x

С.Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийг дагасан 30 жилийн луйврыг шалгах ёстой

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Өчигдөр “Жаст”-ын Ш.Батхүү хорих ангиас үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой захидал бичсэн байсан. Та уг захидлыг сонирхов уу?

-Сонин дээр гарсан захидлыг нь харсан. Хэрэгт холбогдож байгаа тайлбар, үндэслэлээ хэрхэн гаргах нь түүний хэрэг. Гэхдээ “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэж үг байдаг шиг “Эрдэнэт” дээр ч гэлтгүй төрийн өмчийн төмөр зам дээр ч ийм асуудал яригдаж л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлуудыг харахад анхнаасаа хууль бус үйлдэл гараагүй бол ийм асуудал үүсэхгүй. Тэр хүн нэгэнт үүсчихсэн асуудал дээр тайлбар хийгээд яах вэ дээ. Баримт ярьж байгаа бол өөр хэрэг. “Эрдэнэт” үйлдвэр давж заалдах боломжоо алдсан гэдэг асуудал чухал биш. Гол нь анхнаасаа хууль бус үйл ажиллагаа яах гэж эхлүүлсэн юм бэ. Ямар эрх мэдэлтэн, албан тушаалтан энэ асуудлыг эхлэх суурийг тавьсан юм бэ. Би Батхүүгийн оронд байсан бол байгаа бодит байдлыг үнэнээр нь олонд дэлгээд тавих байсан. Ямар нөхцөл байдал үүсээд ийм байдалд хүрэв гэдгээ ярих ёстой. Өнөөдөр хэсэг бүлэг хүний хамгаалалттай болж, асуудлыг янз бүрийн байдлаар бултуулж, бүдгэрүүлэх гэж оролдож байна. “Эрдэнэт”-ийн 51 хувийг заавал шалгах ёстой. Шулуухан хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийг дагасан 30 жилийн луйвар байгаа. Үүнийг УИХ-аас гарсан ажлын хэсэг шалгах ёстой. Энэ хэргийг анхнаас нь өдөөж, зохион байгуулсан этгээдүүд тайлбараа өгөх ёстой. Тэр этгээдүүд ямар учраас улсын хөрөнгийг барьцаалж хууль бусаар ямар ч эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр энэ том зээлийг авсан юм бэ гэдэгт тайлбар өгөх ёстой. Одоо болтол тайлбар өгөхгүй байна. Ш.Батхүү гэдэг хүн л яриад байгаа болохоос цаад хүмүүс нь гарч ирж ярихгүй байна шүү дээ. Хариуцлага хүлээж байсан хүмүүсийг нь ил гаргаж ярих хэрэгтэй.

-Та Ш.Батхүүг хэсэг бүлэг хүмүүс хамгаалж байна гэж хэлээд байна уу?

-Би тэгж л харж байна. Өнөөдөр тийм л байгаа шүү дээ. Ш.Батхүү бол хувийн өмчийн л захирал. “Жаст” бол хувийн өмч шүү дээ. Хувийн өмчийн захирал төрийн өмч болсон том компаниудыг барьцаалаад, гадаадын банктай удаа дараагийн зээлийн гэрээ хийх боломжгүй. Ард нь хүчтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн л хийсэн ажил. Түүнээс Ш.Батхүү гэж хүн дангаараа хийчихгүй. Энэ хүмүүсийг л хэсэг бүлэг хүмүүс гэж хэлээд байгаа юм.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал яригдаад эхэлмэгц өрийг нь төлөх гэж яараад эхэллээ. Ер нь Арбитрын шүүхийн шийдвэр нь ирсэн юм болов уу?

-Арбитрын шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр, ил тод тавигдаад явсан шүү дээ. Ер нь манайхаас Арбитрын шүүхтэй давж заалдаад, маргалдаад байх боломж байхгүй юм билээ. Яагаад гэхээр хяналтын, бүх шатных нь шийдвэр гарчихсан. Тэгэхээр одоо энэ шийдвэр эцсийн шийдвэр. Харин Стандарт банктай юм уу, цаад нэхэмжлэгч байгууллагатайгаа зөв бодлогоор зохицуулж яаж хугацаа сунгах вэ, эсвэл хүү торгууль тооцоод байгааг яаж зогсоох вэ гэдэг асуудлыг эхлээд хийх ёстой. Үгүй бол хүү, торгууль нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

-Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн Стандарт банкин дахь өрийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан гэдэг мэдээлэл гараад эхэллээ. Хэрвээ ийм нөхцөл байдал үүссэн бол манайд ашигтай хувилбар байж чадах уу?

-Байж болох л хувилбар. Нэгэнт Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр гарчихсан. Стандарт банкин дээр байгаа өрийг Стандарт банктай нь цуг Хятадын банк худалдаад авчихсан гэж шуугиад байсан. Тэгэхээр Хятадын тал худалдаж авах нь ашигтай юу, Монголын аль нэг банк худалдаж авсан нь ашигтай юу гэдэг нь бодох л хувилбар.

-“Монголын зэс” корпорациас “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад урамшуулал хэлбэрээр гурван сая орчим ам.доллар олгосон гэх материал мөн дэлгэгдлээ. Та юу хэлэх вэ?

-Аль ч уул уурхайн компани ашигтай ажиллаж чадаад, ашгаасаа тодорхой хувийг нь ажилчид, албан хаагчиддаа урамшуулал хэлбэрээр олгодог. Гэхдээ энэ нь хуулийн дагуу юу үгүй гэдгийг л ярих ёстой болов уу. Хэрвээ өгсөн байвал хуулиас гадуур уу, үгүй гэдгийг шалгаж үзэх ёстой.

-Сангийн сайд асан С.Баярцогтыг Ардчилсан намаас хөөсөн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг мөн хөөх үү гэдэг асуудал яригдаад эхэллээ. Үнэхээр хөөж байгаа хэрэг үү?

-Би нэг ойлгомжтой тайлбар өгье. С.Баярцогтыг Ардчилсан намаас хөөгөөгүй. Ардчилсан намын дүрэмд хэн нэгнийг хөөх тухай ойлголт байдаггүй юм. Энэ бол коммунист ойлголт. Харин гишүүнчлэлийн бүртгэлээс хасдаг дүрэмтэй. Энэ дүрмийн дагуу С.Баярцогтыг Ардчилсан намын гишүүнчлэлийн бүртгэлээс л хассан. Мөн С.Баярцогтын хувьд үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Энэ үйлдлээ тайлбарла гэдэг хуулийн хугацаа өгөөд, жил орчим хүлээсэн ч өөрөө өгөөгүй. Тиймээс уг асуудалдаа тайлбар өгөх хүртэл гишүүнчлэлийн бүртгэлээс хасах шийтгэл оногдуулсан. Ч.Сайханбилэг ямар нэг гэм буруутай эсэхийг өөрөө хүлээн зөвшөөрөөгүй, хууль хяналтын байгууллага ч тогтоогоогүй учраас түүний хувьд ямар нэг хариуцлага тооцох асуудал яригдаагүй.

-УИХ-ын гишүүн Д.Гантулга ёс зүйн хариуцлага хүлээж, гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх тухай асуудал яригдаж байна. Д.Мурат гишүүний асуудлыг мэдээж сөргүүлэн тавих байх. Энэ асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцэх үү?

-УИХ-ын гишүүн Д.Гантулгын хувьд бүрэн эрхээсээ түр түдгэлзэж шалгуулах гэж байна гэж ойлгосон. Түүнээс УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна гэж ойлгоогүй. Д.Мурат гишүүний хувьд ямар нэгэн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг асуудлыг хууль хяналтын байгууллагаар тогтоогоогүй. Ямар нэг хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгт холбогдоогүй. Хууль хяналтын байгууллага нь шалгаад тогтоох шаардлагатай гэвэл шалгаж тогтоох байх.

-Намрын чуулганы хугацаанд Ардчилсан нам УИХ-ыг тараах тухай асуудлыг ярьж байсан. Хаврын чуулганаар эрх баригчдад Ардчилсан нам хэр шахалт үзүүлж ажиллах вэ?

-Эрх баригчид өнөөдөр бүр эрхийнхээ хугацааны тал хувьд орох гэж байна. Эрх баригчид өнөөдрийг хүртэл Монголын ард түмэнд харагдах, баригдах бодитой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил нэг ч хийсэнгүй. Сайн ярьж байна. Гэтэл гадаад зах зээл дээр эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй ашигтай байгаа шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөлттэй, Монголд орж ирж байгаа мөнгөний урсгал нэмэгдсэн. Гэтэл энэ үр дүнтэй байдлаа бодит бүтээн байгуулалт болгож чадахгүй байна. Ядаж ард түмний ахуй амьдралыг сайжруулахад ямар ажил хийв. Хэдэн сайд нарынхаа тансаглалыг нэмж, өрийг өрөөр дарах ажил л хийлээ. Өрийг дарахдаа эдийн засгийн үнэлэмжээ муутгах замаар хийлээ. Тухайлбал, евро бондын зээлийг дарахдаа бонд босгож дарсан. Бонд босгохдоо урьдын бондын зээлийн хүүг нэмэгдүүлэх замаар дараагийн бондоо босгосон нь эдийн засгийн хувьд алдагдалтай, хүүний зөрүү нь эргээд төсөвт дарамт болж ирж байгаа. Гурван хувийн хүүтэй байсан бол зургаан хувийн хүүтэй болно гэдэг зөрүү нь татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа. Үүнийгээ нэг их ажил хийсэн мэтээр ярьж байна л даа. Эрх баригчид хэн их өр, зээл авснаараа ажил хийсэн болж харагдах гэж уралдаж байна шүү дээ. Ийм байдлаар цаашид удаан явахгүй ээ. Тиймээс Ардчилсан нам эрх баригчдад тавих шаардлагаа улам чангатгана. Гэхдээ төрийн тогтворгүй байдал үүсгэхийг бодохгүй.

Ц.ТАМИР

Эх сурвалж: DEMPARTY.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.184.136)
    Элбэгээ Дорлигоо Зи нар хамгийн гүнзгий хутгалдсан цавчигчидыг тэргүүлнэ дээ. АчитИхт -н эзэн Цагаан гэх боловч хүний гараар могой бариулж сурснаараа Элбэгээ жинэхэнэ эзэн
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 5 цаг 34 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 5 цаг 54 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 5 цаг 58 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 6 цаг 1 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 6 цаг 9 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 6 цаг 58 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 6 цаг 58 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 7 цаг 1 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 8 цаг 55 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 9 цаг 52 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 9 цаг 57 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 10 цаг 2 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 10 цаг 19 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 10 цаг 26 мин Түүх бол сургамж-багш 10 цаг 29 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 10 цаг 34 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 10 цаг 39 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 10 цаг 42 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 12 цаг 6 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 12 цаг 12 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top