x

Төлөөлөгчдийн танхим батлан хамгаалах төсвийг 901 тэрбум ам.доллараар баталжээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 2026 оны батлан хамгаалахын төсвийн төслийг баталжээ. Ирэх оны төсөвт цэргийн салбарын зардлыг 901.1 тэрбум ам.доллар байхаар тусгасан байна.

“Үндэсний батлан хамгаалахын тухай хууль”-ийг (National Defense Authorization Act, NDAA) Төлөөлөгчдийн танхимын 312 гишүүн дэмжиж, 112 гишүүн эсэргүүцсэн бөгөөд ирэх долоо хоногт Сенатын танхим батлах төлөвтэй байна.

Уг баримт бичигт Украинд цэргийн тусламж үзүүлэхэд 2026, 2027 онд 400 сая ам.доллар хуваарилахаар тусгасан байна. Балтийн тэнгисийн орнууд батлан хамгаалах зорилгоор 175 сая ам.долларын санхүүжилт авна. Мөн Европ дахь Америкийн цэргийн бие бүрэлдэхүүнийг цөөрүүлэхэд тавих шинэ хязгаарлалтуудыг оруулжээ.

Тайваньтай хамтран ажиллахад зориулсан санхүүжилт ба Хятадад хийх хөрөнгө оруулалтын хязгаарлалт

Хятад улс Тайвань руу халдан довтолж болзошгүй гэж болгоомжлолоос үүдэн Тайваньтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд 1 тэрбум ам.доллар зарцуулахаар тусгажээ. Хятад дахь тодорхой технологид оруулах хөрөнгө оруулалтыг хязгаарлах шинэ заалт оруулсан байна. Энэ заалтыг АНУ-ын хөрөнгийг Хятадын технологийн хөгжилд, тухайлбал хиймэл оюун ба цэргийн технологи руу урсахаас сэргийлэх оролдлого гэж “The New York Times” сонинд бичжээ. 

Пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор Израилд олгодог санхүүжилтийг нэмэгдүүлжээ. Баримт бичигт мөн 1991 ба 2002 онд Иракт цэргийн хүч ашиглахыг зөвшөөрсөн хоёр тогтоолыг хүчингүй болгож, Сирид авсан АНУ-ын хориг арга хэмжээг бүрмөсөн цуцалсан байна. Конгресс АНУ-ын цэргүүдийг бусад улс оронд байлдааны ажиллагаанд оролцуулах талаар шийдвэр гаргахад илүү их хяналт тавихыг эрмэлзэж байна гэж Reuters агентлаг мэдээлжээ. 

АНУ-ын батлан хамгаалах төсвийн нийгмийн маргаантай асуудлууд

Батлан хамгаалах төсөвт Ерөнхийлөгч Дональд Трампын шүүмжлэлд өртөж байсан олон янз байдал, тэгш байдал, оролцоо (DEI) хөтөлбөрүүдийн санхүүжилтийг танах талаар тусгажээ. Тухайлбал, уг баримт бичигт трансжендер эмэгтэйчүүдийг цэргийн академид эмэгтэйчүүдийн спортоор хичээллэхийг хориглосон байна. Гэхдээ төсөвт хүйсээ сольсонтой холбоотой эмчилгээний зардлыг хэвээр үлдээсэн байна.

Трампын хүссэнээс хэтэрсэн батлан хамгаалах зардал

Төлөөлөгчдийн танхимаар батлагдсан төсөвт бүх цэргийн салбарын албан хаагчдын цалинг 3.8 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. 2026 оны батлан хамгаалах төсвийн нийт хэмжээ 901 тэрбум ам.доллар бөгөөд энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын хүссэнээс давсан хэмжээ юм.

Тавдугаар сард Трамп Конгрессоос 2026 оны санхүүгийн жилд (2025 оны 10 дугаар сараас 2026 оны 9 дүгээр сар хүртэл) 892.6 тэрбум ам.долларын батлан ​​​​хамгаалах төсвийг өргөн барьсан нь 2025 оны зардалтай ойролцоо байв. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы хойд нутагт 6.7 магнитудын газар хөдөлж, цунамийн сэрэмжлүүлэг гаргав 1 цаг 10 мин Ханиад, томуугийн үед баримтлах дархлаа дэмжих зөвлөмж 1 цаг 11 мин Снуп Догг АНУ-ын багийн “хүндэт дасгалжуулагч” болов 1 цаг 13 мин Хан-Уул дүүргийн баригдаж буй барилгад гарсан галыг унтраахаар алба хаагчид ажиллаж байна 1 цаг 16 мин Төлөөлөгчдийн танхим батлан хамгаалах төсвийг 901 тэрбум ам.доллараар баталжээ 1 цаг 19 мин Говь-Алтайд “Мотоциклтэй багш” явуулын сургалт зохион байгуулав 1 цаг 21 мин Волейболын лигийн “Бүх оддын тоглолт” маргааш Степп Аренад болно 1 цаг 23 мин Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 2 цаг 29 мин Налайх дүүрэгт 100 ортой, монгол өв уламжлалыг шингээсэн шинэ цэцэрлэг ашиглалтад бэлэн боллоо 2 цаг 51 мин Өвлийн дугуй хэрэглэснээр халтиргаатай замд зогсох чадвар 30–40% нэмэгдэнэ 2 цаг 53 мин Гол, нуурын мөс олон жилийн дундажаас 5–45 см нимгэн байна 2 цаг 54 мин Төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ 2 цаг 55 мин УИХ-ын түр хорооны Оюу толгойн сонсголд 95 гэрч оролцож байна 2 цаг 57 мин Тайландын Ерөнхий сайд парламентаа тараажээ 2 цаг 58 мин Disney Sora-д зориулж контент лицензлэж, OpenAI-д хөрөнгө оруулна 3 цаг 2 мин Замын ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалтын талаар санал авч эхэллээ 3 цаг 4 мин 2025 оны инфляц 8.2% болж, хүнсний үнэ хамгийн их өсжээ 3 цаг 6 мин TIME энэ жилийн онцлох хүмүүсээр AI бүтээгчдийг тодруулжээ 3 цаг 7 мин Болгарын засгийн газар огцорчээ 3 цаг 10 мин “MongolZ” Будапешт Мэйжорыг 5 дугаар байрт орж, өндөрлүүллээ 3 цаг 13 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх...
Top