x

Нийслэлийн 5000 айлыг хийн халаалтад шилжүүлэх ажлын явц 71.5 хувьтай байна

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна. Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 11 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 86.4 хувьтай байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айл өрхийг дулаалж, шингэрүүлсэн шатдаг хийн халаалтад шилжүүлэх төсөл арга хэмжээний талаар танилцууллаа.

Баянгол, Чингэлтэй дүүргийн байшин болон гэр сууцанд амьдардаг 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын "Хайер" болон "Хайсенс" компаниас 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах бөгөөд нийт ажлын явц 71.5 хувьтай байна. Хийн халаалтын зуух нь эко горим, шөнийн горим, энгийн горим гэсэн гурван горимоор ажиллах боломжтой. Мөн Чингэлтэй дүүрэгт хий цэнэглэх долоон цэг байгуулсан. Нэгдүгээр сарын 30-ны байдлаар таван хий цэнэглэх цэг ажиллаж байна. Баянгол дүүрэгт хий цэнэглэх зургаан цэг ашиглалтад ороход бэлэн болсон. Хийн түлш борлуулах цэгт тэсрэлтээс хамгаалсан цахилгааны тоноглол, албадмал болон албадмал бус агааржуулалт, зөөврийн хий мэдрэгч, галын сараа тоноглолууд, галын автомат болон гар хор, аваарын гарц, оч үсэрдэггүй резинэн шал, хамгаалалтын хашаа, камерын хяналт, тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, аюулгүй байдлыг хангасан. Хийн халаагуурт шилжүүлэх сургагч багш, зааварлагч бэлтгэх, хийн түлш борлуулах цэгийн борлуулагчийг мэргэшүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулж, олон нийтэд нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байна. НЗД-ын захирамжаар Баянгол дүүрэгт 6 , Чингэлтэй дүүрэгт 27, нийт 33 цэгт хийн баллон цэнэглэх цэг барьж байгуулахаар төлөвлөн худалдан авах ажиллагааны эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлээд байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2026 онд захиалагчийн хяналт хэрэгжүүлэхээр эрх шилжсэн 113 төсөл арга хэмжээнээс 88 төсөл, арга хэмжээг тендер зарлуулахаар эрх шилжсэн байгууллагад хүргүүлээд байгааг мөн шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цагдаагийн байгууллага долоо хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлыг мэдээллээ 1 цаг 23 мин Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгджээ 1 цаг 24 мин Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойд хүндэтгэл үзүүллээ 1 цаг 26 мин Blue Origin компани 92 хүнийг сансарт аялуулжээ 1 цаг 28 мин Гүйлтийн цанын өртөөчилсөн аялал Алтанбулаг боомтоос гараанд гарлаа 1 цаг 28 мин УИХ-ын гишүүд Хорват улсад ажлын айлчлал хийлээ 1 цаг 30 мин Монголын тамирчид мөсөнд авиралтын ДАШТ-ээс гурван медаль хүртлээ 1 цаг 31 мин Нийслэлийн 5000 айлыг хийн халаалтад шилжүүлэх ажлын явц 71.5 хувьтай байна 1 цаг 34 мин Төрийн үйлчилгээний E-Business аппликейшн хэрэглээнд нэвтэрлээ 1 цаг 38 мин Аялал жуулчлалын салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавилаа 1 цаг 39 мин Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол 3 цаг 4 мин Энэ сарын тэтгэмж, халамжийн хуваарийг танилцууллаа 3 цаг 11 мин Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлах ёслолоо хийлээ 3 цаг 13 мин Япон, Их Британи хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов 3 цаг 13 мин Монголын бөхчүүд Иван Ярыгины тэмцээнээс 10 медаль хүртлээ 3 цаг 15 мин Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 3 цаг 16 мин Улсын хэмжээнд улаанбурхны батлагдсан тохиолдол 14 мянга давлаа 3 цаг 16 мин Нөөцийн махыг 386 цэгээр худалдаалж, өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 3 цаг 18 мин Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд О.Пүрэвдэлгэр түрүүлэв 3 цаг 19 мин Нийслэлд долоо хоногт гал түймрийн 39 дуудлага бүртгэгдэж, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав 3 цаг 20 мин
iИх уншсан
"Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл "Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах" нь буюу багш, эмчий... Хар захаас ч хариуцлагагүй “Чөлөөт бүс”-ээ хаах уу, засах уу... Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Зөрчлийн торгуулиа Е-Mongolia цахим системээр шалгаж, төлөх ... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ... Судалгаа авна гэж хуурч, иргэний гар утсыг хулгайлжээ УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Азийн наадмын багийн ахлагчаар то... Сумоч Б.Мөнх-Оргил буюу Тамаваши Гиннесийн дээд амжилт тогто...
Top