээс боловсруулагч орон болох зорилтоо танилцууллаа 1 цаг 52 мин Мөсөнд авиралтын Дэлхийн цомоос Монголын баг хос медаль хүртэв 1 цаг 54 мин Залуу боксчид дэлхийн чансааны тэмцээнд өнгөлж, гурван медаль авлаа 1 цаг 55 мин 'Scream 7' кино нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 64.1 сая ам.долларын орлого олж 2 цаг 2 мин Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлалаа 2 цаг 7 мин 2026 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ 2 цаг 8 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвеги улсад айлчилна 3 цаг 55 мин Улсын харцага Б.Зоригтбаатар "Эх орончдын өдөр"-т зориулсан барилдаанд түрүүллээ 4 цаг 5 мин “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн нээгдлээ 4 цаг 10 мин “Korean Air” компани нүүрстөрөгчийн ялгарлыг 420 мянган тонноор бууруулснаа зарлалаа 4 цаг 10 мин “Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөр” үндэсний форум болно 5 цаг 15 мин Төв, Хэнтий Сүхбаатар, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна 5 цаг 25 мин АНУ болон Израиль Иранд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна 5 цаг 30 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... Пакистан улс Афганистаны нийслэл Кабул руу агаарын цохилт өг... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэ... 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг...
Top