x

Хятадад авлигын хэргээр яллагдсан компанийн захирал асны цаазын ялыг гүйцэтгэжээ

Хятадын China Huarong International Holdings Limited компанийн гүйцэтгэх захирал асан Бай Тяньхуэйд оноосон цаазаар авах ялыг мягмар гарагт гүйцэтгэсэн тухай China Daily сонинд бичжээ. 

Хятадын Ардын Дээд шүүхээс мэдээлснээр, Бай Тяньхуэй 2014-2018 онд компанийн удирдах албан тушаалуудыг хаших хугацаандаа албан тушаалын давуу талаа ашиглан компанийнхаа салбаруудад төсөл авах, санхүүжилт татахад нь дөхөм үзүүлж байсан бөгөөд энэ хугацаанд 1.1 тэрбум гаруй юанийн (156 сая ам.доллар) хахууль авсан нь тогтоогдсон байна.

Цаазын ялыг Тяньжин хотын 2 дугаар дунд шатны Ардын шүүх гүйцэтгэсэн бөгөөд тус шүүх Байг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзжээ. Шүүх түүнд Дээд шүүхийн шийдвэрийг танилцуулж, ялыг гүйцэтгэхээс өмнө гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг зөвшөөрсөн байна. Хятад улсад доод шатны шүүхийн оноосон цаазын ялыг заавал Ардын Дээд шүүх дахин хянаж баталгаажуулсны дараа гүйцэтгэдэг журамтай.

Бай Тяньхуэйн хэрэг нь China Huarong Asset Management компанийн дарга асан Лай Сяоминтой холбоотой дуулиант хэргийн дараах хамгийн их анхаарал татсан хэрэг болжээ. Лай Сяомин нь 2021 онд 1.78 тэрбум гаруй юанийн хахууль авсан нь тогтоогдож цаазлуулсан байна.

Хятадын спортын сайд асан 33 сая ам.долларын авлигын хэргээр цаазаар авах ял сонссон талаар China Daily сонинд мөн мэдээлжээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Томуугийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр хэвээр байна 54 мин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдав 57 мин Эм ханган нийлүүлэгчид төлбөрийн саатлаас болж нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдлээ 58 мин 2025 онд Улаанбаатарт 600 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ 59 мин Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох хоёрдугаар шатны тендерт бэлтгэж байна 1 цаг 0 мин “Сүү” ХК гурван бүтээгдэхүүндээ ESG эко тэмдэг авлаа 1 цаг 2 мин 4 улирлын ухаалаг хүлэмжийг Сэлэнгэ аймагт байгуулна 1 цаг 3 мин Төв аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хийсэн гар урлалыг борлуулж эхэллээ 1 цаг 4 мин Хятадад авлигын хэргээр яллагдсан компанийн захирал асны цаазын ялыг гүйцэтгэжээ 1 цаг 6 мин Нийслэлийн 14 байршилд шинэ жилийн сүлд модны гэрэл нэгэн зэрэг асна 1 цаг 8 мин 2025 онд дэлхий даяар 67 сэтгүүлч амиа алджээ 1 цаг 12 мин Тагнуулын сайдын албыг байгуулах асуудлыг Япон судалж эхэллээ 1 цаг 13 мин Австрали 16-гаас доош насныханд нийгмийн сүлжээ хориглосон анхны улс боллоо 2 цаг 56 мин Олон улсын хүний эрхийн өдөр тохиож байна 2 цаг 59 мин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Арбитрын байнгын шүүхэд зочилж, удирдлагатай нь уулзав 3 цаг 8 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцвол 25 мянган төгрөгөөр торгоно 3 цаг 12 мин “Монгол ур чадвар-2025” уралдаанд хуурай хийцийн шилдгүүд шалгарлаа 3 цаг 13 мин ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдээс сонголт хийх ажлын хэсэг байгууллаа 3 цаг 14 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1470 дуудлага иржээ 3 цаг 15 мин Хилчид 152 ширхэг бөхөнгийн эвэр хилээр гаргахыг завдсан үйлдлийг илрүүлэв 3 цаг 17 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд...
Top