x

Эм ханган нийлүүлэгчид төлбөрийн саатлаас болж нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдлээ

Эм хангамжийн байгууллагуудын "Эм" холбооноос дараах мэдэгдлийг гаргасан байна.

Мэдэгдэлд:

"Эм хангамжийн байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийг жигд, тасралтгүй ханган нийлүүлсээр ирсэн боловч эрүүл мэндийн байгууллагууд төлбөрөө гэрээт хугацаандаа барагдуулаагүйгээс он дамжсан авлага үүсэж, эм хангамжийн байгууллагуудыг гадаад, дотоод болон татварын өр, санхүүгийн дарамтад оруулан, хэвийн тогтвортой үйл ажиллагааг нь алдагдуулж, эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан ноцтой нөхцөл үүссэнийг мэдээлж, шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт, мэдэгдлийг холбогдох байгууллагууд, Эрүүл Мэндийн Яам, Сангийн Яам, Засгийн Газар, УИХ -д удаа дараа хүргүүлсэн боловч дорвитой үр дүнд хүрсэнгүй, байдал улам хүндэрлээ. ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалт бүхий орны дэлхийн эхний 10-т ордог шилдэг үйлдвэрлэгчид Монгол Улсын зах зээлээс гарах нөхцөл үүслээ.

Монголын Эм Зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбооны гишүүн эм хангамжийн байгууллагууд амь тэнссэн болон яаралтай тусламжид шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслээс бусад эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоож, өр төлбөрөө барагдуултал татвар төлөхгүй болохоо үүгээр мэдэгдье.

Дээрх арга хэмжээнээс шалтгаалан гарах аливаа үр дагаврыг эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байгууллагууд хариуцах боломжгүйг мэдэгдэж байна." гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.90.72)
    Хуурамч чанаргүй эм нийлүүлдэг луйварчид зайлж байгаа бол сайн байна ! Солонгос улстай шууд гэрээ хийгээд эм тариагаа аваарай.
    2025 оны 12 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026 6 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 17 мин Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 14 цаг 10 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 14 цаг 11 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 14 цаг 13 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 14 цаг 14 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 14 цаг 14 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 14 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 14 цаг 17 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 14 цаг 17 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 14 цаг 18 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 14 цаг 19 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 14 цаг 20 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 14 цаг 23 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 17 цаг 30 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 17 цаг 47 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 17 цаг 48 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 17 цаг 50 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 17 цаг 53 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 18 цаг 13 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top