2026 оны нэгдүгээр сарын сүүлчээр АНУ-ын Хууль зүйн яам "Эпштейний файл" гэгдэх баримтуудыг олон нийтэд ил болголоо. Энэхүү баримт бичгүүд нь сексийн мөлжлөгийн хэрэгт холбогдсон санхүүч Жеффри Эпштейн болон түүний хүрээнийхний үйлдсэн гэмт хэргийн материалууд юм. Энэхүү дуулиан нь дэлхийн элитүүдийн дунд томоохон хэрэг мандааж, өндөр албан тушаалтнууд баривчлагдахад хүргээд байна.
Жеффри Эпштейн гэж хэн бэ?
Жеффри Эдвард Эпштейн (1953–2019) нь Америкийн санхүүч бөгөөд насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан хэргээр ял шийтгүүлж байсан нэгэн юм.
-
Гараа: Багшаар ажлын гараагаа эхэлсэн ч удалгүй банк, санхүүгийн салбарт хөл тавьж, өөрийн компанийг байгуулжээ.
-
Гэмт хэрэг: Тэрээр дээдсийн хүрээллийнхэнтэй холбоо тогтоож, олон тооны охидыг сексийн мөлжлөгт оруулж байсан нь 2005 оноос ил болж эхэлсэн.
-
Төгсгөл: 2019 онд хүүхдийн бэлгийн мөлжлөгийн хэргээр дахин баривчлагдсан бөгөөд шоронд байхдаа амиа егүүтгэсэн юм.
"Эпштейний файл" ба түүний хүрээнийхэн
Эдгээр баримтуудад Холливудын оддоос эхлээд дэлхийн лидерүүд хүртэлх 300 орчим нэр цуутай хүний нэр дурдагджээ. Файлд нэр нь багтсан байх нь тухайн хүнийг шууд гэм буруутай гэж үзэх үндэслэл биш боловч Эпштейний танилын хүрээ хэр өргөн байсныг харуулж байна.
Жагсаалтад багтсан онцлох хүмүүс:
-
Улс төрчид: Дональд Трамп, Билл Клинтон (тус бүр мянга гаруй удаа дурдагдсан), Барак Обама, Жо Байден, Кир Стармер, Биньямин Нетаньяху нар.
-
Технологийн тэрбумтнууд: Илон Маск, Марк Цукерберг, Жефф Безос, Билл Гейтс.
-
Соёл, урлагийнхан: Мик Жаггер, Бейонсе, Вуди Аллен.
Бизнес болон академик салбарт үзүүлсэн нөлөө
Файл ил болсны дараа нэр бүхий эрхмүүд албан тушаалаасаа огцорч, томоохон компаниуд нэр төрөө хамгаалахын тулд "цэвэрлэгээ" хийж эхлэв.
-
Кэтлин Руэммлер: Goldman Sachs-ын хуульч асан Эпштейнтэй дотно харилцаатай байсан нь илэрч, ажлаа өгсөн.
-
Ларри Саммерс: АНУ-ын Сангийн сайд асан OpenAI компанийн удирдах зөвлөлөөс гарч, багшийн ажлаа орхижээ.
-
Корпорациуд: Технологийн лидерүүд Эпштейнтэй зөвхөн ажил хэргийн болон буяны шугамаар уулздаг байсан хэмээн зайгаа барьж байна.
Дуулиант баривчилгаанууд (2026 он)
Хамгийн том доргилт Их Британид тохиолоо.
-
Жонон Эндрю: 2026 оны хоёрдугаар сарын 19-нд түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, Эпштейнд нууц мэдээлэл дамжуулсан хэргээр саатуулж, байцаажээ.
-
Питер Мандельсон: Британийн улс төрч, Еврокомиссар асан түүнийг засгийн газрын хаалттай мэдээллийг задруулсан сэжүүрээр Лондонд баривчлав.
-
Турбьерн Ягланд: Норвегийн ерөнхий сайд асан түүнийг Эпштейний зүгээс авилгын шинжтэй бэлэг, аялал авсан эсэхийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Эх сурвалж: Officelife



