x

Тайландын Ерөнхий сайд парламентаа тараажээ

Камбожийн хил дээр долоо хоног орчмын турш үргэлжилсэн мөргөлдөөний дараа Тайландад парламентыг тарааж, 45-60 хоногийн дотор бүх нийтийн сонгууль зарлахаар болжээ. 

Тайландын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул гурван сарын өмнө үүрэгт ажилдаа орсон засгийн газрынх нь хувьд зарим асуудлыг зохицуулахад хүндрэл тулгараад буйг дурдаад, үүнд хилийн мөргөлдөөний үеэр хүний амь эрсэдсэнийг эш татсан байна.

“Зохих шийдэл бол парламентыг тараах явдал юм... энэ бол улс төрийн эрх мэдлийг ард түмэнд буцааж өгөх арга зам юм” гэж тэрбээр мэдэгджээ. Бизнесийн магнат А.Чарнвиракул 2023 оны наймдугаар сараас хойш томилогдсон Тайландын гурав дахь ерөнхий сайд юм. Тэрбээр энэ оны есдүгээр сард засгийн эрхийг авахдаа нэгдүгээр сарын эцэс гэхэд парламентыг тараана гэж мэдэгдэж байлаа.

Гэсэн хэдий ч одоо итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалттай тулгараад буй А.Чарнвиракул сонгуулийг хойшлуулсан байна. Мөн өнгөрсөн сард Тайландын өмнөд нутагт болсон үерийн гамшгийн улмаас 176 хүн амиа алдсантай холбогдуулан А.Чарнвиракул болон түүний “Тай үндэстний бахархал” нам хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. Түүнчлэн парламентыг тараах шийдвэр нь Камбожтой мөргөлдөөн дахин дэгдээд буй үетэй давхцаж байна. Мөргөлдөөний үеэр 20 хүн амиа алдаж, олон зуун мянган хүн дүрвэжээ.

“Засгийн газар улс оронд тулгамдаж буй яаралтай асуудлуудыг хурдан шийдвэрлэхийн тулд төрийн захиргааны бүхий л арга хэрэгслийг ашигласан... гэхдээ улс орныг удирдахад тогтвортой байдал шаардлагатай” гэж Тайландын хаан Маха Важиралонгкорны гарын үсэг зурсан зарлигт А.Чарнвиракул бичжээ. Ерөнхий сайд өмнө нь өөрийг нь дэмжиж байсан парламентын хамгийн том нам болох залуу, дэвшилтэт үзэлт Ардын намын дэмжлэгийг алдсаны дараа парламентыг тараах шийдвэр гарсан байна. Ардын Нам болон прагматик, консерватив “Тай үндэстний бахархал” бол үзэл суртлын хувьд эсрэг тэсрэг үзэлтэй намууд юм.

Сөрөг хүчний эвслийн хувьд тодорхой нөхцөлтэйгээр дэмжлэг үзүүлсэн бөгөөд тэд А.Чарнвиракулыг Тайландын цэргийнхний боловсруулсан үндсэн хуулийн шинэчлэлийг эхлүүлж, дөрвөн сарын дотор парламентыг тараахыг хүссэн байна. Ардын нам одоо “Тай үндэстний бахархал” намыг уг хэлэлцээрийг биелүүлээгүй гэж буруутгаж байна. Мөн А.Чарнвиракулын засгийн газрыг Тайланд дахь луйврын төвүүдийг таслан зогсооход хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж, баасан гарагт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулах хүсэлт гаргахаар төлөвлөж байсан гэж Тайландын хэвлэлүүдэд мэдээлжээ.

Тайланд улс сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн үймээн самуунтай байгаа бөгөөд шүүх хоёр ерөнхий сайдыг огцруулсан юм. А.Чарнвиракулын өмнөх Ерөнхий сайд Пхетхонгтхам Чинават Камбожийн хуучин удирдагч Хун Сенийг “авга ах” гэж дуудаж, Тайландын армийг утсаар шүүмжлэн ярьж байгаа нь ил болсны дараа ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр огцорсон юм. Түүний өмнөх удирдагч Сретта Тависин шоронд хоригдож байсан хуульчийг засгийн газартаа томилсноор ёс зүйг зөрчсөн хэргээр огцорсон билээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна 1 цаг 0 мин Налайх дүүрэгт 100 ортой, монгол өв уламжлалыг шингээсэн шинэ цэцэрлэг ашиглалтад бэлэн боллоо 1 цаг 22 мин Өвлийн дугуй хэрэглэснээр халтиргаатай замд зогсох чадвар 30–40% нэмэгдэнэ 1 цаг 23 мин Гол, нуурын мөс олон жилийн дундажаас 5–45 см нимгэн байна 1 цаг 24 мин Төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг эхэллээ 1 цаг 25 мин УИХ-ын түр хорооны Оюу толгойн сонсголд 95 гэрч оролцож байна 1 цаг 28 мин Тайландын Ерөнхий сайд парламентаа тараажээ 1 цаг 29 мин Disney Sora-д зориулж контент лицензлэж, OpenAI-д хөрөнгө оруулна 1 цаг 32 мин Замын ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалтын талаар санал авч эхэллээ 1 цаг 34 мин 2025 оны инфляц 8.2% болж, хүнсний үнэ хамгийн их өсжээ 1 цаг 36 мин TIME энэ жилийн онцлох хүмүүсээр AI бүтээгчдийг тодруулжээ 1 цаг 38 мин Болгарын засгийн газар огцорчээ 1 цаг 40 мин “MongolZ” Будапешт Мэйжорыг 5 дугаар байрт орж, өндөрлүүллээ 1 цаг 43 мин Өнөөдрийн онцлох үйл явдал: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний тайланг танилцуулна 3 цаг 31 мин БНСУ Монголд ховор металлын хамтын ажиллагааны төв нээнэ 3 цаг 34 мин АНУ-д дэлхийн анхны цахилгаан нисдэг машины үйлдвэрлэл эхэллээ 3 цаг 38 мин Бодлогын хүүг хэвээр хадгалж, тэтгэврийн зээлийн зохицуулалтыг өөрчлөв 3 цаг 38 мин “Physical: Welcome to Mongolia” юу өгүүлэх вэ? 3 цаг 41 мин Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулж байна 3 цаг 47 мин Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 50 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... УИХ Төсвийн байнгын хорооны шинэ даргаар Н.Наранбаатарыг сон...
Top