x

Ц.Ганхуяг: Сонгуулийн хуулиа батлаад УИХ-ыг тараах нь зөв

УИХ-ын гишүүн асан Иргэний Зориг Ногоон намын дарга Ц.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ-ын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод удлаа. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хэн хүнгүй хэлж байгаа. Таны хувьд уг үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Шинэ зууны Монголын парламентын түүхэнд анх удаа тохиолдож байгаа үзэгдэл. Төрдөө ямар хүмүүс, нам хүчнийг өнөөг хүртэл сонгож ирэв гэдэгт түмэн олон дүгнэлт хийж байгаа байх. Сонгууль мажоритар нэртэй боловч сонгогчид мөн чанартаа нам хүчнийг сонгож саналаа өгч, итгэлээ даатгаж ирсэн. Энэ талаар хийсэн сонирхолтой судалгаанууд бий. Тухайн намын нэрээр хэн ч танихгүй хүмүүс гарч ирэх боломжтой. Улс төрийн бодлоготны хувьд төлөвшөөгүй, УИХ-д суух эхний хэдэн жилийг улс төрд суралцах үе, хэлд орох үе гэж үздэг олон хүн МАН, АН- ын нэрээр парламентад орж ирсний горыг бид олон жил амсаж байна. Нэн ялангуяа 64 суудлыг эзэгнэсэн МАН 2016 оны сонгуулийн амлалтаа ор тас мартан хөлөө жийлцэж байгаа нь төрийн нэр хүндийг шалан дээр унагалаа. Монгол төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагаас хууль тогтоох байгууллага нь гацаанд орлоо. Үндсэн хуулиар хуваарилагдсан төрийн эрх мэдлийн нэг чухал хэсэг ийнхүү зогсонги болсны учрыг Үндсэн хуулийн Цэц хэмээх байгууллага яаралтай дүгнэн шийдвэрээ гаргадаг баймаар. Гэтэл таг чиг. Миний ойлгож байгаагаар УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж тодорхойлсон Үндсэн хуулийн заалтын гажиг өнөөдөр асар их эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн УИХ-ыг бий болгочихжээ. Ийм байгууллагын дарга мөн чанартаа хамгаас том эрх мэдлийг гартаа атгаад сууж байгаа нь хэргийн гол гогцоо болоод байх шиг.

-УИХ-ын даргыг огцруулаад зогсохгүй УИХ-ыг хуралдуулахгүй байх нь бойкот зарлаж буй гишүүдэд ашигтай байна гэж дүгнэх хүмүүс байна. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхгүйн тулд ийм алхам хийж байна гээд байгаа. Таны байр суурь?

-Хөшигний ард яг юу өрнөөд байгааг хэлж мэдэхгүй. Миний ойлгож байгаагаар, МАНАН хэмээх нам дамнасан бүлэглэлийг устгахын тулд 60 тэрбум гэх халхавчин дор тэдний бэлгэдэл болсон УИХ- ын даргыг ноцож байна гэж харж байна. Нөгөө талдаа ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авсан гишүүдийн асуудал чуулганаар орж ирэхэд талуудын хүчний харьцаанд өөрчлөлт орох аюул тулгарсныг үгүйсгэхгүй. Аль ч талаас нь аваад үзэхэд наад зах нь ёс зүйн олон алдаа хийчихжээ. Улстөрчид өөрийн болоод дэмждэг нам түүнээс илүүтэйгээр төрийнхөө нэр хүндийг бодоод уг нь хэдийнэ огцроод асуудал цэгцэрсэн байх ёстой. Гэвч бие биенээ 60 тэрбум, ЖДҮ-чин гэдгээр цоллон шивш гээ дэл гэж дууслаа. Монгол Улсад ийм эрээ цээрээ алдсан бодит үйл явдал төрийн дээд түвшинд ил гарч ирсэн нь Үндсэн хуулийн гүн хямралд орсныг харуулж байна. Төрийн эрх мэдлийн хуваарилалт буруу байгааг, нэгэнтээ мотор нь цохисон төрийн машиныг хүчээр явуулахыг оролдож байна. Үндсэн хуулийн энэ гажгийг хэсэг бүлэг нь эрх мэдэл, эд баялгийн хэрэгсэл болгон ашиглаж, үүнтэйгээ амь нэг байхаар тэмцэлдэж, бие биендээ бууж өгөхгүй улайрч байгаа нь харагдаж байна.

-Таныг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед УИХ мөн иймэрхүү тогтворгүй байдалтай байсан гэдэг. Тухайн үед ямар үйл явдал болж байв. Ямар гарц шийдлээр тэрхүү байдлаас гарсан бол?

-Миний бие УИХ-ын гишүүнээр 1996 онд сонгогдон ажиллаж байсан. Тэр үед хэдийгээр олон Засгийн газар солигдож байсан ч асуудлыг харьцангуй эрүүл саруулаар авч үздэг, туйлшрах нь бага, улстөрчид нь цалингаараа амьдардаг байсан. Айхавтар их гацаад байсан зүйлгүй. Казиногийн хэрэг явдлын үеэр хэсэг шуугьсан ч бүгд саналаа нууцаар хураагаад асуудал шийдэгдэж байсан. Ийм олон өдөр хууль тогтоох ажиллагаа гацаж байсангүй. Харин одоо бэл бэнчин ихтэй хүмүүс улс төрд гарч ирдэг, тиймгүй нь хөндлөнгөөс ажиглахаас өөр боломжгүй болсон. Баялгийн төлөө, эрх мэдэл олж авах гэдэг болсон байна.Үүгээрээ сүүлийн үеийн парламентууд төрөл арилжсан гэж хэлж болно.

-УИХ-ыг тарах нь зөв гэж үзэж буй гишүүд бий. Тарах нь зөв үү?

-УИХ сонгуулийн хуулиа батлаад тарах нь шулуун биз ээ. Улстөрчдийн даварсан үйлдлээс үүдсэн асар их өр улам овоорч байна. Нийгмийн тогтвортой байдлыг хангадаг дундаж давхарга хурдтайгаар уруудаж байна. Сэхээтнүүд нийгмийг манлайлдаг эрэмбэ алдагдлаа.“Эрхэмбаян эрдэм” биш, Монголын ард түмний эд баялаг болчихож. 2020-2026 онуудад асар их өр төлөх график тулчихсан. Ардууд нь өрийн дөнгөнд хүлэгдсэн, ер нь яахаас ч буцахгүй сэтгэл зүй нийгэмд бий болчихож. Юуг ч үзэн ядахадбэлэн байна. Маш аюултай нөхцөл байдал үүсчихлээ. Аюулгүй байдлын хамгаас чухал нь дотоодын амар амгалан байдал гэж ойлгодог. Ийм байхад 2020 оныг хүлээгээд намбайтал суух хүн хэр олон байх бол. Аливаа төр нь иргэдийнхээ итгэл дээр тулгуурласан үйл ажиллагаагаараа амжилт олдог. Төрийн энэ чанар байхгүй болсон. Бидний төр амьгүй болжээ. Саарал ордон дотор төр хэмээх хий үзэгдэл бугшиж байна.

-Төрийн ажлыг гацааж байгаа МАН-ыг тараах нь зүйтэй гэж гишүүд дэмжигчид нь мэдэгдсэн. Энэ тухайд?

-Ерөнхийлөгч энэ жилийг эрс шинэчлэлийн жил байх болно гээд зарлачихлаа. Хүчирхэг төрөө цогцлооход сайн, тогтвортой бодлоготой, сорьж шинжигдсэн, нуруутай, мэдлэгтэй, шударга боловсон хүчинтэй намууд хэрэгтэй. Энэ шалгуураар аваад үзэхэд тэнцэх нам бараг алга. Эрс шинэчлэлийн магадгүй эхний бөгөөд чухал алхам нь улс төрийн өнөөгийн намуудыг тараагаад Монголын ард түмэнд шинэ сонголт өгөх хэрэ гтэй байж ч мэднэ. Хэрвээ Ерөнхийлөгч ийм алхам хэрэгжүүлбэл Иргэний Зориг Ногоон нам уухайлан дэмжинэ.

-Ер нь улс төрийн өнөөгийн нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх бол. Үүний үр дүнд ямар өөрчлөлт гарна гэсэн хүлээлт танд байна вэ?

-Дээр дурдсанчлан шинээр байгуулагдах УИХ, эсвэл Ардын Түр хурал Үндсэн хуулиа хагас жилийн дотор өөрчлөөд сонгууль явуулахаас өөр гарц алга гэж бодож байна.

-Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэргийг өөрчлөх тухай яригдсан. Үүнд Иргэний зориг Ногоон нам ямар санал бодолтой байгаа вэ?

- Намууд зөвлөлтийн үeийн сүлжээтэй, үйл ажиллагаатай байхаа болих нь чухал. Ийм бүтэц нь улсыг хэдэн хэсэгт хувааж, хүч тарамдуулж байгаа. МАН, АН яг ийм. Айлуудыг хашаа, хороогоор нь хуваагаад авчихсан. Харин Үндсэн хуулийн асуудлаа нэг мөр болгоод үүнийхээ дагуу Сонгуулийн хуулийг батлах хэрэгтэй.

Эх сурвалж: DNN.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 49 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 51 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 52 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 54 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 58 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 0 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 1 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 24 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 32 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 33 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 36 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 38 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 44 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 45 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 46 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 45 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 46 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 47 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 4 цаг 49 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top