x

Гамшгийн эрсдэлийг бууруулах шилдэг зөвлөлүүдэд талархал гардууллаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаар бусдыгаа хошуучлан, идэвх санаачилгатай ажилласан зарим салбар зөвлөлд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн даргын "Талархал"-ыг гардууллаа.

Талархлыг НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга A.Баяр, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Батсуурь, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Бат-Орхон нарт Монгол Улсын шадар сайд Х.Ганхуяг гардуулан өглөө.

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл нь Монгол Улсын хүн амын 50 орчим хувьд амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотын гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.05 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 94 хувьтай биелүүлж, хүүхэд багачууд, оюутан залуучуудад чиглэсэн онол практикийн бага хурал, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн дуу хоолойг хүргэх, үзэл бодлыг сонсох, аюулгүй амьдрах ухааны мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх ажилд өргөн далайцтай, олон талуудын оролцоог хангасан юм.

Сэлэнгэ аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.7 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 87.5 хувьтай биелүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Баянхонгор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.1 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 84.2 хувьтай хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх аймаг, сум орон нутгийн удирдлага, иргэд олон нийтийг чадавхуулах, болзошгүй гамшиг ослын эрсдэлийг бууруулах аюулгүй орчинг бүрдүүлэхэд онцгойлон ажилласан зэрэг үзүүлэлтээр 2025 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн шилдэг зөвлөлөөр тус тус шалгарсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Сэргэлэн" дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна 1 цаг 3 мин Ховд аймагт ингэний сүүний үйлдвэр байгуулна 1 цаг 4 мин Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, COP17 хурлын бэлтгэлийг хэлэлцэв 1 цаг 6 мин Британийн парламентад Бүх намын Монголын бүлэг шинээр байгуулагджээ 1 цаг 7 мин Илон Маск "SpaceX", "xAI" компаниудаа нэгтгэв 1 цаг 9 мин "Цанахүү-2026" өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна 1 цаг 10 мин Өнөөдөр Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр 1 цаг 21 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах шилдэг зөвлөлүүдэд талархал гардууллаа 1 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 1 цаг 28 мин СОР17-д оролцогчдод виз олгоход онцгой анхаарахыг хүсэв 16 цаг 46 мин Германаас сайн дураараа нутаг буцсан цагаачдын тоо нэмэгджээ 16 цаг 50 мин Богдхан ууланд хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцалж байна 16 цаг 54 мин “Улаанбаатар трамвай” төслийн байгаль орчны үнэлгээ 85 хувьтай байна 16 цаг 57 мин Сар шинийн баяраар хулгайн гэмт хэрэг нэмэгдэж байгааг анхаарууллаа 16 цаг 58 мин Ихэнх нутгаар мал өвөлжилт хүндрэх төлөвтэй байна 18 цаг 21 мин Альпийн нуруунд 20 жилийн дараа Өвлийн олимп зохион байгуулагдана 18 цаг 22 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас эхэлнэ 18 цаг 22 мин АТГ долоо хоногт 105 гомдол шалгаж, 15-д нь хэрэг нээжээ 18 цаг 23 мин Улсын хэмжээнд улаанбурхны батлагдсан тохиолдол 14 мянга давлаа 18 цаг 23 мин Монгол Улс, Дэлхийн банк COP17-ийн хүрээнд хамтран ажиллана 18 цаг 24 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх ... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ... Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ
Top