Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ.
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1218.4 м.кв талбай бүхий зоорьтой 3 давхар барилга бөгөөд тус цогцолбор барилга ашиглалтад орсноор тус хорооны 1105 өрх айл буюу 4100 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор, түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэх юм.
Тус цогцолборын барилгыг Эйч Ар Ви ХХК гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.



